| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0360/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/394 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Цог.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/394
2021 03 24 2021/ШЦТ/394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Цог.Батболд,
шүүгдэгч Ц.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Ц.н М.эд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00541 0456 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой моннис майнинг” компанид хамгаалагч ажилтай, ам бүл 3, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 432 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, М. овогт Ц.н М..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М. нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 48 дугаар байрны орцонд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Т.ийн толгойн хэсэг буюу зүүн хацар луу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 48 дугаар байрны 3 давхрын 18 тоотын үүдэнд орцонд зүс таних хүнд зодуулсан. Тэгээд би гэртээ орох үед доор В1 давхар 1 давхрын дунд манай аавтай хүн хэрэлдэх шиг болсон. Тэгэхээр нь би яваад очтол тэр хүн над руу дайраад байсан бөгөөд миний бие рүү 5-6 удаа цохисон. Тэр хүн нь манай байрны 18 тоотод амьдардаг юм. Би тэр хүнд зодуулаад цагдаад дуудлага өгсөн юм. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний зүүн хацрын шанаа хэсэг хөндүүртэй, толгой өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
- Хохирогч Б.Т.ийн дахин өгсөн: “Тэгээд 18 тоотын хаалгыг тогшиход нэг настай эмэгтэй хаалгаа тайлж, тэр эмэгтэй надад хандан “наадах чинь манай хүү байна” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэйд болсон явдлын талаар хэлэхэд миний хүргэж өгсөн залуу гэнэт уурлаад миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл тэр 18 тоотод байсан нэг настай ах гарч ирээд салгасан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
- Гэрч Е.Үнэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 48 дугаар байрны 3 давхрын 18 тоотод гэртээ байхад эхнэр Сэндэнхүү надад хандан гадаа коридорт хүү М.ийн дуу гараад байх шиг байна, гараад үзээдэхээч гэхээр нь гэрийн хаалгаар гартал М. нэг хүүхэдтэй зууралдсан байдалтай коридорт зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хүүгээс М.ийг салгаад гэр лүү оруулах гэтэл тэр хүү буцаж ирээд М.ийг нэг удаа хөмсөг хэсэгт нь цохисон. Тэгээд би М.ийг гэрт оруулаад нүүрийг нь угааж өгөөд байж байтал цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1187 тоот: “Б.Т.ийн биед тархи доргилт, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.М. нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 48 дугаар байрны орцонд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Т.ийн толгойн хэсэг буюу зүүн хацар луу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.М.эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.М. нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 48 дугаар байрны орцонд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Т.ийн толгойн хэсэг буюу зүүн хацар луу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Б.Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 48 дугаар байрны 3 давхрын 18 тоотын үүдэнд орцонд зүс таних хүнд зодуулсан. Тэгээд би гэртээ орох үед доор В1 давхар 1 давхрын дунд манай аавтай хүн хэрэлдэх шиг болсон. Тэгэхээр нь би яваад очтол тэр хүн над руу дайраад байсан бөгөөд миний бие рүү 5-6 удаа цохисон. Тэр хүн нь манай байрны 18 тоотод амьдардаг юм. Би тэр хүнд зодуулаад цагдаад дуудлага өгсөн юм. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний зүүн хацрын шанаа хэсэг хөндүүртэй, толгой өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
- Хохирогч Б.Т.ийн дахин өгсөн: “Тэгээд 18 тоотын хаалгыг тогшиход нэг настай эмэгтэй хаалгаа тайлж, тэр эмэгтэй надад хандан “наадах чинь манай хүү байна” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэйд болсон явдлын талаар хэлэхэд миний хүргэж өгсөн залуу гэнэт уурлаад миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл тэр 18 тоотод байсан нэг настай ах гарч ирээд салгасан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
- Гэрч Е.Үнэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 48 дугаар байрны 3 давхрын 18 тоотод гэртээ байхад эхнэр Сэндэнхүү надад хандан гадаа коридорт хүү М.ийн дуу гараад байх шиг байна, гараад үзээдэхээч гэхээр нь гэрийн хаалгаар гартал М. нэг хүүхэдтэй зууралдсан байдалтай коридорт зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хүүгээс М.ийг салгаад гэр лүү оруулах гэтэл тэр хүү буцаж ирээд М.ийг нэг удаа хөмсөг хэсэгт нь цохисон. Тэгээд би М.ийг гэрт оруулаад нүүрийг нь угааж өгөөд байж байтал цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1187 тоот: “Б.Т.ийн биед тархи доргилт, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.М. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.М.эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М. овогт Ц.н М.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М.эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.М.эд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Ц.М. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ц.М.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА