| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00116/И |
| Дугаар | 270 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 270
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, 9016001017 улсын бүртгэлийн дугаартай, 2556375 регистрийн дугаартай, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 23-12 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, регистрийн дугаар ПЮ82090861, Олхонууд овогт Очирын Батхишиг,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 23-12 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ89042409, Булгадар овогт Цогтсайханы Нандин-Эрдэнэ нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.836.049,17 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Очир овогтой Батхишиг болон Цогтсайхан овогтой Нандин-Эрдэнэ нартай 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №608 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 3-29 тоотод байрлах ГД:0163436 дугаар бүхий 1.500 м.кв эзэмшлийн гэр хашааны газар, Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг дунд хорооллын арын гудамжны доод талд байрлалтай ГД:0250235 дугаар бүхий 700 м.кв эзэмшлийн гэр хашааны газар, хувийн орон сууц, Увс аймаг, Улаангом сум 9 дүгээр баг Арал №КРDGBDD81ҮI06028 47-97 УВА улсын дугаартай Ssangyong Istana суудлын автомашин, Увс аймаг, Улаангом сум 9 дүгээр багт байрлах 8 ханатай битүү шалтай иж бүрэн тавилгатай гэрийг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр № 2030004304 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 14,900,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22,80 хувийн хүүтэй авсан бөгөөд зээлийн барьцаанд Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг 3-11 тоотод байрлах ТД:8516003532, ГД:000489629 дугаартай 700 м.кв эзэмших эрхтэй газар, Улаангом сум, 9 дүгээр баг 3-11 тоотод байрлах Ү-1520004459, ГД:000200998 дугаартай 90 м.кв граж зуны сууц, Улаангом сум, 9 дүгээр баг 3-11 тоотод байрлах 8 ханатай бүрэн тавилгатай гэрийг тус тус барьцаалсан. №608 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дууссан бөгөөд гэрээнээс үндсэн зээл 12,686,160.46 төгрөг, зээлийн хүү 4,718,826.96 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1,313,839.54 төгрөгийн үндсэн зээл, 35,253.20 төгрөгийн хүү, 7,050.64 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 1,356,143.39 төгрөгийг төлөөгүй, №2030004304 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээл 3,009,231.32 төгрөг, зээлийн хүү 2,836,512.09 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 11,890,768.68 төгрөгийн үндсэн зээл, 3,824,280.92 төгрөгийн хүү, 764,856.18 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 16,479,905.79 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Иймд зээлдэгч О.Батхишиг болон хамтран зээлдэгч Ц.Нандинэрдэнэ нараас №608 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 1,356,143.39 төгрөг, № 2030004304 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 16,479,905.79 төгрөг нийт 17,836,049.17 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №2017/18 тоот О.Батхишиг болон хамтран хариуцагч Ц.Нандин-Эрдэнэ нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх явцад зээлдэгч О.Батхишиг, Ц.Нандин-Эрдэнэ нар нь №608 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч, 16.479.905,79 төгрөгийн О.Батхишигт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Батхишиг шүүхэд гаргасан тайлбартаа: “Капитал банкнаас гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцлаа. Банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч О.Батхишиг, Ц.Нандин-Эрдэнэ нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.836.049,17 төгрөг гаргуулах, мөн мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Капитал банкнаас О.Батхишиг болон хамтран зээлдэгч Ц.Нандинэрдэнэ нарт холбогдох №608 тоот зээлийн болон барьцааны гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,356,143.39 төгрөгийг хариуцагч нар нь бүрэн төлж барагдуулсан тул Ц.Нандин-Эрдэнийг хамтран хариуцагчаас хасч, хариуцагч О.Батхишигт холбогдох №2030004304 тоот зээлийн болон барьцааны гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.479.905,79 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Батхишиг нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.479.905,79 төгрөгийг төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч О.Батхишиг нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.130 төгрөгийн тал хувь болох 123.565 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 123.565 төгрөг, хариуцагч О.Батхишигээс 123.565 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.Батхишиг нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.479.905,79 /арван зургаан сая дөрвөн зуун далан есөн мянга есөн зуун таван төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг Капитал банкинд төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.130 /хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун гуч/ төгрөгийн тал хувь болох 123.565 /нэг зуун хорин гурван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 123.565 /нэг зуун хорин гурван мянга таван зуун жаран тав/ төгрөг, хариуцагч О.Батхишигээс 123.565 /нэг зуун хорин гурван мянга таван зуун жаран тав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Батхишиг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ