| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00163/И |
| Дугаар | 181 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 181
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-29 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ85102119, Шангас овогт Нагвааны Бат-Орших,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-29 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ89112848, Нурдолоо овогт Цэвэгжавын Ганжидмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.760.330 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 6.768.330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаангом тооцооны төвийн эдийн засагч Б.Мөнгөнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Бат-Орших, Ц.Ганжидмаа нар 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны Улаангом тооцооны төвөөс ЗГ/1513220 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийн зээлийг сарын 2,3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 2.4.1, 4.2.2 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 4.630.655,83 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1.920.047,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 209.626,83 төгрөг нийт 6.760.330,26 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 513 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.9-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээлийг төлөх мэдэгдэл 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр зээл буцааж төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнеөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 4.630.655,83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.920.047,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 209.626,83 төгрөг, нийт зээлийн төлбөр 6.760.330,26 болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардалууд улсын тэмдэгтийн хураамж 115.244 төгрөг, нотариатын төлбөр 8000 төгрөг, нийт зардал 6.883.574,26 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч Н.Бат-Орших, Ц.Ганжидмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Н.Бат-Орших, Ц.Ганжидмаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.760.330 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 6.768.330 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Бат-Орших, Ц.Ганжидмаа нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.760.330 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 6.768.330 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Н.Бат-Орших, Ц.Ганжидмаа нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.760.330 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 6.768.330 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.243 төгрөгийн тал хувь болох 61.621,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 61.621,5 төгрөг, хариуцагч Н.Бат-Орших, Ц.Ганжидмаа нараас 61.621,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 6.760.330 /зургаан сая долоон зуун жаран мянга гурван зуун гуч/ төгрөг, нотариатын зардал 8000 /найман мянга/ төгрөг, нийт 6.768.330 /зургаан сая долоон зуун жаран найман мянга гурван зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Бат-Орших, Ц.Ганжидмаа нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 61.621,5 /жаран нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Н.Бат-Орших, Ц.Ганжидмаа нараас 61.621,5 /жаран нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 61.621,5 /жаран нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Бат-Орших, Ц.Ганжидмаа нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ