Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 252

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч:  Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 2-1 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, регистрийн дугаар ДЮ84052015, Арслан овогт Бямбажавын Баярсайхан,

        Хариуцагч:  Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 2-1 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ87051564, Буурал овогт Батсуурийн Отгонтөгс нарт холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.241.321,20 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг, нийт 7.257.821,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Бямбажав овогтой Баярсайхан нь Төрийн банктай анх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 340301102901 тоот зээлийн гэрээ байгуулан 14.700.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 1,5 хувь /жилийн 18/ хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 7-р баг 2-1 тоотод байрлах 000029477 тоот гэрчилгээний дугаартай, Ү-162001037 тоот улсын бүртгэлийн дугаартай 9*8, 12*3, 6*4 м.кв талбайтай орон сууц, граж, дэлгүүр, 0129059 тоот гэрчилгээтэй 790 м.кв газар эзэмших эрх, хашаа, газрын хамт зээлийн барьцаанд тавьсан. Уг зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээлээ төлөхгүй байгаа бөгөөд уг зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтгаан хэлж зээл болон хүүгээ төлөхгүй байна. Иймд дараах зээл, зээлийн хүүг төлүүлэхээр нэхэмжлэх гаргаж байна. Зээлдэгч нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 5.467.550,93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1.589.360,56 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 184.409,71 төгрөг болно. Зээлдэгч Б.Баярсайхан нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 7.241.321,20 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 16.500 төгрөг, нийт 7.257.821,20 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 131.075 төгрөгийг зээлдэгч Б.Баярсайханаас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Уг зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 7-р баг 2-1 тоотод байрлах 000029477 тоот гэрчилгээний дугаартай, Ү-162001037 тоот улсын бүртгэлийн дугаартай 9*8, 12*3, 6*4 м.кв талбайтай орон сууц, граж, дэлгүүр, 0129059 тоот гэрчилгээтэй 790 м.кв газар эзэмших эрх, хашаа, газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч Б.Баярсайхан, Б.Отгонтөгс нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Б.Баярсайхан, Б.Отгонтөгс нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.241.321,20 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг, нийт 7.257.821,20 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.           

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Баярсайхан, Б.Отгонтөгс нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.241.321,20 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг, нийт 7.257.821,20 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Баярсайхан, Б.Отгонтөгс нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хариуцагч Б.Баярсайхан, Б.Отгонтөгс нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.241.321,20 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг, нийт 7.257.821,20 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.075 төгрөгийн тал хувь болох 65.537,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 65.537,5 төгрөг, хариуцагч Б.Баярсайхан, Б.Отгонтөгс нараас 65.537,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Б.Баярсайхан, Б.Отгонтөгс нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.241.321,20 /долоон сая хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуун хорин нэгэн төгрөг хорин мөнгө/ төгрөг, нотариатын зардал 16.000 /арван зургаан мянга/ төгрөг, нийт 7.257.821,20 /долоон сая хоёр зуун тавин долоон мянга найман зуун хорин нэгэн төгрөг хорин мөнгө/ төгрөгийг Төрийн банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 65.537,5 /жаран таван мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б.Баярсайхан, Б.Отгонтөгс нараас 65.537,5 /жаран таван мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 65.537,5 /жаран таван мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

           3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Баярсайхан, Б.Отгонтөгс нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ