| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0528/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/543 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/543
2021 05 11 2021/ШЦТ/543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч С.Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. овогт С.гийн Н.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00000 0721 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй, ам бүл 1, Д. овогт С.гийн Н..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден резиденс” хотхоны 75а байрны 1-49 тоот өөрийн гэртээ хохирогч З.Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хар өнгийн бариултай, нийт 31 см урттай хутгаар баруун гарын бугуйн эрхий хуруу талд 1 удаа зүсэж, баруун, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, баруун шууны гадна, зүүн тохойн хонхор хэсэгт гараараа маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 67-68/,
- Хохирогч З.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр С.Н. бид хоёр хоол хийж идээд, 2 шил 0,5 литрийн “Хараа” архи, хэдэн лааз пивотой хувааж уусан. Тухайн үед би маш их согтсон байсан болохоор зарим болсон асуудлыг сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан нэг мэдэхэд С.Н. бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг л мэдсэн С.Н. миний баруун гарын бугуйн хэсэгт хутгаар зүсчихсэн. Миний гараас маш их цус гараад, С.Н. Түргэн дуудаж, дуудлага өгч байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2393 тоот: “З.Б.ын биед баруун гарын бугуйн эрхийн хуруу талд зүсэгдсэн шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, баруун шууны гадна дээд хэсэг, зүүн тохойн хонхорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүсэгдсэн шарх нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлдлээр, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Н. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден резиденс” хотхоны 75а байрны 1-49 тоот өөрийн гэртээ хохирогч З.Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хар өнгийн бариултай, нийт 31 см урттай хутгаар баруун гарын бугуйн эрхий хуруу талд 1 удаа зүсэж, баруун, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, баруун шууны гадна, зүүн тохойн хонхор хэсэгт гараараа маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Н.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.Н. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден резиденс” хотхоны 75а байрны 1-49 тоот өөрийн гэртээ хохирогч З.Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хар өнгийн бариултай, нийт 31 см урттай хутгаар баруун гарын бугуйн эрхий хуруу талд 1 удаа зүсэж, баруун, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, баруун шууны гадна, зүүн тохойн хонхор хэсэгт гараараа маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч З.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр С.Н. бид хоёр хоол хийж идээд, 2 шил 0,5 литрийн “Хараа” архи, хэдэн лааз пивотой хувааж уусан. Тухайн үед би маш их согтсон байсан болохоор зарим болсон асуудлыг сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан нэг мэдэхэд С.Н. бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг л мэдсэн С.Н. миний баруун гарын бугуйн хэсэгт хутгаар зүсчихсэн. Миний гараас маш их цус гараад, С.Н. Түргэн дуудаж, дуудлага өгч байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2393 тоот: “З.Б.ын биед баруун гарын бугуйн эрхийн хуруу талд зүсэгдсэн шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, баруун шууны гадна дээд хэсэг, зүүн тохойн хонхорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүсэгдсэн шарх нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлдлээр, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул С.Н.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Н. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Н.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 18 см, бариул хэсэг нь 13 см, нийт 31 см урттай 1 ширхэг хутга хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д. овогт С.гийн Н.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Н.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, С.Н. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 18 см, бариул хэсэг нь 13 см, нийт 31 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.Н.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА