| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,
улсын яллагч М.Гансувд,
иргэдийн төлөөлөгч Н.О,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н /онлайн/,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2034000000524 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 19*******ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол овогт Б*******ын Б /Регистрийн дугаар: ??????/, Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..*******ны өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө хуваариа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 2, .ээжийн хамтаар, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булагийн 20*******1116 В тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Бнь 2020 оны 09 дүгээр сарын 07*******ноос 08*******нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг Гангын 10*******902 тоот хашаанд байх иргэн О.Пүрэвжавын эзэмшлийн байшинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Т*******ыг зодож алсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай ээж Б.Б хоёр 2017 онд намайг төрсний дараа хамт амьдарч байсан. Намайг төрсөн байхад манайд ирээд ээжийг аваад явж байсан. Ээжийнхээ өнгөрснийг 8*******нд Төв аймгийн Цагдаагаас яриад мэдсэн. Маш их гомдолтой байна. Насанд хүрээгүй 3 хүүхдийг өнчрүүлсэн. Ялыг үнэн зөв тогтоож өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх*******7 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх*******08*******14 тал/, цогцосны хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх*******15*******16 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх*******17*******18 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх*******19*******20 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н*******ээс авсан мэдүүлэг /хх*******24*******25 тал/, гэрч Б.Эрдэнэчимэгээс авсан мэдүүлэг /хх*******26*******28 тал/, гэрч М.Энхмагнайгаас авсан мэдүүлэг /хх*******29, 44*******45 тал/, гэрч Г.Оюунаас авсан мэдүүлэг /хх*******30*******32, 46 тал/, гэрч О.Пүрэвжаваас авсан мэдүүлэг /хх*******33*******35, 43 тал/, гэрч Ж.Баасандоржоос авсан мэдүүлэг /хх*******36*******37 тал/, гэрч Т.Нямгэрэлээс авсан мэдүүлэг /хх*******38 тал/, гэрч Л.Нямдаваагаас авсан мэдүүлэг /хх*******39 тал/, гэрч Г.Бат*******Өлзийгөөс авсан мэдүүлэг /хх*******40*******41 тал/, гэрч О.Алтанчимэгээс авсан мэдүүлэг /хх*******42 тал/, шинжээч Б.Батчимэгээс авсан мэдүүлэг /хх*******49 тал/, шинжээчийн 2020 онй 10 дугаар сарын 09*******ны өдрийн №5183 дугаартай дүгнэлт /хх*******51*******54 тал/, шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн №3867 дугаартай дүгнэлт /хх*******59*******62 тал/, шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн №142 дугаартай дүгнэлт /хх******* 66*******77 тал/, сэжигтэн Б.Б*******ийн мэдүүлэг /хх*******100*******102 тал/, яллагдагч Б.Б*******өөс авсан мэдүүлэг /хх*******109*******110, 111*******113 тал/, шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 18*******ны өдрийн №991 дугаартай дүгнэлт /хх*******144*******146 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 07*******ноос 08*******нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын ТАл булаг 3 дугаар багийн нутаг Гангын 10*******902 тоот хашаанд байх иргэн О.Пүрэвжавын эзэмшлийн байшинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Т*******ыг зодож алсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Б.Эрдэнэчимэгийн: “...орой 23 цагийн үед ирээд түргэн дуудаад өгөөч Т*******ын бие муу байна сонин болчихлоо гэж байсан тэгэхээр нь би багийн эмч Алтаа руу залгаад дуудлага өгтөл амарчихсан байгаа сумын төв рүү дуудлага өг гэсэн. Тэгэхээр нь би сумын төв рүү дуудлага өгсөн. Түргэний тэрэг ирээд явсан хойно Батмөнх орж ирээд нас барчихсан байна одоо цагдаа ирнэ гэнэ би энд байж байя гээд манай гэрт унтаж байхад нь үүрээр цагдаа ирээд аваад явсан...”гэх мэдүүлэг /хх*******27*******28 тал/,
Гэрч М.Энхмагнайн: “...Төв аймгийн Жаргалант сумын эмнэлэгт 2020 оны 09 дүгээр сарын 07*******ны өдрийн 23 цаг 35 минутын үед Б гэх хүн сувилагч руу энд хүн нас барсан байна гэж дуудлага өгсөн. Сувилагч надад дуудлага ирлээ гэсний дагуу Жаргалант эмнэлгээс 00 цаг 20 минутын үед гарсан. Дуудлага өгснөөс хойш түргэний машины дуудлаганд явсан байсан учир 00 цаг 20 минутын үед дуудлагад гарсан. Эмнэлгээс гарах үедээ хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж болсон учрыг хэлсэн. Очиход ганц байшин байсан. Гаднаас нь Б гэдэг хүн хаалга онгойлгож өгсөн тэр хүн согтуу байсан, архи үнэртэж байсан. Очиход Б талийгаач бөөлжсөн дотор эвгүй болчихлоо зүүн хөл бадайрч өвдөөд нэг биш болчихлоо гэж хэлсэн. Ороод үзлэг хийсэн. Үзлэг хийх үед зүрхний цохилт зогссон, амьсгал зогссон, хөрсөн, хүүхэн хараа гэрлийн урвалгүй байсан. Бөөлжсөн зүйлийг харахад улаан өнгийн бөөлжис байсан. Баруун гарын шууны хэсэгт тохойноосоо доошоо хүрэнтсэн байсан. Доод өмд тайлж үзлэг хийж буцааж өмсүүлсэн. Биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй буцаад 01 цаг 25 минутын үед эмнэлэг дээрээ ирсэн. Намайг очиход хоёр гар нь биен дагуу орон дээр нь дээш харуулаад хэвтүүлсэн байсан...”гэх мэдүүлэг /хх*******29 тал/, “...Би дуудлагаар очоод нас барсан гэх буйдан дээр хэвтэж байсан эмэгтэй хүний биед үзлэг хийхэд цогцос хөрсөн, хүүхэн хараа хоёр талаад жигд өргөссөн гэрлийн урвалд ямар нэгэн хариу урвал байхгүй, амьсгал, зүрх судас зогссон, цогцос хөшөөгүй байсан... ...Намайг дуудлагаар очиход талийгаачаас гадна Б гэж хүн байсан. Би талийгаачийг хаанаас ирсэн, ямар учиртай хүн болох талаар асуутал талийгаач Улаанбаатар хот Чингэлтэй дүүргээс ирсэн гэж байсан ба Баяраа гэдэг айлын хүүхдийг харах гэж ирсэн гэж хэлж байсан. Би Б*******өөс талийгаач яагаад нас барсан талаар нь асуутал талийгаач бие маань сонин болоод нэг л биш байна гэж хэлж байсан тэгээд талийгаачийг бөөлжсөн гэж хэлээд надад үзүүлсэн тэр нь улаан өнгөтэй хиам идсэн юм шиг бөөлжис байсан... ...Намайг байшинд ороход байшингийн шалан дээр ил цус болон бөөлжис болсон зүйл байхгүй байсан өөр бохирлогдсон зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх*******44*******45 тал/,
Гэрч Г.Оюуны: “...Талийгаач Т нь манай хүүхдийг хараад хааяа манай гэрт хононо үгүй бол Батмөнх гэх залуугийн байгаа газарт очиж хонодог байсан. 2020 оны 09 дүгээр сарын 08*******ны өдөр би төмс хураахаар Гунаа гэх өвөөгийн талбайд төмс хурааж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн тэгээд би усанд ороод хоолоо идчихээд байж байхад Мөө гэх хүн дуудлаа гээд өглөө ирнэ гээд гараад явсан тэгээд ирээгүй...” гэх мэдүүлэг /хх*******30*******32 тал/, “...Би орой 20 цагийн үед төмсөнд яваад ирсэн тэгэхэд талийгаач манай гэрт байж байгаад намайг ирэхэд гар утсаараа яриад өглөө ирнэ гээд манай гэрээс гараад явсан... ...Б.Б цонх нүдээд байсан тэгэхээр нь би юу болсон гэж асуутал Т татаад сонин байна гээд ирсэн тэгэхээр нь би амарч байна гэж хэлээд явуулсан. Тэгтэл дахиад цаг минутыг нь хэлж мэдэхгүй байна намайг унтаж байхад Б.Б ирээд хаалга нүдээд байхаар нь би унтаж амармаар байна юугаа хийж хаалга цонх балбаад байгаа юм гэж хэлсэн тэгтэл гадаа зогсож байгаад явсан сүүлд ирэхдээ ямар нэгэн юм хэлээгүй хаалга, цонх тогшоод байсан...”гэх мэдүүлэг /хх*******46 тал/,
Гэрч О.Пүрэвжавын: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 07*******ны өглөө 11 цагийн үед Төв аймгийн Лүн сум орж мал авчрахаар явсан тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад буцаад Жаргалант сум орж иртэл Б манай баруун талын айлын Чимэгээ эгчийн утсаар залгаад Т бурхан болчихлоо эмч нар ирээд үзээд явсан найдваргүй гэж байна гээд хэлсэн би Жаргалант сум орж ирээд авчирсан малаа хөдөө Чинзориг гэх айлд буулгаад шөнийн 03 цаг болж байхад Чинзоригийн гэр хоноод 09 дүгээр сарын 08*******ны өглөө 06 цагийн үед гэртээ ирсэн...”гэх мэдүүлэг /хх*******33*******35 тал/
Гэрч Ж.Баасандоржийн: “...2020 оны 09 дүгээр сарын 07*******ны өглөө 08 цагт боссон 2 удаа гэртээ ус авсан. Хашаандаа нарийн ногоо тарьдаг ногоогоо өглөө босоод усалсан. Ногоогоо усалсны дараа өөрийнхөө хашаагаа 12 өнгөрөөд янзалж эхэлсэн, янзалж байхдаа ганцаараа 0.5 литрийн хараа архи уусан. Орой 18 цагт хашаагаа янзалж дуусаад гэртээ орж амарсан. 19 цаг 18 минутад Б залгаж өөрийнхөө гэртээ хүрээд ир гэсэн. Гэрт 19 цаг 30 минутын үед очсон. Гэрт нь очоод эхнэртэй нь гурвуулаа буцаад зүүн тийш дэлгүүр орох гээд гарсан. Талийгаач хойшоо Оюунаагийнх руу гарсан. Б буцаж гэр рүүгээ орж мөнгө авч гарч ирээд надаас 3000 төгрөг аваад Б ганцаараа дэлгүүр явсан би гэрт нь ганцаараа үлдсэн. Б дэлгүүрээс 0.75 литрийн Морьтон гээд архи авчраад архиа задлаад ууж байхдаа Б хоол хийх үед гаднаас талийгаач орж ирээд нэг хундага архи уугаад буцаагаад бөөлжиж гаргасан, энэ үед Б бид хоёр нэг нэг архи татаад архи дууссан. Тэгээд ингэсхийгээд унтах уу гэж Б хэлэхэд тэр хоёр гарч 00 орсон. Тэгээд би орон дээр хэвтэж байхад нилээд удсаны дараа тэр хоёр орж ирэхэд талийгаач чи Оюунаатай унтсан биз дээ гэж Б рүү орилох үед Б чи дандаа өөрийнхөө буруугаас болж ингэдэг шүү гэж хэлэхэд талийгаач чи ингээд зоддог биз дээ гэж хэлсэн. Б гарах үед талийгаач хөл өвдөөд байна гэж хэлээд буйдан дээр сууж байсан. Буцаад Б орж ирээд хөнжил татаж хөгшөөн манай хүн сонин болчихлоо гээд дуудаж босгосон. Тэгээд би харахад буйдан дээр гэдийгээд ухаан алдсан хүн шиг сууж байсан тэгээд эргүүлээд буйдан дээр хэвтүүлээд Б амьсгааг нь чагнаж гүрээний судсыг хуруугаараа үзээд болохоо байсан юм биш үү гэж хэлээд хиймэл амьсгал хийсэн. Яах уу гэхээр нь би түргэн дуудаач гэж хэлээд хоёулаа хамт гэрээс гарсан. Нэг утсаар ярихаас гээд Б хойшоо яваад би урагшаа гэр рүүгээ явж амарсан. 2020.09.08*******ын өглөө Улаанаа мотоцикльтой явж байхад нь дуудаж асуухад Т бурхан болчихжээ, Б*******ийг цагдаа ирээд авч яваад мэдүүлэг авна гээд явсан гэж Улаанаа хэлээд хүн оруулж болохгүй гэсэн би гадаа үүдэн дээр нь байна гээд явсан...” гэх мэдүүлэг /хх*******36*******37 тал/,
Гэрч Т.Н*******ийн: “...Б*******д зодууллаа гэж ирж байгаагүй. Гэхдээ нилээд олон удаа хөх няц болчихсон ирдэг байсан. Яасан гэж асуухад хэлдэггүй байсан...”гэх мэдүүлэг /хх*******38 тал/,
Гэрч Л.Нямдаваагийн: “...Би талийгаачтай 2020 оны 08 сарын 1*******ний өдөр ТӨв аймгийн Жаргалант сум руу ногоо хураана гээд л явсан. Сүүлийн үед надад юу хийж явж байгаагаа хэлэхээ больчихсон юм... ...Б, Т хоёр хамт нэг хэсэг нэг гэр орчихсон хамт амьдардаг байсан. Тэгээд Б гэдэг хүн зодуулаад нүүр ам нь хөх няц болчихсон ирсэн. Тэгээд гэртээ 2 жил орчим болж байгаад буцаад Б*******тэй хамт амьдрах гээд явчихсан. Намайг хөдөө ажилтай явчихсан байхад Батмөнхтэй уулздаг байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх*******39 тал/,
Гэрч Г.Бат*******Өлзийгийн: “...2020 оны 09 дүгээр сарын 07*******ноос 2020 оны 09 дүгээр сарын 08*******нд шилжих шөнийн 01 цагийн үед Жаргалант сумын эмнэлгээс Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багт эмэгтэй хүн нас барсан байна гэж дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу би экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Хашчулуун, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Энхдалай нарын хамт хэргийн газарт 02 цагийн үед очсон ба бид нарыг очиход байшингийн гэрэл асаалттай байсан бид гурав байшингийн цонхоор байшин дотор талыг харахад хаалганы зүүн талын орон дээр бүтээлгээр бүтээчихсэн хүний цогцос байсан дуудлага өгсөн хүний дугаар руу нь залгатал тухайн айлын хажуу талын айлын хүн дуудлага өгсөн байсан тухайн байшин нь Увс Улаанаа гэх хүний байшин байсан тэгэхээр нь Баяраа гэх хүний гэрт очсон бид нарыг очиход Баяраа гэх хүний эхнэр Оюунаа хүүхэдтэйгээ хамт байж байсан Оюунаа хаалгаа тайлж өгөхгүй уурлаад байж байгаад хаалгаа онгойлгохоор нь Улаанааг байна уу гэж асуусан тэгэхэд байхгүй гэж хэлсэн тэгээд бид нар буцаад хэргийн газарт ирээд байсан дуудлага өгсөн хүний гэрт ортол Б унтаж байсан Б*******ийг тухайн айлын гэрээс авч гараад дахиад Баяраагийн гэрт очоод Оюунаагаар талийгаачийн цүнхтэй хувцасыг гаргуулж ирээд хуучин иргэний үнэмлэхийг нь аваад талийгаачийн хэзээ Б*******ийн гэр рүү явсан талаар асуутал орой 20 цагийн үед явсан гэж хэлсэн. Бид нар буцаж хэргийн газарт ирээд буцаад сумын төв рүүгээ явсан. Аймгийн төвөөс бүрэлдэхүүн дуудтал Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж байгаа бүрэлдэхүүн очно гээд өглөө бүрэлдэхүүн ирэхээр нь хэргийн газарт байшин руу орсон...” гэх мэдүүлэг /хх*******40*******41 тал/,
Гэрч О.Алтанчимэгийн: “...2020 оны 09 дүгээр сарын 07*******ны орой 23 цаг 03 минутад манай багийн иргэн Банзар овогтой Эрдэнэчимэг над руу залгаад манай хажуу айлын хүний бие нь өвдөөд байна үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би амралттай байгаа сумын төвөөс эмч дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх*******42 тал/,
Гэрч О.Пүрэвжавын: “...2020 оны 09 дүгээр сарын 07*******ноос 2020 оны 09 дүгээр сарын 08*******нд шилжих шөнө манайд зоорь ухах ажлаар ирсэн Батмөнх манай гэрийн хажуу талын Чимэгээ эгчийг утаснаас 01 цаг 30 минутын үед залгаад Т бурхан болчихлоо түргэн дуудаад үзүүлсэн найдваргүй болчихсон байна одоо цагдаа нар ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд дахиад 01 цагийн дахиад Чимэгээ эгчийн гар утсаар Б над руу ярьсан одоо яах уу гэж надаас асуусан тэгэхээр нь би ар гэрт нь холбоо барихгүй бол болохгүй гэж хэлсэн... ...Би тухайн шөнөдөө асуусан ба талийгаачийн хөл, нуруу өвдөөд мэдээгүй болчихсон байна гэж байсан би нуруу хөлийг нь барьж өгсөн тэгээд сонин болсон багийн эмч рүү мэдэгдтэл багийн эмч амарчихсан гээд сумын төв рүү түргэн дуудсан гэж хэлж байсан. Би та хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан уу гэж асуутал тийм зүйл болоогүй гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх*******43 тал/,
Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09*******ны өдрийн №5183 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач М.Т*******ын өмсөж явсан гэх цайвар шаргал өнгийн дотоож эр бэлгийн эс илрээгүй...” гэх дүгнэлт /хх*******51*******52 тал/
Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн №3867 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн эргэдэг захтай цамцны энгэрийн дээрээсээ 2, 5, 7 дугаар товч байхгүй, бэхэлгээний утас тасарсан, товчны бэхэлгээний утасны нүхэнд суналт гарсан байна. Товч бэхэлгээний утасны тасралт, товчны бэхэлгээний утасны нүхэнд гарсан суналт татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна...” гэх дүгнэлт /хх*******59*******60 тал/
Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн №142 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр зүрхний гол судасны язрал, цус хуралт, үнхэлцэг хальсны хөндийн цус хуралдалд /500мл/, ховч ясны эврийн хугарал, зөөлөн эдийн цус хуралт, хүзүүний булчингийн цус хуралт, зүүн хацар, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэж хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12*******т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл архаг хууч өвчтэй байжээ. Энэ нь үхэлд хүргээгүй болно. Талийгаач нь зүрхний чихэлдэлтийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид хийсэн биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс илрээгүй. Талийгаачийн цусанд хийсэн биологийн шинжилгээгээр В/3/*******р бүлгийн харъяаллын цустай байна...” гэх дүгнэлт /хх*******68*******69 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.
Түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 09 дүгээр сарын 22*******ны өдрийн №991 дугаартай дүгнэлтэд“...Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Б нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /хх*******145*******146 тал/ гэжээ.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн баримтаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон болно.
Хэдийгээр Б.Б, хохирогч М. Т нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байсан боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна.” мөн хуулийн 3.1.1*******д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэрт амьдарч байгаа этгээд “ гэж,
Мөн хуулийн 3.2*******т “...гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. гэж,
Мөн хуулийн 5.1.1*******т “гэр бүлийн хүчирхийлэл “ гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.” гэж заасан байна.
Иймд Б.Б*******ийг гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Т*******ын бие махбодид халдаж, түүнийг алсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг алсан болох нь хангалттай нотлогдсон байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б*******ийг хамтран амьдрагч М.Т*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 07*******ноос 08*******нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг Гангын 10*******902 тоот хашаанд байх иргэн О.Пүрэвжавын эзэмшлийн байшинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Т*******ыг зодож алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б*******өд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Б.Б*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас М.Т*******ын амь нас хохирч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болох 4.366.200 /дөрвөн сая гурван зуун жаран зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн ба шүүгдэгч нь гэм хорыг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Б*******өөс 4.366.200 /дөрвөн сая гурван зуун жаран зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н*******д олгох нь зүйтэй байна.
Харин тэжээгчээ алдсаны тэтгэмж хэдэн төгрөг авах эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүхээс тэтгэмжийн зөрүүг гаргуулах хууль зүйн үндэсгүй тул тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгосны дараа шүүхэд тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь 125 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,
эд мөрийн хураагдан ирсэн талийгаач М.Т*******ын өмсөж явсан гэх хар өнгийн цамц, футболк, хар өнгийн бэлтгэлийн өмд, хөхний даруулга, дотоож зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Монгол овогт Б*******ын Б*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б*******ын Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 13/арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Б*******ийн урьдчилан цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 12*******ны өдрөөс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач М.Т*******ын өмсөж явсан гэх хар өнгийн цамц, футболк, хар өнгийн бэлтгэлийн өмд, хөхний даруулга, дотоож зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б*******өөс 4.366.200 /дөрвөн сая гурван зуун жаран зургаан мянга хоёр зуу/*******н төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н*******д олгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн 2034000000524 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Ш.ГАНДАНСҮРЭН