| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0037/Э |
| Дугаар | 149/ШТ/0036 |
| Огноо | 2021-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 149/ШТ/0036
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Х даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Г
Улсын яллагч О.Н
Шүүгдэгч А.А, Н.Ү нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Н-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Ү нарт холбогдох 213200033002 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, //*// төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, //*// оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ овогт //**//.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, //*// төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдрах, //*// тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ** овогт ** Н.Ү /РД://*///
Шүүгдэгч А.А нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 22 цагийн орчимд //*// тоотод байрлах иргэн Г.Ш гэрт Н.Үтэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Ү нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 22 цагийн орчимд //*// байрлах иргэн Г.Ш гэрт иргэн А.А, А.Ат нартай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Агийн өгсөн …. ... 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 22 цагийн орчимд дүү А.Ат буюу ** тоотод машины хучлага, ээжийн виза картыг авахаар дүү А,О нарын хамт очсон. Гэрт ороход дүү А нөхөр Ш, хүргэн Шийн дүү Ү, Үийн нөхөр Х нар сууж байсан. Би хоёр дүүгээ машины хучлага авах гээд граж руу явсан хойгуур хүргэн Шд хандаж хүйтэнд эхнэрээ 2 нялх хүүхэдтэй нь хөөж гаргачихаад санаа зовж асуусангүй гэхэд Ш дуугараагүй. Гэтэл Ү-ийн нөхөр Х та юу ч мэдэхгүй байна гэхээр нь чамд хамаагүй гэд Хтэй маргасан. Х бид хоёрыг маргаж байхад гаднаас дүү А,О хоёр орж ирээд Ү-тэй Ат маргалдаад нэг нэгнийгээ цохиж авсан. Тэгээд би дүүгээ өмөөрөөд Үтэй маргалдаад бид нар хоорондоо зодолдсон. Ш одоо яв гэхээр нь би хоёр дүүгээ дагуулаад гэрээс нь гарсан. Би Үтэй гадаа маргалдаад үснээс нь зулгааж цохиж зодсон. Тэгээд би хоёр дүүгээ аваад явсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм айл гэрийн маргаанд оролцохгүй гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Үийн өгсөн ...... 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 22 цагийн үед гэртээ төрсөн ах Г.Ш, нөхөр Х нарын хамт байж байхад бэр эгч АТ, түүний эгч А, дүү О нар нь орж ирсэн. Тэгээд А эгч манай ах Шд хандаж юм хэлэхээр нь манай нөхөр чамд хамаагүй гээд хэрэлдсэн. Тэгээд хэрэлдээд байж байхад гаднаас АТ орж ирээд миний хамар орчимд цохихоор нь би орон дээр суун тусаад босч ирээд маргалдаад үсдэлцээд зодолдсон. Би АТ, А нарын яг хаана цохисноо санахгүй байна. Бөөн бужигнаан болсон. Би ямар ч байсан АТ, А нарыг цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Агийн өгсөн .... Миний биед хөнгөн гэмтэл учирсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Үийн өгсөн ..... Миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч А.Атийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2021 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед гэртээ өөрийн эгч А, дүү О хамт очиж машины хучлага авчихаад гэртээ ороход эгч А манай нөхөр Шөөс яагаад эхнэр хүүхдүүдээ хар хүйтэнд гудманд гаргачихаж байгаа юм ичдэггүй юм уу гэхэд манай нөхөр юм дуугарахгүй байхад хүргэн Х дүү Ү нар нь та нарт ямар хамаатай юм гэж хэл амаар дайрч доромжлоод байхаар нь би Үийн нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Тэгэхэд Ү буйдан луу унаад босч ирэхдээ миний хамар луу хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд манай эгч А дүү О нар салгах гэхэд Үийн нөхөр бас бид гурав луу дайрч хэл амаар доромжилж байхад манай нөхөр салгаж манай дүү О, эгч А бид гурвыг хөөж гэрээс гаргасан. Тэгэхээр нь машиндаа суугаад явах гэхэд манай нөхөр араас гарч ирээд хэрүүл хийж хэл амаар доромжлоод байхаар нь явсан...... Миний толгой өвдөж хамар хавдсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/
Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд бид хоёрыг ороход Ү манай эгч АТт чамайг хөөгөөгүй биз дээ чи өөрөө хоёр хүүхдээ дагуулаад явсан биз дээ гэхэд АТ эгч чи намайг хөөж явуулаа биз дээ гэж хэлээд Үийн үснээс нь зулгааж буйдан луу түлхэж унагаахад Ү унахдаа эгчийн хамар луу өшиглөсөн. Тэгэхээр нь А эгч бид хоёр салгах гэхэд Ү миний үснээс зулгааж дээр гарч суучхаад босохгүй байсан. Тэгэхэд Үийн нөхөр Х салгахаар нь А эгч АТ эгч бид хоёрыг аваад гарсан гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/
Гэрч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... манай эхнэр АТ миний дүү Ү чи ер нь айлд ирчихээд хэрүүл маргаан үүсгэж намайг гэрээс минь явуулчихаад санаа амар байна гэж бодоо юу гэж хэлээд манай дүү Үийг буйдан дээр сууж байхад нь нүүр хэсэгт нь цохисон. Тэгэхэд дүү Ү хойшоо унаад босч ирэхэд нь А Үийн үснээс зулгааж газар унагааж А манай дүү Үийн нуруун дээр нь хөлөөрөө дэвсэж байсан. Тэгэхээр нь манай хүргэн Х салгаж Ү цагдаа дууд гэхэд АТ, А, О нар гарч явцгаасан. Тэгээд гарахаар нь би араас нь гараад А надтай муудалцаж маргалдаж байхад Ү гарч ирж намайг гэртээ оръё гэж хэлэхэд цаанаас А, АТ нар үснээс нь зулгааж толгой хэсэгт нь цохисон. Тэгэхээр нь би салгаж гэртээ орсон.....Яг бүлэглэж зодсон асуудал байхгүй. АТ Ү хоёр эхэлж маргалдаж зодолдож харин дараа нь А манай дүү Үийн хуруунаас нь хазаж өшиглөж байсан гэх мэдүүлэг /Хх-н 27 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 53...... Дүгнэлт:
1.Н.Үийн биед зүүн гарын 5-р хурууны хумс унаж шарх үүссэн, дух, баруун шанаа, баруун гарын шуу, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт зулгаралт, баруун гарын шуу, зүүн гарын шуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 36-37 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №...... Дүгнэлт:
1.А.Атийн биед хамрын нуруу, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 42-43 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № ...... Дүгнэлт:
1.А.Агийн биед зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 47-48 дугаар хуудас/
А.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 78 дугаар хуудас/
А.А нь Ш № тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 79 дүгээр хуудас/
А.А нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 82 дугаар хуудас/
Н.Үийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 87 дугаар хуудас/
Н.Ү нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 88 дугаар хуудас/
Н.Үийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /Хх-н 91 дүгээр хуудас/
Яллагдагч Н.Үийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан А, АТ нарын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 100 дугаар хуудас/
Хохирогч А.Атийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан санал хүсэлт гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 101 дүгээр хуудас/
Яллагдагч А.Агийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Үийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 102 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.А нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 22 цагийн орчимд //*// байрлах иргэн Г.Ш гэрт Н.Үтэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Ү нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 22 цагийн орчимд //*// байрлах иргэн Г.Ш гэрт иргэн А.А, А.Ат нартай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул А.Аг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Н.Үийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч А.Агийн хохирогч Н.Үийн нүүрэн тус газарт цохиж зодсон үйлдэл, шүүгдэгч Н.Үийн хохирогч А.А, А.Ат нарын нүүрэн тус газарт цохиж зодсон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.А, Н.Ү нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Н.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, шүүгдэгч нарын сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан А.Ад оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр, Н.Үт оногдуулсан 750000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 150000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч А.А, Н.Ү, А.Ат нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.А, Н.Ү нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Б овогт А-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О овогт Н-гийн Ү-ийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Үийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр, Н.Ү нь 750000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А, Н.Ү нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.А, Н.Ү нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.А, Н.Ү нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Х