Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч П.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Пийн Б-нд холбогдох 2116000000117 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, “Солонго дулаан цахилгаан станц”-д ээлжийн слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Жаргалант 3-р баг, Толгойтын 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ..... регистрийн дугаартай, Х овогт Пийн Б.

 

Шүүгдэгч П.Бнь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймаг, Төгрөг сумын Тунгалаг 5-р баг, 2-21 тоотод оршин суух иргэн Ц.Бийнгэрт цуг архи согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч Л.Дтай “цэрэгт миний гөлөг байсан шүү дээ” гэж хэллээ гэх шалтгаанаар хутгалж хүзүүний зүүн тал болон баруун гарын сарвууны дээд хэсэгт шарх буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

2. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч П.Бшүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж амьдралдаа ийм алдаа гаргахгүй... 2021 оны 9 дүгээр сарын 02-нд машинаа асаагаад Төгрөг сумын төвд орж ирээд Т, Д хоёртой уулзаад бид 3 Төгрөг сумын дээд талд машин дотор 0.5 литртэй, “Ерөөл” нэртэй архи хоёр шилийг ууж дуусаад өдөр 12 цагийн үед Батдорж ахынд очсон чинь гэдэс чаначихсан байсан. Тэгээд бид хэд хоол идээд сууж байсан чинь Д миний хүзүүнээс зүүн гараараа базаад намайг цэрэгт байхад “чи миний гөлөг байсан шүү дээ” гэж хэлээд намайг нааш цааш нь татаад сэгсчиж байгаад миний баруун чихний ард талд гараараа цохисон Тэгэхээр нь би “...чи зүгээр суугаач дээ...” гээд хоол идээд сууж байсан хутгаараа Дын зүүн мөр тушаа нь хутгаараа зүсчихсэн чинь Д босож ирээд миний хутгатай гарыг барьж аваад хутгаа булаалцалдаж байгаад Дын баруун гарын ар талыг эсгэчихсэн Тэгээд байж байтал цагдаа ирээд салцгаасан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ20-21/,

Хохирогч Л.Дын мөрдөн байцаалтад өгсөн “...Б-нд хоол идэж сууж байгаад чи яасан том болчихсон пизда вэ гэж хэлээд гэдэс идэж байсан хутгаараа хоолой зүссэн, бас баруун гарын ард талыг зүсэхээр нь би  “...чи яаж байгаа юм бэ...” гэж хэлээд гэрээс гарч яваад дээд талынх нь хашааны Мэндсайханд ах нь хүнд хутгалуулчихлаа цагдаа дуудаадах гэж хэлчихээд Эрдэнэбаатар ахыг мотоциклио аваад ир хоёулаа эмнэлэг оръё гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд гар дээрээ оёо тавиулсан ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ16-18/,

Гэрч Ц.Бийнмөрдөн байцаалтад өгсөн “...Д Б-нг “...чи миний цэргийн он жав чи миний доор шинэ цэрэг явсан...” гээл юм яриад сууж байсан. Тэгсэн нэг харсан чинь Дын гарнаас цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би одоо юу болж байна аа гэсэн чинь Д энэ намайг хутгалж байна гэж хэлээд Д цагдаа дуудна гээд гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /ХХ27-28/,

Гэрч Б.Э-нмөрдөн байцаалтад өгсөн “...Тэнд хоол идээд сууж байгаад “...чи яасан том банди вэ...” гэж хэлээд гэдэс идээд сууж байсан хутгаараа Дын хүзүүний зүүн талд зүсчихсэн, тэгээд яаж байгаа юм бэ гээд Д босож ирээд Б-нгийн хутгатай гарыг нь барьж аваад булаацалдаж байгаад баруун гарынх нь ард талыг нь хутгаараа зүсчихсэн” гэх мэдүүлэг /ХХ32-33/,

 Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Э.Алимаагийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн “ Л.Д нь өдөр 13 цагийн үед баруун гарын сарвуун дээд хэсэгт /5 см/ урт 0.5 см-ийн гүн хутгалуулсан байдалтай, хүзүүний зүүн талд  Sternocleido mastoidus-н хөлд 1 см гүнтэй 2 см урттай хутгалуулсан байдалтай ирсэн. Гарт 3 оёдол тавьсан, хүзүүн дэх шархыг цэвэрлэсэн”...гэх тэмдэглэл /ХХ64-р тал/

Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 309 дугаартай

“...1.Л.Дын биед эмнэлгийн бичиг баримтаар гэмтэл учирсан байна.2.Л.Дын биед хүзүүний зүүн тал болон баруун гарын сарвууны дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үүсэх боломжтой.

4.Л.Дын биед учирсан шарх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /ХХ68-69/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Бнь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймаг, Төгрөг сумын Тунгалаг 5-р баг, 2-21 тоотод оршин суух иргэн Ц.Бийнгэрт цуг архи согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч Л.Дыг “цэрэгт миний гөлөг байсан шүү дээ” гэх шалтгаанаар хутгалу хүзүүний зүүн тал болон баруун гарын сарвууны дээд хэсэгт шарх буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  П.Буул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч П.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч П.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар цоохор иштэй 26.5 см урттай ажлын хэсгийн урт нь 14 см хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Пийн Б-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч П.Бнд сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар цоохор иштэй 26.5 см урттай ажлын хэсгийн урт нь 14 см хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисст” шилжүүлж, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд болохыг тус тус дурдсугай.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА