| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00248/И |
| Дугаар | 241 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 241
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-1 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ84062071, Бука овогт Намсрайн Данзан,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-1 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОС82040300, Хасагууд овогт Содномдаржаагийн Түмэнхишиг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 38.459.709 төгрөг, нотариатын зардал 21.000 төгрөг, нийт 38.480.709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Данзан, С.Түмэнхишиг нар 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/1995 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 26.500.000 төгрөгийн зээлийг сарын 2,2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 3.3.1, 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 6.663.708,45 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4.280.244,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12.173 төгрөг нийт 10.956.125,89 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 946 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлийг төлөх мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/1995 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээлийн үлдэгдэл 22.386.287,94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14.696.177,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.377.243,54 төгрөг, нийт 38.459.708,62 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардалууд улсын тэмдэгтийн хураамж 350.354 төгрөг, нотариатын төлбөр 21.000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Данзан, С.Түмэнхишиг нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Н.Данзан, С.Түмэнхишиг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 38.459.709 төгрөг, нотариатын зардал 21.000 төгрөг, нийт 38.480.709 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Данзан, С.Түмэнхишиг нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үүрэг 38.459.709 төгрөг, нотариатын зардал 21.000 төгрөг, нийт 38.480.709 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Н.Данзан, С.Түмэнхишиг нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 38.459.709 төгрөг, нотариатын зардал 21.000 төгрөг, нийт 38.480.709 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350.354 төгрөгийн тал хувь болох 175.177 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 175.177 төгрөг, хариуцагч Н.Данзан, С.Түмэнхишиг нараас 175.177 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Данзан, С.Түмэнхишиг нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 38.459.709 /гучин найман сая дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун ес/ төгрөг, нотариатын зардал 21.000 /хорин нэгэн мянга/ төгрөг, нийт 38.480.709 /гучин найман сая дөрвөн зуун наян мянга долоон зуун ес/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот 175.177 /нэг зуун далан таван мянга нэг зуун далан долоо/ төгрөг, хариуцагч Н.Данзан, С.Түмэнхишиг нараас 175.177 /нэг зуун далан таван мянга нэг зуун далан долоо/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 175.177 /нэг зуун далан таван мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Данзан, С.Түмэнхишиг нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ