Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­46   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т

Шүүгдэгч: Т.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Бэчэгт Боржигин овогт Тогоохүүгийн Сүхбаатарт холбогдох 2029002720043 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.С нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт, Гашуун сухайт хилийн боомтоос Таван толгойн уурхайн чиглэлийн хатуу хучилттай авто замын 115 дахь км-т 99-26 УНЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, 12.3 дугаар зүйлүүдийг зөрчсөний улмаас 24-46 дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Дашдэмбэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.С холбогдох эрүүгийн 2029002720043 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-21-р хуудаст/,

Хохирогч Б.Дашдэмбэрэлийн: “2020 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө Таван толгой уурхайгаас 08 цагийн үед нүүрс ачаад Цагаан хад Санхиан дээр буулгах гээд явж байхад үдийн хавьцаа Ухаа худаг уурхай талаасаа 100 дахь км нэлээн өнгөрөөд бага зэргийн өгсүүр дээр урдаа нэг машинтай уг машинаас нэг машины зайтай явж байтал эсрэг урсгалд явсан чиргүүлтэй Хово миний урд талын машинтай зөрөөд миний явж байсан урсгал руу ороод ирэхээр нь би тоормосоо гишгээд гэрлээ анивчуулахад тэр чигээрээ миний урдаас явсаар байгаад яг мөргөхийн өмнө нь баруун гар тийш дарсан боловч миний машины жолоочийн талаас урд хэсгээрээ мөргөсөн. Миний машин замын баруун тал руу орж хажуу талаараа унасан. Тэгээд би кабинаасаа шидэгдээд гадна унасан. Манай найз ард явж байсан болохоор намайг босгоод машинаас холдуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 33-34-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч Э.Хатанбаатарын: “Манай компанийн зүгээс тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийн асуудлыг буруутай талаас гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-н 36-р хуудаст/,

Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн №08  дугаартай “Т овогтой С нь 99-26 УНЕ улсын дугаартай Синотрак загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 11.3 дугаар зүйлд “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн нь хэргийн газрын үзлэг, фото, схем зураг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэсэн магадалгаа /хх-н 22-23-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай  1. “Б.Дашдэмбэрэлийн биед зүүн өвдөгний холбоосны урагдал, булчин, ясны няцрал, зүүн шууны ар дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2 Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 52-53-р хуудаст/,

Шүүгдэгч Т.С хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 80, 105-112-р хуудаст/,

Т.С арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 82-85-р хуудаст/

Т.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 74-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт, Гашуун сухайт хилийн боомтоос Таван толгойн уурхайн чиглэлийн хатуу хучилттай авто замын 115 дахь км-т 99-26 УНЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, 12.3 дугаар зүйлүүдийг зөрчсөний улмаас 24-46 дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Дашдэмбэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Дашдэмбэрэлийн: “2020 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө Таван толгой уурхайгаас 08 цагийн үед нүүрс ачаад Цагаан хад Санхиан дээр буулгах гээд явж байхад үдийн хавьцаа Ухаа худаг уурхай талаасаа 100 дахь км нэлээн өнгөрөөд бага зэргийн өгсүүр дээр урдаа нэг машинтай уг машинаас нэг машины зайтай явж байтал эсрэг урсгалд явсан чиргүүлтэй Хово миний урд талын машинтай зөрөөд миний явж байсан урсгал руу ороод ирэхээр нь би тоормосоо гишгээд гэрлээ анивчуулахад тэр чигээрээ миний урдаас явсаар байгаад яг мөргөхийн өмнө нь баруун гар тийш дарсан боловч миний машины жолоочийн талаас урд хэсгээрээ мөргөсөн. Миний машин замын баруун тал руу орж хажуу талаараа унасан. Тэгээд би кабинаасаа шидэгдээд гадна унасан. Манай найз ард явж байсан болохоор намайг босгоод машинаас холдуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 33-34-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч Э.Хатанбаатарын: “Манай компанийн зүгээс тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийн асуудлыг буруутай талаас гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-н 36-р хуудаст/,

Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн №08  дугаартай “Т овогтой С нь 99-26 УНЕ улсын дугаартай Синотрак загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 11.3 дугаар зүйлд “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн нь хэргийн газрын үзлэг, фото, схем зураг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэх магадалгаа /хх-н 22-23-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай  1. “Б.Дашдэмбэрэлийн биед зүүн өвдөгний холбоосны урагдал, булчин, ясны няцрал, зүүн шууны ар дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2 дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 52-53 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.С нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай  1. “Б.Дашдэмбэрэлийн биед зүүн өвдөгний холбоосны урагдал, булчин, ясны няцрал, зүүн шууны ар дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2 дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 52-53 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 08  дугаартай “... Тогоохүү овогтой Сүхбаатар нь 99-26 УНЕ улсын дугаартай Синотрак загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 11.3 дугаар зүйлд “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн нь хэргийн газрын үзлэг, фото, схем зураг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна” /хх-н 22-23-р хуудаст/ гэх магадалгаагаар тус тус тогтоогдож байна.

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2446 ӨМӨ улсын дугаартай FOTON маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийн, 7444 ГЧ Liang shang маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Хероесвин” ХХК болох нь тус тус тогтоогдож байна.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 864 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар 7444 ГЧ улсын дугаартай “Хероесвин” ХХК-ийн улаан өнгийн чиргүүлийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь 1,965,000 төгрөгөөр тогтоогдсон байна. /хх-ийн 56-57 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 863 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар 2446 ӨМӨ улсын дугаартай “Хероесвин” ХХК-ийн улаан өнгийн Foton BJ4321 маркийн тээврийн хэрэгслийн  эвдрэл, хохирлын үнэлгээ нь 17,800,000 төгрөгөөр тогтоогдсон байна. /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Хохирогч Б.Дашдэмбэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,175,009 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Т.С нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Дашдэмбэрэлийн 2021 оны 03 дугаар сарын 24-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад “Миний бие Батмөнх овогтой Дашдэмбэрэл нь Таван толгой Цагаан хад чиглэлд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байгаад 24-46 ӨМӨ Пото маркийн авто машинтай осолд орсон тул миний биед учирсан хохирлыг Т овогтой С нь 600000 сая төгрөгөөр дансаар шилжүүлсэн нь үнэн бөгөөд өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 123 дугаар хуудас/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 103, 104, 131 дүгээр хуудас/ болон иргэний нэхэмжлэгч “Хероесвин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Равдандорж 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/138 дугаартай прокурорын байгууллагад гаргасан хүсэлтдээ “... 9926 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осолд манай компани хохирогч болсон бөгөөд нөгөө талаас хохирлын 19,765,000 /Арван есөн сая долоон зуун жаран таван сая/ төгрөгийг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол саналгүй болно. 9926 УНЕ тээврийн хэрэгслийн жолооч С хөнгөн ял шийтгэл оногдуулахыг хүсье.” /хх-ийн 125 дугаар хуудас/ гэх хүсэлт зэрэг баримтуудаар  тогтоогдсон байна.

Хохирогч нь Б.Дашдэмбэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  “.... Т.С нь одоогоор 500,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байгаа.” гэж мэдүүлжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 9926  УНЕ улсын дугаартай SINOTRUCK маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Андууд финанс ББСБ” ХХК, 6699 АЧ Jidongcheheg маркийн тээврийн хэрэгслийн /чиргүүл/ эзэмшигч нь Д.Энхболд болох нь тус тус тогтоогдож байна.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 897 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар 9926 УНЕ улсын дугаартай “Андууд финанс ББСБ” ХХК-ийн SINOTRUCK маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь 14,475,000 төгрөгөөр тогтоогдсон байна. /хх-ийн 59-60 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.С нь “... Би 20 сая төгрөгийн зээлийн барьцаанд “Андууд финанс ББСБ” ХХК-ийн нэр дээр байгаа, Миний өөрийн эзэмшлийн 99-26 УНЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон.” гэх гэрчийн мэдүүлэг өгчээ. Мөн “Андууд финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Галцогийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 21/88 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт гаргасан хүсэлтдээ “... 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 20/268 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр 20,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Улмаар Т.С нь манай байгууллага дээр зээлийн үлдэгдэлгүй болно.” гэжээ. /хх-ийн 80 дугаар хуудас/

Шүүгдэгчийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар шүүгдэгч нь “Андууд финанс ББСБ” ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 9926 УНЕ улсын дугаартай SINOTRUCK маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийг тавьсан нь тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6699 АЧ Jidongcheheg маркийн тээврийн хэрэгслийн /чиргүүл/ эзэмшигч Д.Энхболд нь “... Миний чиргүүлд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх гэрчийн мэдүүлэг өгсөн байна. /хх-ийн 117-118 дугаар хуудас/

          Иймд шүүгдэгч Т.С бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Т.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.С үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Т.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.С урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 74 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Б.Дашдэмбэрэлд 6.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, иргэний нэхэмжлэгч “Хероесвин” ХХК-нд 19.765.000 төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчээс ямар нэгэн гомдол саналгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.С иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэчэгт Боржигин овогт Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч М.Сүхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Б.Дашдэмбэрэлд 6.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, иргэний нэхэмжлэгч “Хероесвин” ХХК-нд 19.765.000 төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчээс ямар нэгэн гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.С иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ