| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0258/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/267 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Бямбадагва,
шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 2102000000030 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, гадаад худалдааны менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ..... / .... овогт Ц.Б нь:
- 2020 оны 08 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс 1 кг 422 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авсан, улмаар уг бодисноос хуванцар саванд хийж, бөглөөг нь цоолж, дээрээс нь ахуйн хэрэглээний газ шахаж зиплок түгжээтэй уутны хамт 1,1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй бодис гарган авч бэлтгэсэн, олж авсан, бэлтгэсэн хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 08 дугаар сарын сүүл үеэс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн ..... тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Сүхбаатар дүүргийн .... тоотод 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-14 /
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / хх 20-21 /
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх 22 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны 694 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Б- ЕЮ89102738 2021.01.28” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Б- ЕЮ89102738 2021.01.28” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол / tethrahydrocannabinol / илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол / tethrahydrocannabinol / нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно гэжээ. / хх 33-35 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 695 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан Wild Berries гэсэн хар өнгийн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан “370” гэсэн ногоон өнгийн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, “7” гэж дугаарласан “370” гэсэн ногоон өнгийн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, “8” гэж дугаарласан “Voyage” гэсэн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан “Зэрлэг жимс” гэсэн хар өнгийн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, “22” гэж дугаарласан Wild Berries гэсэн хар өнгийн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, “33” гэж дугаарласан “370” гэсэн ногоон өнгийн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон хар хөх өнгөтэй тэмдэглэл, “1” гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл, “3” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, хар өнгийн оймс мэт зүйлд хийсэн ургамал мэт зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, бохирлогдоогүй тугалган цаас, “Чук Гек” гэсэн улаан өнгийн шошготой хуйлсан цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол / Delta-9 tethrahydrocannabinol / илэрч байна.
2. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол / tethrahydrocannabinol / нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. / хх 37-41 /
Шүүх сэтгэц эмгэг судлалын 49 дугаартай дүгнэлтэд:
1. Ц.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Б- нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
2. Ц.Б- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Ц.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
4. Ц.Б- нь болсон хэргээс болж сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.
5. Ц.Б- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. / хх 52-53 /
Яллагдагч Ц.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, өөрийн гэм буруугаа ухамсарлаж байна. Би өвс гэх мансууруулах ургамлыг 2020 оны 08 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүж, Сүхбаатар дүүргийн .... тоот зуслангийн байшинд авчирч, баригдах хүртлээ хадгалж байсан. Би уг өвсийг зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор түүж, хадгалсан гэжээ. / хх 65 /
Шүүгдэгч Ц.Б-ийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 65 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 82 / зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би тухайн өвснөөс 2-3 удаа хэрэглэсэн. Дахиж хэрэглэхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Намайг ганц удаа харж үзнэ үү гэв.
Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 08 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс 1 кг 422 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авсан, улмаар уг бодисноос хуванцар саванд хийж, бөглөөг нь цоолж, дээрээс нь ахуйн хэрэглээний газ шахаж зиплок түгжээтэй уутны хамт 1,1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй бодис гарган авч бэлтгэсэн, олж авсан, дээрх бэлтгэсэн хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 08 дугаар сарын сүүл үеэс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн .... тоот гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Сүхбаатар дүүргийн ... тоотод 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-14 /, ...Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / хх 20-21 /, ...Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх 22 /, ...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Б- ЕЮ89102738 2021.01.28” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол / tethrahydrocannabinol / илэрч байна. Энэ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны 694 дугаартай дүгнэлт / хх 33-35 /, ...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол / Delta-9 tethrahydrocannabinol / илэрч байна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 695 дугаартай дүгнэлт / хх 37-41 /, ...Ц.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 49 дугаартай дүгнэлт / хх 52-53 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргийн талаар шударгаар мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй / хх 52-53 / тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “№1” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 1.1 грамм жинтэй шавар мэт зүйл, “№2” гэж дугаарласан урд хэсэг нь харлаж бохирлогдсон тэмдэглэлийн дэвтэр, “№3“ гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 427.1 грамм өвс мэт зүйл, “№5” гэж дугаарласан хар өнгийн хуванцар савтай, савны хамт 185.5 грамм өвс мэт зүйл, “№6” гэж дугаарласан “370” гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 184.7 грамм өвс мэт зүйл, “№7” гэж дугаарласан “370” гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 172.8 грамм өвс мэт зүйл, “№8” гэж дугаарласан Voyage гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 137.3 грамм өвс мэт зүйл, “№9” гэж дугаарласан хар өнгийн хуванцар савтай, савны хамт 184.6 грамм өвс мэт зүйл, “№22” гэж дугаарласан хар өнгийн савтай, савны хамт 164.2 грамм өвс мэт зүйл, “№33” гэж дугаарласан “370” гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 186.3 грамм өвс мэт зүйл, хуйлж гуурс мэт болгосон улаан өнгийн цаас, гадуур нь ороосон тугалган цаас, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй тугалган цаасыг / Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ц.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Ц.Б-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “№1” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 1.1 грамм жинтэй шавар мэт зүйл, “№2” гэж дугаарласан урд хэсэг нь харлаж бохирлогдсон тэмдэглэлийн дэвтэр, “№3“ гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 427.1 грамм өвс мэт зүйл, “№5” гэж дугаарласан хар өнгийн хуванцар савтай, савны хамт 185.5 грамм өвс мэт зүйл, “№6” гэж дугаарласан “370” гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 184.7 грамм өвс мэт зүйл, “№7” гэж дугаарласан “370” гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 172.8 грамм өвс мэт зүйл, “№8” гэж дугаарласан Voyage гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 137.3 грамм өвс мэт зүйл, “№9” гэж дугаарласан хар өнгийн хуванцар савтай, савны хамт 184.6 грамм өвс мэт зүйл, “№22” гэж дугаарласан хар өнгийн савтай, савны хамт 164.2 грамм өвс мэт зүйл, “№33” гэж дугаарласан “370” гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 186.3 грамм өвс мэт зүйл, хуйлж гуурс мэт болгосон улаан өнгийн цаас, гадуур нь ороосон тугалган цаас, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй тугалган цаасыг / Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, Ц.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар Ц.Б- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хязгаарлалтыг зөрчсөн бол ял оногдуулахыг дурьдсугай.
5. Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ