Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2017/00099/И |
Дугаар | 207 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 207
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-15 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ80102112, Борлууд овогт Сайнжаргалын Сүхбаатар,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-15 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ81030482, Тайж овогт Гангаагийн Пүрэвсүрэн нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.549.638,35 төгрөг, нотариатын зардал 23.000 төгрөг, нийт 17.572.638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/201642564447 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 14.940.000 төгрөгийг сарын 12,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 148.102,95 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1.060.227,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 769.08 төгрөг, нийт 1.209.100 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 208 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 11 ээгүдр сарын 16, 17-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч гэртээ байгаагүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 1 рээгүд сарын 11-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201642564447 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мөн дараах зээлийн төлбөрийг гаргуулах бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 14.871.553,24 төгрөгз ,ээлийн хүүгийн төлбөрт 2.654.427,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23.657,16 төгрөг, нийт 17.549.638,35 төгрө ,гнотариатын төлбөр 23.000 төгрөг, нийт 17.572.638 төгрөгийг нэхэмжилж байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх ба шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Банкнаас нэхэмжилж байгаа 17.572.638 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.549.638,35 төгрөг, нотариатын зардал 23.000 төгрөг, нийт 17.572.638 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.549.638,35 төгрөг, нотариатын зардал 23.000 төгрөг, нийт 17.572.638 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.549.638,35 төгрөг, нотариатын зардал 23.000 төгрөг, нийт 17.572.638 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.813 төгрөгийн тал хувь болох 122.906,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 122.906,5 төгрөг, хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нараас 122.906,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.549.638,35 /арван долоон сая таван зуун дөчин есөн мянга зургаан зуун гучин найман төгрөг гучин таван мөнгө/ төгрөг, нотариатын зардал 23.000 /хорин гурван мянга/ төгрөг, нийт 17.572.638 /арван долоон сая таван зуун далан хоёр мянга зургаан зуун гучин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот 122.906,5 /нэг зуун хорин хоёр мянга есөн зуун зургаан төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нараас 122.906,5 /нэг зуун хорин хоёр мянга есөн зуун зургаан төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 122.906,5 /нэг зуун хорин хоёр мянга есөн зуун зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ