Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/242

 

 

 

 

 

 

 

   2021        04           02                                    2021/ШЗ/242

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Д.Даваадорж,

өсвөр насны шүүгдэгч Л.Б түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Л.Б-д холбогдох эрүүгийн 2009016420985 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 01 сар 17 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1002 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 559 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Л.Б-нь:

 

- Үргэлжилсэн үйлдлээр 15 нас 3 сартай байх үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 28б байрны доод талын грашийн зогсоол дотроос иргэн Г.Бат-Өсөхийн эзэмшлийн “Cannondele” гэсэн бичигтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 762.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 16 нас 4 сартай байх үедээ 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 38в байрны доод талын грашийн зогсоол дотроос иргэн Ч.Баттөмөрийн эзэмшлийн цэнхэр өнгөтэй “Mерида” гэсэн бичигтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 752.400 төгрөгийн хохирол, нийт 1.514.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ч.Баттөмөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 38В байрны доод талын грашийн зогсоол дээр өөрийн унадаг дугуйгаа паарнаас цоожилж үлдээсэн. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр унадаг дугуйгаа авч унах гээд очтол цоожийг нь эвдээд хулгайлаад аваад явсан байсан. Би унадаг дугуйгаа 2020 оны 04 дүгээр сард “Мерида” гэх нэртэй дэлгүүрээс 1.971.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний унадаг дугуй "Мерида" гэх нэртэй дугуй байсан гэжээ. / хх 06 /

 

“Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан эд зүйлийг 752.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хх 11-12 /

 

Хохирогч Г.Бат-Өсөх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 28Б байрны доод талын грашийн зогсоол дээр өөрийн унадаг дугуйгаа паарнаас цоожилж үлдээсэн. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр унадаг дугуйгаа авч унах гээд очтол цоожийг нь эвдээд хулгайлаад аваад явсан байсан. Би тухайн унадаг дугуйг 2019 оны 05 дугаар сард “Cannondele” гэх нэртэй дэлгүүрээс 1.300.000 төгрөгөөр худалдан авч байсан гэжээ. / хх 39 /

 

“Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан эд зүйлийг 762.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хх 44-45 /

 

Өсвөр насны яллагдагч Л.Б-мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 38В байрны граш дотор паарнаас гинжилсэн “Мерида” гэх нэртэй унадаг дугуйг гинжийг нь гараараа мушгиж байгаад тайлж авч явсан. Уг дугуйг 5 шард байдаг авто засварын газрын хажууханд үл таних хүнц 100.000 төгрөгөөр зарсан бөгөөд уг хүнийг одоо харвал танихгүй.

Мөн 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 28Б байрны доод талын граш дотор байсан унадаг дугуйны гинжийг мөн гараараа мушгисаар байгаад тасалж авсан. Би уг хоёр үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 72-75 /

 

Шүүгдэгч Л.Б-ыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 72-75 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 53 / зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай нөхөр бурхан болоод том хүү маань гэр орноо зарснаас болж би орох газаргүй болсон. Ингээд хүү Л.Б-нь гадуур амьдарч гэмт хэрэг үйлдэх болсон. Одоо цаашид хүүгээ хүмүүжүүлж өөр дээрээ авна гэж бодож байна гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 28б байрны доод талын грашийн зогсоол дотроос иргэн Г.Бат-Өсөхийн эзэмшлийн “Cannondele” гэсэн бичигтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 762.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 05 дугаар сарын 22- 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 38в байрны доод талын грашийн зогсоол дотроос иргэн Ч.Баттөмөрийн эзэмшлийн цэнхэр өнгөтэй “Mерида” гэсэн бичигтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 752.400 төгрөгийн хохирол, нийт 1.514.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд ... Грашийн зогсоолд өөрийн унадаг дугуйгаа паарнаас цоожилж үлдээсэн. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр унадаг дугуйгаа авч унах гээд очтол цоожийг нь эвдээд хулгайлаад аваад явсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Баттөмөрийн мэдүүлэг / хх 06 /,   ...“Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан эд зүйлийг 752.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хх 11-12 /,  ... Грашийн зогсоол дээр өөрийн унадаг дугуйгаа паарнаас цоожилж үлдээсэн. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр унадаг дугуйгаа авч унах гээд очтол цоожийг нь эвдээд хулгайлаад аваад явсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн  хохирогч Г.Бат-Өсөхийн мэдүүлэг  / хх 39 /,  ... “Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан эд зүйлийг 762.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хх 44-45 /,   ... 2ш унадаг дугуйг паарнаас цоожилсон гинжийг нь гараараа мушгиж таслаж хулгайлсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны яллагдагч Л.*******ы мэдүүлэг  / хх 72-75 / зэрэг болно.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Л.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд насанд хүрээгүй, эх нь өөрийн гэсэн гэр оронгүй, насанд хүрээгүй хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, харж хандах хүнгүй зэргээс болж удаа дараа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 559 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 06 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдаж, Л.Б-с нийт 1.514.400 төгрөг гаргуулан хохирогч Г.Бат-Өсөхөд 762.000 төгрөг, хохирогч Ч.Баттөмөрт 752.400 төгрөгийг тус тус олгож, Л.Б-нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл 161 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б-нь үргэлжилсэн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн үйлдлүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэхээр удаа дараа мэдүүлж байсан боловч түүний үйлдлүүдийг нэгтгэлгүй, тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээр насанд хүрээгүй байхдаа 4 дэх удаагаа ял шийтгүүлж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Хэдийгээр Л.Б-нь гэм буруутай боловч насанд хүрээгүй, асрамжийн газар өссөн, түүний эх Г.Оюунцэцэг нь группт байдаг, өөрийн гэсэн гэр оронгүй, түүний эрх ашгийг хамгаалах чадваргүй, өмнө хэргүүдэд түүний өмгөөлөгчөөр А.Ганзориг, Н.Эрдэнэчимэг нар оролцож байсан боловч түүний эрх ашгийг төдийлөн анхаараагүй, хууль зүйн туслалцааг бүрэн үзүүлээгүй, хуулийн байгууллагуудын харилцан уялдаа муутайгаас түүний үйлдсэн хэргийг нэгтгэхгүйгээр тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаасан боловч тогтоол хүчин төгөлдөр болсон шалтгаанаар хүлээн аваагүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ... овогт Л.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг 2 дахин багасгаж, 03 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 03 сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 559 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 06 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 10 сар 06 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-д зааснаар Л.*******ы эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-с 1.514.400 төгрөг гаргуулан хохирогч Г.Бат-Өсөхөд 762.000 төгрөг, хохирогч Ч.Баттөмөрт 752.400 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Б-ы цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Л.Б-ыг  цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЧИМЭГ