Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/376

 

 

 

 

 

  2021        03          22                                       2021/ШЦТ/376

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Д.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт Б.ын М.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00000 0382 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 56  настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ус сувгийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт оршин суух, А. овогт Б.ын М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М. нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Нью таун” хотхоны 43Б байрны 305 тоот гэртээ ахуйн чанартай хэрүүл маргааны улмаас охин Ц.Б.ыг хогийн шүүрээр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ц.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд ээжтэй маргалдсан юм. Би ээжтэй амьдарч байгаа байрнаасаа болж маргалдаад байгаа юм. Ээж миний угаасан бүтээлгийг авч явна гээд байхаар нь би өгч явуулахгүй, угаагаагүй бүтээлэг аваад яв гэж хэлээд маргалдаж эхэлсэн юм. Тэгээд бид хоёр нэг нэгнээ түлхсэн бөгөөд ээж гэрт байсан шүүрийг аваад намайг цохиход нь уруул хэсэг зүсэгдсэн. Тэгээд ээж уурлаад гараад явчихсан бөгөөд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уруул зүсэгдсэн байсан бөгөөд Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Ээжтэй маргалдсан бөгөөд ээж шүүрээр цохихдоо уруул руу цохиод зүсчихсэн юм. Сүүлиийн үед байрнаас болж хэрэлдэж, маргалддаг болчихсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1635 тоот: “1.Ц.Б.ын урууланд шарх, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын шарх гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Д.М.гийн яллагдагчаар өгсөн: “...тухайн үед одеялогоос болоод маргалдсан. Тэгээд шүүр аваад намайг цохихоор нь булааж аваад нүүр лүү нь буцаан цохихдоо уруулыг нь зүссэн юм шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.М. нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Нью таун” хотхоны 43Б байрны 305 тоот гэртээ ахуйн чанартай хэрүүл маргааны улмаас охин Ц.Б.ыг хогийн шүүрээр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.М.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Д.М. нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Нью таун” хотхоны 43Б байрны 305 тоот гэртээ ахуйн чанартай хэрүүл маргааны улмаас охин Ц.Б.ыг хогийн шүүрээр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд ээжтэй маргалдсан юм. Би ээжтэй амьдарч байгаа байрнаасаа болж маргалдаад байгаа юм. Ээж миний угаасан бүтээлгийг авч явна гээд байхаар нь би өгч явуулахгүй, угаагаагүй бүтээлэг аваад яв гэж хэлээд маргалдаж эхэлсэн юм. Тэгээд бид хоёр нэг нэгнээ түлхсэн бөгөөд ээж гэрт байсан шүүрийг аваад намайг цохиход нь уруул хэсэг зүсэгдсэн. Тэгээд ээж уурлаад гараад явчихсан бөгөөд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уруул зүсэгдсэн байсан бөгөөд Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Ээжтэй маргалдсан бөгөөд ээж шүүрээр цохихдоо уруул руу цохиод зүсчихсэн юм. Сүүлиийн үед байрнаас болж хэрэлдэж, маргалддаг болчихсон юм.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1635 тоот: “1.Ц.Б.ын урууланд шарх, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын шарх гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг,

            - Д.М.гийн яллагдагчаар өгсөн: “...тухайн үед одеялогоос болоод маргалдсан. Тэгээд шүүр аваад намайг цохихоор нь булааж аваад нүүр лүү нь буцаан цохихдоо уруулыг нь зүссэн юм шиг байсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Д.М.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.М. нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Д.М.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А. овогт Б.ын М.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.М.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Д.М. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА