Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/375

 

 

 

 

   2021       03         22                                         2021/ШЦТ/375

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Э.Ариунболд,  

хохирогч Б.У.,

шүүгдэгч А.Ц. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт А.ийн Ц.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 00000 0118 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 1, Х. овогт А.ийн Ц..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ц. нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрт хамт ажилладаг Б.У.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хайрцагтай тос шидэж, түүний нүүрэн тус газарт цохисны улмаас Б.У.гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц. мэдүүлэхдээ: “Би тухайн үед оффисын өрөөнд хоол хийчихээд гараад явж байхад Б.У. “чи хүнийг хэл амаар доромжиллоо” гээд над руу дайрсан. Тэгэхэд нь би “чи яасан мэдрэл муутай юм бэ” гээд хэлэхэд намайг “гичий” гэсэн. Би эхэндээ тэвчсэн. Тэгээд уурандаа тэнд байсан тосыг аваад шидсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У. мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн ярьсан зүйл үнэн зөв. Оффисын өрөөний гадна муудалцсан гэж ярьсан нь буруу. Бид хоёр оффис дотор маргалдсан. Би  скоч авч шидэхэд шүүгдэгч зөрүүлээд над руу хайч авч шидэх гэж байхад манай ажилчид болиулсан. Тэгээд процессор дээр байсан хоёр тосны нэгийг нь авч шидсэн.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.У.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 10-ны 10 цагийн үед өдөр би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрт ажлаа хийгээд байж байхад  манай дэлгүүрт кассын ажилтай Ц. ирэхэд нь би касс бичсэн эсэх талаар нь асуугаад дутагдал гарсан уу гэж асуухад Ц. нь “чамд ямар хамаатай юм бэ, дандаа олон долоон юм хуцаж байх юм” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Энэ үед нь хариу хэлээгүй, чимээгүй өнгөрсөн. Үүнээс 1 цагийн дараа би оффиссын өрөөн дотор ажлынхантайгаа хамт цайндаа орох гээд байж байхад манай дарга Ц.ийг касс бичихэд хэр байгаа талаар нь асуугаад юм ярилцаж байхад би Ц.ээс “өглөө над руу яагаад уурлаад байсан бэ?” гэж асуухад Ц. нь над руу дахиад уурлаад, хэл амаар доромжлоод байхаар нь би хажуудаа байсан скоч аваад Ц. рүү шидэхэд оноогүй. Хариуд нь Ц. над руу хажуудаа байсан 2 ширхэг шилтэй тосны нэгийг нь аваад шидэхэд миний арын шилэн цонхыг хагалсан. Дараа нь хоёр дахь шилтэй тосыг над руу шидэхэд миний уруул хэсэгт оносон. Ингээд миний уруулнаас цус гараад хавдсан. Би өөрийн биед учирсан гэмтлийнхээ эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- А.Ц.ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамт ажилладаг Ууганаа надаас “өчигдөр хэдэн төгрөг дутсан юм бэ?” гэж асуухад нь би “шинэ кассчин гэхээрээ мөнгө дутаах ёстой юм уу” гэж хэлсэн. Дараа нь оффисын цайны өрөөнд би хоол хийж байгаад гараад явах гэхэд Ууганаа надад хандан “чи түрүүн яагаад уурлаад байсан бэе” гэж асуухаар нь би хариуд нь “чи ийм харилцаатай байж яаж менежер болох юм бэ” гэхэд Ууганаа намайг доромжиллоо гэж уурлаад над руу скоч авч шидсэн. Би “мэдрэл пизда чинь яаж байна” гэж хэлэхэд намайг зөрүүлээд янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би хажуудаа байсан 2 ширхэг хайрцагтай тосноос аваад Ууганаа руу шидэхэд хоёр дахь шидсэн хайрцагтай тос нь Ууганаагийн нүүр хэсэгт нь оноод, уруул хэсгээс нь цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- А.Ц.ийн яллагдагчаар өгсөн: “Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. Б.У.гийн биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

- Шүүхийн шинилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 598 тоот: “1.Б.У.гийн биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

А.Ц. нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрт хамт ажилладаг Б.У.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хайрцагтай тос шидэж, түүний нүүрэн тус газарт цохисны улмаас Б.У.гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.У.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 10-ны 10 цагийн үед өдөр би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрт ажлаа хийгээд байж байхад  манай дэлгүүрт кассын ажилтай Ц. ирэхэд нь би касс бичсэн эсэх талаар нь асуугаад дутагдал гарсан уу гэж асуухад Ц. нь “чамд ямар хамаатай юм бэ, дандаа олон долоон юм хуцаж байх юм” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Энэ үед нь хариу хэлээгүй, чимээгүй өнгөрсөн. Үүнээс 1 цагийн дараа би оффиссын өрөөн дотор ажлынхантайгаа хамт цайндаа орох гээд байж байхад манай дарга Ц.ийг касс бичихэд хэр байгаа талаар нь асуугаад юм ярилцаж байхад би Ц.ээс “өглөө над руу яагаад уурлаад байсан бэ?” гэж асуухад Ц. нь над руу дахиад уурлаад, хэл амаар доромжлоод байхаар нь би хажуудаа байсан скоч аваад Ц. рүү шидэхэд оноогүй. Хариуд нь Ц. над руу хажуудаа байсан 2 ширхэг шилтэй тосны нэгийг нь аваад шидэхэд миний арын шилэн цонхыг хагалсан. Дараа нь хоёр дахь шилтэй тосыг над руу шидэхэд миний уруул хэсэгт оносон. Ингээд миний уруулнаас цус гараад хавдсан. Би өөрийн биед учирсан гэмтлийнхээ эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

- А.Ц.ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамт ажилладаг Ууганаа надаас “өчигдөр хэдэн төгрөг дутсан юм бэ?” гэж асуухад нь би “шинэ кассчин гэхээрээ мөнгө дутаах ёстой юм уу” гэж хэлсэн. Дараа нь оффисын цайны өрөөнд би хоол хийж байгаад гараад явах гэхэд Ууганаа надад хандан “чи түрүүн яагаад уурлаад байсан бэе” гэж асуухаар нь би хариуд нь “чи ийм харилцаатай байж яаж менежер болох юм бэ” гэхэд Ууганаа намайг доромжиллоо гэж уурлаад над руу скоч авч шидсэн. Би “мэдрэл пизда чинь яаж байна” гэж хэлэхэд намайг зөрүүлээд янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би хажуудаа байсан 2 ширхэг хайрцагтай тосноос аваад Ууганаа руу шидэхэд хоёр дахь шидсэн хайрцагтай тос нь Ууганаагийн нүүр хэсэгт нь оноод, уруул хэсгээс нь цус гарсан.” гэх мэдүүлэг,

- А.Ц.ийн яллагдагчаар өгсөн: “Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. Б.У.гийн биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 598 тоот: “1.Б.У.гийн биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Ц.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

             Шүүгдэгч А.Ц.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Хохирогч нь хөнгөн хохирол учирсанд холбогдох эмчилгээнд баримтаар 47.400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 111.000 төгрөгийн эм худалдан авсан зарлагын баримт гаргаж өгсөн боловч эм бичиж өгсөн эмчийн жор байхгүй, тухайн хэрэглэсэн эм нь түүнд учирсан хохиролд хамааралгүй гэж үзэхээр байх тул 47.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Ц.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. овогт А.ийн Ц.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Ц.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, А.Ц. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Ц.ээс 47.400 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Батхүүгийн У. /РД:УК98121908/-д олгосугай.  

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ц.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА