| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00130/И |
| Дугаар | 271 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 271
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, 9016001017 улсын бүртгэлийн дугаартай, 2556375 регистрийн дугаартай, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-8 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ59011930, Сод цорос овогт Нямаагийн Цагаанцоож,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-8 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ62030602, Сайруул овогт Лхаасүрэнгийн Нарантуяа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.409.696,27 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Н.Цагаанцоож болон Л.Нарантуяа нартай 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2030000394 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг,Улаангом сум, 5 дугаар баг, ахуй үйлчилгээний 8 айл 8 тоотод байрлах ГД:0050935, Ү:1520000771 дугаар бүхий 29,8 м.кв 2 өрөө хувийн сууц барьцаалсан. Зээлдэгч Н.Цагаанцоож болон Л.Нарантуяа нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба зээлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусахад гэрээнээс үндсэн зээл 3,419,949.53 төгрөг, зээлийн хүү 3,535,968.48 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2,580,050.47 төгрөгийн үндсэн зээл, 691,371.50 төгрөгийн хүү, 138,274.30 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 3,409,696.27 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн Н.Цагаанцоож болон Л.Нарантуяа нараас үндсэн зээл 2,580,050.47 төгрөг, зээлийн үндсэн хүү 691,371.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,274.30 төгрөг, нийт 3,409,696.27 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Цагаанцоож, Л.Нарантуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Капитал банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид нар тус банкнаас 6.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоо нэхэмжилж байгаа 3.409.696 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үлдэгдлийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоор төлөхөөр банктай тохиролцсон болно” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Н.Цагаанцоож, Л.Нарантуяа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.409.696,27 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Цагаанцоож, Л.Нарантуяа нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.409.696,27 төгрөгийг төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч Н.Цагаанцоож, Л.Нарантуяа нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.505 төгрөгийн тал хувь болох 34.753 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 34.753 төгрөг, хариуцагч Н.Цагаанцоож, Л.Нарантуяа нараас 34.753 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Цагаанцоож, Л.Нарантуяа нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.409.696,27 /гурван сая дөрвөн зуун есөн мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг Капитал банкинд төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.505 /жаран есөн мянга таван зуун тав/ төгрөгийн тал хувь болох 34.753 /гучин дөрвөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 34.753 /гучин дөрвөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөг, хариуцагч Н.Цагаанцоож, Л.Нарантуяа нараас 34.753 /гучин дөрвөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Цагаанцоож, Л.Нарантуяа нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ