| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
Улсын яллагч З.Алтансолонго,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 213*******00000 дугаартай, 1/2021/006/Э/ индекстэй хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3-р ******* айлын тоод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3-р ******* айлын тоотод байх өөрийн гэртээ 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн охин настай П.г гурилын элдүүр модоор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3-р ******* айлын тоот байранд байв..гурилын элдүүрийг 1-н тоогоор, зочны өрөөний зүүн хананд байх дээд хэсгээрээ саарал өнгийн дэвсгэртэй бор сандлын хажууд шалан дээр хүрэн бор өнгийн цус мэт толбо байсныг 2-н тоогоор,угаалгын өрөөнд цус мэт зүйлээр бохирлогдсон цамц байсныг 5-н тоогоор тэмдэглэв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-15-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 19-20-р хуудас/
Насанд хүрээгүй хохирогч овогт ын гийн / оны сарын 2-нд төрсөн, настай, эмэгтэй, бага боловсролтой, Ховд аймгийн ******* сумын - сургуулийн ангид сурдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ээж Д.******* намайг “оройтож ирлээ” гээд гурилын элдүүр модоор цохиж миний толгой, гар, нуруу, хөлөнд гэмтэл учирсан. Одоо эдгэрсэн болохоор өвдөж зовиурлах зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д.*******ийн хөрш айлаас манай байгууллагад мэдээлэл өгсний дагуу манай байгууллагын нийгмийн ажилтан , бид гурав Д.*******ийн байх Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3-р ******* айлын тоотод очиход П. уйлчихсан, толгойгоо угаасан бололтой нойтон үсээ боочихсон байдалтай байсан. Тэгээд Д.*******тай уулзахад “ та нарт ямар хамаатай юм бэ. Би хүүхдээ зодно уу байна уу хамаагүй” гээд тоосон шинжгүй байсан. Нөхцөл байдлын үнэлгээ хийх гээд зураг авах гэтэл Д.******* орилж хашгираад байхаар нь би нөгөө хоёроо явуулчихаад ганцаараа Д.*******тай ярилцсан. Яагаад хүүхдээ зодсон талаар асуухад “ би багадаа ахаараа зодуулж өссөн. Зодохгүй бол энэ хүүхэд үгэнд орохгүй байна, зодохгүй бол янхан болно шүү дээ” гэх мэт зүйл ярьсан. П. өглөө давтлаганд яваад 14 цагт ирэх ёстой байтал 15 цаг хүртэл ирээгүй, би 2 хүүхдээ орхичихоод гараад тоглоомын талбай дээрээс олж ирсэн. Хувцсаа шороо болгочихсон байхаар нь би зодсон. Би хүүхдээ зодож л хүмүүжүүлнэ, өөрийгөө хамгаалах чадалтай болтол нь зодно” гэж хэлж байсан...Тэгээд бид нар Д.*******тэй ярилцаж байх явцдаа П.гийн биед гэмтэл учирсан эсэхийг шалгахад нуруу нь тэр чигтээ хөхөрч улайчихсан, чихний ар хэсгээс цус гоожсон, толгойн баруун талын хэсэгт хуйх нь язарч шарх үүссэн байсан тул хүүхдийн байцаагч хүүхдийг түр хамгаалалтанд авахаар аваад явсан.Д.******* орилж хашгирч цагдаа руу дайрч давшлаад “ би гарч амиа хорлолоо” гэхээр нь бид нар гаргахгүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн *******-30-р хуудас/
Гэрч нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... намайг тухайн айлд ороход П. айж эмээсэн байдалтай, чихнийх нь ар хэсгээс цус гарч байсан.Д.*******ийг тайвшруулах гэхэд “амиа хорлоно“ гээд орилж чарлаад байсан... гэх мэдүүлэг / хэргийн 40-42-р хуудас/
Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тараад Ховд аймагт ирээд хүүхдийн байгууллага дээр очиход шуурхай хурал хийж байсан ба хүүхдийн байцаагч О.Мандалбаяр “ танай том охин П.г эхнэр чинь зодоод гэмтэл учруулсан, толгойд нь 2 оёдол тавиулсан. Одоо 2 дүүгийнхээ хамт манай хамгаалах байранд байна” гэсэн. Тэгээд би Д.*******ийг цагдаагийн газарт байна гэхээр нь яваад очиход Д.******* “ би хүүхдийг чинь зодчихлоо, үхмээр байна” гээд хашгираад зогсож байсан. Би найзындаа очоод амарч байтал цагдаагийн газраас яриад Д.******* тайвширсан байна, ирээд аваадах “ гэхээр нь очиж аваад гэртээ ирсэн. Эхнэрээсээ юу болсон талаар асуухад “ би уурандаа охиноо алгадсанаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэсэн. Д.******* өмнө нь бас охиноо зодож байсан... гэх мэдүүлэг / хэргийн 46--р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ...П.гийн биед баруун чамархайн хуйхны дунд дээд хэсгийн шарх, баруун чамархайн хуйхны дунд доод хэсгийн шарх, хамрын уг хэсгийн цус хуралт, баруун далны хэсгийн цус хуралт,баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун гарны бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун гарын тохой хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралтууд, баруун гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн зулгаралт, 2 хөлийн шилбэний урд дунд хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. П.гийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 5-р хуудас/
2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шүүх сэтгэцийн ... Д.******* нь стрессээс шалтгаалсан зан төрхийн өөрчлөлттэй, асуултыг зөвөөр ойлгож, мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлэх чадвартай, сэтгэцийн байдал нь өөрт болон бусдад аюул учруулж болзошгүй, хэрэг хариуцах чадвартай... гэх дүгнэлт / хэргийн 69-1-р хуудас/
Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...П. худлаа хэлээд байхаар нь уур хүрээд хөхүүлж байсан хүүхдээ тэргэн дээр тавьчихаад хоолны шүүгээнээс гурилын элдүүр аваад П.г цохих гэтэл П. дунд дүүгээ аваад ширээн доогуур орчихсон.Тэгэхээр нь хөл рүү нь ганжаараа цохисон.Гараад ир гээд гарнаас нь татсан чинь ширээн дороос гараад ирэхээр нь ганжаараа баруун мөр хэсэг рүү нь нэг удаа цохиод “нойлын өрөө орж гар нүүрээ угаа” гэж хэлсэн. Гар нүүрээ угааж байхад 2 удаа толгой хэсэгт нь цохисон.Тэгтэл хүзүүг нь дагаад цус урсаад цамцыг нь цус болгочихсон... гэх мэдүүлэг / хэргийн 0-1-р хуудас/
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ / хэргийн 3-4-р хуудас/
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийн хурлын тэмдэглэл / хэргийн 122-124-р хуудас/
Урьдчилсан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл / хэргийн 1-126-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаас үзэхэд: Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3-р ******* айлын орон сууцны тоотод өөрийн гэртээ 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн охин П.г “давтлага тараад шууд гэртээ ирсэнгүй, гадуур тоглолоо” гэх шалтгаанаар гурилын элдүүр модоор толгой, мөр хэсэгт нь цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч П. нь шүүгдэгч Д.*******ийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн охин болох нь эцэг тогтоосон тухай лавлагаа /хх-4/, П.гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт / хх-1*******/, гэрч О.ын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Д.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн охин П.г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч П., түүний хууль ёсны төлөөлөгч Т. нар шүүгдэгч Д.*******ээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 4 дүгээр хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар гэрч ийн өгсөн...Д.******* нь багадаа цэвэрч нямбай, ажилч хичээнгүй хүүхэд байсан, хүнтэй суугаад 3 хүүхэдтэй болсон. Нөхөр нь өөр газар ээлжээр ажилладаг тул хүүхдээ ганцаараа өсгөж байгаа, хүүхдүүд нь бага балчир тул их стрессддэг байж магадгүй,эцэг эхээс 6-уулаа,айлын 2 дахь охин,үсчнээр ажиллаж байгаад 3 дахь хүүхдээ гаргаад гэртээ хүүхдээ харж байгаа. ... гэх мэдүүлэг / хэргийн 52-р хуудас/
Гэрч гийн өгсөн...Д.******* нь сэргэлэн цовоо, нийтэч зантай, бусдад тусархуу,шударга эмэгтэй гэж боддог. Аав ээж дүү нар нь Улаанбаатар хотод амьдардаг, өөрөө нөхөр 3 хүүхдийн хамт 3-р ******* айлын тоотод амьдардаг... гэх мэдүүлэг / хэргийн 55-р хуудас/ , Д.*******ийн байнга оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгайн ангийн .6 дугаар зүйлийн 2 -т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт шүүгдэгч Д.*******ийн эзэмшлийн 43 инчийн Смарт маркийн зурагт битүүмжилсэн ба хэрэгт эд мөрийн баримтаар П.гийн өмсөж явсан цэнхэр өнгийн сурагчийн цамц-1 ширхэг, цагаан өнгийн фудволк-1 ширхэгийг буцаан олгох, модоор хийсэн гурилын элдүүр-1 ширхэгийг устгах, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ... гэх дүгнэлт,тайлбар,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Д.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн 213*******00000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч П.гийн өмсөж явсан цэнхэр өнгийн сурагчийн цамц-1 ширхэг, цагаан өнгийн фудволк-1 ширхэгийг буцаан олгож, модоор хийсэн гурилын элдүүр-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Д.*******ийн эзэмшлийн 43 инчийн Смарт маркийн зурагт битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай прокурорын тогтоолыг цуцалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйл, 34.2 дугаар зүйл, 36.6 - 36., 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялын 500000 /таван зуун мянга/ төгрөгийг /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.*******т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******т тайлбарласугай.
.Эрүүгийн 213*******00000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч П.гийн өмсөж явсан цэнхэр өнгийн сурагчийн цамц-1 ширхэг, цагаан өнгийн фудволк-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хохирогч П.д буцаан олгож, модон гурилын элдүүр-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Д.*******ийн эзэмшлийн 43 инчийн Смарт маркийн зурагт битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.
. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 500//таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуу мянган/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
10.Шүүгдэгч Д.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС