| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0351/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/383 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/383
2021 03 23 2021/ШЦТ/383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Т.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Т.гийн Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00304 0376 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 45 дугаар гудамж, 76 тоотод оршин суух, СВ92060515 регистрын дугаартай, Б. овогт Т.гийн Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б. нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51Б байрны гаражид тавьсан байсан иргэн Л.Б.ын 4040 УБС улсын дугаартай Тоёота Харриэр маркийн машины урд салхины шил, тормозны туузан гэрэл, баруун урд талын баганыг тус тус гараараа цохин хонхойлгож, улмаар 490.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн,
мөн иргэн А.Б.ийн эзэмшлийн 8578 УАМ улсын дугаартай Приус-41 маркийн автомашины салхины урд шилийг гараараа цохин хагалж, копутыг гараараа зурж, улмаар 440.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Л.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 51Б байрны гаражид өөрийн Тоёота Харриэр маркийн машинаа тавьсан юм. Тэгээд би гаражид очиж шалгахад миний машины урд талын салхины шил хагарч, баруун урд талын рам нь хонхойсон байсан. Шинэ салхины шил тавиулахад 280.000 төгрөгөөр шил авсан. Машины өөрийн шил нь ориг шил байсан. Тэрийг авах гэсэн боловч олдоогүй, мөн 400.000-600.000 төгрөг байдаг гэсэн. Би хойд тормозны туузан гэрлээ дэлгүүрт нь 80.000 төгрөг гээд одоогоор худалдаж авч чадаагүй, мөн урд салхины шилний баруун талын гадна хэсэг дотогш хонхойж орсон байсан ба засварлахаар кузов засвар хийдэг газар явж үзсэн боловч засварын газар онгойгоогүй учир одоогоор хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 17-18/,
- Хохирогч А.Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө гэртээ байхад миний машины хажуу талын зогсоолд машинаа тавьсан ах над руу залгаад “дүү, чиний болон миний машины урд салхины шилийг хагалчихсан байна, гараад ирэх үү” гэсэн. Приус-41 маркийн 8578 УАМ гэсэн дугаартай хар саарал өнгийн машины урд салхины шилийг хагалсан, машины хамар буюу копуд дээр гутлын мөр үлдсэн байсан. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо 560.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25,
- Гэрч Ц.Алтаннавчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Намайг очиход манай дүү надад “эгч ээ, би хүний машины цонхыг хагалчихсан” гэж хэлсэн. Би заасан газар нь очоод харахад үнэхээр хагалчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39, 45-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Б. нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51Б байрны гаражид тавьсан байсан иргэн Л.Б.ын 4040 УБС улсын дугаартай Тоёота Харриэр маркийн машины урд салхины шил, тормозны туузан гэрэл, баруун урд талын баганыг тус тус гараараа цохин хонхойлгож, улмаар 490.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн,
мөн иргэн А.Б.ийн эзэмшлийн 8578 УАМ улсын дугаартай Приус-41 маркийн автомашины салхины урд шилийг гараараа цохин хагалж, копутыг гараараа зурж, улмаар 440.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.Б. нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51Б байрны гаражид тавьсан байсан иргэн Л.Б.ын 4040 УБС улсын дугаартай Тоёота Харриэр маркийн машины урд салхины шил, тормозны туузан гэрэл, баруун урд талын баганыг тус тус гараараа цохин хонхойлгож, улмаар 490.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн,
мөн иргэн А.Б.ийн эзэмшлийн 8578 УАМ улсын дугаартай Приус-41 маркийн автомашины салхины урд шилийг гараараа цохин хагалж, копутыг гараараа зурж, улмаар 440.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн болох нь:
- Хохирогч Л.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 51Б байрны гаражид өөрийн Тоёота Харриэр маркийн машинаа тавьсан юм. Тэгээд би гаражид очиж шалгахад миний машины урд талын салхины шил хагарч, баруун урд талын рам нь хонхойсон байсан. Шинэ салхины шил тавиулахад 280.000 төгрөгөөр шил авсан. Машины өөрийн шил нь ориг шил байсан. Тэрийг авах гэсэн боловч олдоогүй, мөн 400.000-600.000 төгрөг байдаг гэсэн. Би хойд тормозны туузан гэрлээ дэлгүүрт нь 80.000 төгрөг гээд одоогоор худалдаж авч чадаагүй, мөн урд салхины шилний баруун талын гадна хэсэг дотогш хонхойж орсон байсан ба засварлахаар кузов засвар хийдэг газар явж үзсэн боловч засварын газар онгойгоогүй учир одоогоор хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 17-18/,
- Хохирогч А.Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө гэртээ байхад миний машины хажуу талын зогсоолд машинаа тавьсан ах над руу залгаад “дүү, чиний болон миний машины урд салхины шилийг хагалчихсан байна, гараад ирэх үү” гэсэн. Приус-41 маркийн 8578 УАМ гэсэн дугаартай хар саарал өнгийн машины урд салхины шилийг хагалсан, машины хамар буюу копуд дээр гутлын мөр үлдсэн байсан. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо 560.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25,
- Гэрч Ц.Алтаннавчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Намайг очиход манай дүү надад “эгч ээ, би хүний машины цонхыг хагалчихсан” гэж хэлсэн. Би заасан газар нь очоод харахад үнэхээр хагалчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Т.Б.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч Т.Б. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Т.гийн Б.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Б.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Т.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Т.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА