| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00243/И |
| Дугаар | 232 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 232
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 2-8 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, регистрийн дугаар ЧМ70060170, Холбоо овогт Бадамын Баярсайхан,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 2-8 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, регистрийн дугаар ЦВ71110107, Холбоо овогт Сүхбаатарын Отгонбаярт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 29.181.435 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 29.186.935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Баярсайхан, С.Отгонбаяр нь нар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ7038 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3.768.965,76 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3.868.487,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6.302 төгрөг нийт 7.643.755,40 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болон зээлийг буцаан төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнеөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 21.231.034,24 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7.416.320,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 534.080,83 төгрөг, нотариатын төлбөр 5.500 төгрөг нийт 29.186.935,25 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал улсын тэмдэгтийн хураамж 303.885 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлнэ” гэжээ.
Хариуцагч Б.Баярсайхан, С.Отгонбаяр нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Б.Баярсайхан, С.Отгонбаяр нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 29.181.435 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 29.186.935 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Баярсайхан, С.Отгонбаяр нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 29.181.435 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 29.186.935 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Баярсайхан, С.Отгонбаяр нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 29.181.435 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 29.186.935 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303.885 төгрөгийн тал хувь болох 151.942,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 151.942,5 төгрөг, хариуцагч Б.Баярсайхан, С.Отгонбаяр нараас 151.942,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Баярсайхан, С.Отгонбаяр нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 29.181.435 /хорин есөн сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөг, нотариатын зардал 5500 /таван мянга таван зуу/ төгрөг, нийт 29.186.935 /хорин есөн сая нэг зуун наян зургаан мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот 151.942,5 /нэг зуун тавин нэгэн мянга есөн зуун дөчин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б.Баярсайхан, С.Отгонбаяр нараас 151.942,5 /нэг зуун тавин нэгэн мянга есөн зуун дөчин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 151.942,5 /нэг зуун тавин нэгэн мянга есөн зуун дөчин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Баярсайхан, С.Отгонбаяр нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ