| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч ***************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** холбогдох эрүүгийн 1938008330051 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ***************нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутагт Хад толгой гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогч ***************1 тооны алаг үхрийг бэлчээрээс нь хулгайлж 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр Эсэм гэх газраас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч ***************2 тооны үхрийг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг Эсэм гэх газраас 2020 оны 10 дугаар сард хохирогч ***************1 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж 700,000 төгрөгийн хохирол тус тус учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутагт Хад толгой гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогч ***************1 тооны алаг үхрийг бэлчээрээс нь хулгайлж 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр Эсэм гэх газраас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч ***************2 тооны үхрийг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг Эсэм гэх газраас 2020 оны 10 дугаар сард хохирогч ***************1 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж 700,000 төгрөгийн хохирол тус тус учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938008330051 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны намар 10 дугаар сард Долзод гэдэг хүний үхрээс хүрэн болон бараан зүсмийн 2 тооны эм үхэр аваад өөрийнхөө өвөлжөөний хашаан дээр аваачиж нядалсан...2019 оны 10 дугаар сард Цагааннуур сумын Хад толгой гэдэг газар бэлчиж явсан 10 гаруй тооны үхрээс хар алаг зүсмийн эм үхэр нэгийг туугаад өвөлжөөний хашаанд аваачиж нядалсан...2020 оны 10 дугаар сард Цэндмаа гэдэг хүний үхрээс улаан алаг хязаалан насны эр үхэр авч өвөлжөөн дээрээ аваачиж нядалсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архачиг гэх газар Адъяахүүгийн өвөлжөөний хашааны хажуугаар явж байтал манай нохой юм үнэрлэж өвөлжөөний хашаа руу орохоор нь би араас нь дагаж ортол Адъяахүүгийн өвөлжөөн дотор бакалан гутлын ул мөр байсан. Хашааны хойморт үхрийн цагаан үс үлдсэн байсан. Өөр ямар нэгэн ул мөр байгаагүй. Тэгээд өвөлжөөнөөс гараад ойр хавиар явж байтал өвсөн дээгүүр юм чирч явсан бололтой өвс нь урагш налсан мөр байхаар нь дагаж явж байтал болсон үхрийн шир зүсээрээ мөн байсан... Адъяахүүгийн өвөлжөөний хашааны урд хэсэгт судаг дотор 2 ширхэг банз байхаар нь тухайн банзан доогуур харж юм үзэж байтал миний дагуулж явсан нохой миний зогсож байсан газрын ойролцоо жалга дотор нохой юм үнэрлээд хөлөөрөө тухайн газрыг малтаад байсан. Тэгээд явж очоод чулууг авч үзтэл цагаан үстэй шир гарч ирсэн. Тэгэхээр нь гаргаж ирэхэд Толгой шир нь арьстайгаа үргэлжээрээ салгаагүй байсан. Тухайн үхрийн шир нь манай бэлчээрээс алга болсон үхрийн шир зүсээрээ мөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),
Хохирогч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 сарын эхээр бэлчээрээс Ухаа алаг 4 настай хязаалан насны эр үхэр алга болсон. Тухайн үед ойролцоо айлуудаар хайж явсан боловч олдоогүй өнөөдрийг хүрч байна. Би алдсан үхрээ махалж зарах гэж байсан юм. Махлаад зарсан бол 1,000,000 төгрөг хүрэх байсан. Алдсан үхэр минь тарган том биетэй үхэр байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-р хуудас),
Хохирогч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр Эсэм гэж газарт манай үхэр бүгдээрээ бэлчээрлэж байсан юм. Орой 19 цагийн үед манай мал хотондоо ирэхэд 8-н настай духан дээрээ цагаантай хар үнээ, 9-н настай хүрэн үнээ алга болсон байсан юм...би алдсан үхрээ нэгийг нь 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. Нийлээд 2,000,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),
Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны зун Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2-р багт Цадагийн булаг гэх газар зусланд зусаж байхад манай нөхрийн хамаатан Бархасын эхнэр Үржээ манай гэрт ирсэн. Манай гэрт Үржээ надад хэлэхдээ 2-3 жилийн өмнө Адъяахүү манай нөхөр Бархас бид хоёрыг дуудсан. Бархас бид хоёр Адъяахүүгийнд очиход хар хүрэн 2 үхэр нядалсан. Үржээ хэлэхдээ Адъяахүүгийн үхэр биш байсан гэж хэлсэн. Адъяахүүгийнх жил болгон идэш гаргадаггүй би энэ талаар маш их гайхдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 57-58-р хуудас),
Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогоос 3-4 жилийн өмнө манайх Адъяахүүгийн өвөлжөөний зүүн хойд зүгт Цагааннуур сумын 2-р баг мойногийн хулгай гэдэг газарт өвөлждөг байсан. Тэгтэл нэг өдөр Адъяахүү халуун өвөр гэх газар байх Долзод гуайн үхрийг бөөнөөр нь өвөлжөөн рүүгээ тууж оруулж ирж байсан. Түүнээс хойш 3-4 цагийн дараа нөхөр Бархас Адъяахүүгийнд үхэр нядлалцаж өгөөд ирлээ гэж надад хэлсэн. Үхэр нядалсныхнаа дараахан Долзод гуайн үхрээс 2 тооны үхэр алга болсон гэж сураглаж явсан. Надад сүүлд нөхөр Бархас хэлэхдээ Адъяахүүгийн нядалсан үхэр Долзод гуайн үхэр юм шиг байна. Адъяахүүгийн үхэр лав биш байсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60-р хуудас),
Хөрөнгийн тайлангийн үнэлгээ (хх-ийн 67-68, 71-72, 74-75-р хуудас),
Шүүгдэгч ****************** хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88-95-р хуудас),
Шүүгдэгч ***************хохирогч ***************хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938008330051 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***************нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутагт Хад толгой гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогч ***************1 тооны алаг үхрийг бэлчээрээс нь хулгайлж 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр Эсэм гэх газраас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч ***************2 тооны үхрийг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг Эсэм гэх газраас 2020 оны 10 дугаар сард хохирогч ***************1 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж 700,000 төгрөгийн хохирол тус тус учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ***************(хх-ийн 35-р хуудас), хохирогч ***************(хх-ийн 39-р хуудас), хохирогч ***************(хх-ийн 44-45-р хуудас), гэрч ***************(хх-ийн 57-58-р хуудас), гэрч ***************(хх-ийн 59-60-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгийн тайлангийн үнэлгээ (хх-ийн 67-68, 71-72, 74-75-р хуудас),
Шүүгдэгч ***************хохирогч ***************хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ***************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***************нь хохирогч ***************1 тооны үхрийг хулгайлж 550,000 төгрөгийн, хохирогч ***************2 тооны үхрийг хулгайлж 2.000.000 төгрөгийн, хохирогч ***************1 тооны үхрийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч ***************2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***************, 700,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***************, 550,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***************тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 95-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ***************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1938008330051 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************г 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *************** 2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***************, 700,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***************, 550,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***************тус тус олгосугай.
5. Эрүүгийн 1938008330051 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР