Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                             Хэргийн индекс: 114/2017/0035/З

             Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Оранж плаза төвийн 403 тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тус тус хууль бус байсан болохыг  тогтоолгох, мөн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, хавсралтын 5 дахь заалтын Газар хэвлий ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгох, Газар хэвлий ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                          Ө.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                       Т.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******”ХХК-ийн өмгөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан  нэхэмжлэлдээ:  2016  оны  3 дугаар  сарын  03-ны өдрөөс сонгон шалгаруулалт

зарлаж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар мэдээлсэн учир манай байгууллага сонгон шалгаруулалтад оролцон нэгдүгээр байр эзэлж маргаан бүхий газарт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулахаар болоход Хонгор сумын Засаг даргаас 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр “Газар хэвлий” ХХК”-д газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж гаргаж газар эзэмшүүлсэн байсан. Энэ талаар манай байгууллага гомдол гаргаж  байгаад 2017 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. “*******” ХХК-д нь сонгон шалгаруулалтын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан ба тусгай зөвшөөрөлтэй талбайдаа хайгуул хийх эрхтэй. “Газар хэвлий” ХХК-д хууль бусаар газар олгосон учраас “*******” ХХК нь үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй 3 жил болж байна. “Газар хэвлий” ХХК-ийн зүгээс “*******” ХХК-ийн эрх зөрчигдөөгүй, өнөөдрийн хэлэлцэж буй маргаан өмнө нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж тайлбарладаг боловч “Газар хэвлий” ХХК нь 2017 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд газрын давхацлын талаар маргаан гаргасныг шүүхээр шийдвэрлэсэн. Тухайн үед “Газар хэвлий” ХХК-д газар олгосон захирамжийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хэлэлцээгүй.

 ”*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгасан баримт дээр 4 дүгээр сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар буюу 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл сунгасан. Гэрчилгээн дээр газар хасагдсан тухай тэмдэглэгээ байхгүй, өнөөдрийг хүртэл анх олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж болохгүй байгаа учраас эрх зөрчигдсөн гэж үзсэн. Тиймээс гуравдагч этгээдийн зүгээс манай компанийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үгүйсгэж байгаа үндэслэл нь үгүйсгэгдэж байгаа. Газрын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалттай компани газар ашиглах эрхтэй талаар заасан.  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга “Газар хэвлий” ХХК-д  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож улмаар газар эзэмших гэрээ байгуулсан. Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд эзэмших эрхийг шилжүүлэх талаар заасан заалтыг зөрчсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. 2017 онд Захиргааны хэргийн шүүхээс газар дээр үзлэг хийсэн ба тухайн үед 2.5 га газарт “Газар хэвлий” ХХК нь  ашигт малтмал ялган авах ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Хонгор сумын Засаг дарга хууль зөрчиж үйлдвэрлэлийн зориулалтаар нуур байгуулах зориулалтаар газар олгосон. Манай компанийн зүгээс маргаан бүхий газар хэмжилт хийхэд 5 га газар олгосон байна гэж үзсэн. Хонгор сумын газрын мэргэжилтэн 3.6 га газар гэж хэмжсэн. 

 

“Газар хэвлий” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй ба 2012 оны 6 дугаар сараас хойш Хонгор сумын Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшиж байгаа. Гэтэл эрүүл газрыг сүйтгэж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан ба тухайн газарт хянан баталгаа хийх ёстой байтал “Газар хэвлий” ХХК нь газрын хянан баталгаа хийлгэж байгаагүй. 2016 оны захирамж, гэрээн дээр энэ талаар дурдсан боловч энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд үүнтэй холбоотой материалыг удаа дараа шалгасан. Хуулийн дагуу шаардлагыг биелүүлээгүй байхад “Газар хэвлий” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль бус.  Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах талаар “Газар эзэмших хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлт гаргах ёстой.

 Гадаадын хөрөнгө оруулалттай компани хугацаа сунгах гэж байгаа бол татварын тайлангаа гаргаж өгөх ёстой гэж заасан. “Газар хэвлий” ХХК нь хугацаа сунгах хүсэлт огт гаргаагүй, мөн хуульд заасан шаардлага хангаагүй байхад Хонгор сумын Засаг дарга газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгаж, хавсралт 5 дээр нь 15 жилийн хугацаатай “Газар хэвлий” ХХК-д газар эзэмшүүлнэ гэж заасан нь хууль зөрчсөн буюу хууль бус захирамж гарсан. Тиймээс 2018 оны 2 дугаар сарын 05-ны 13 тоот захирамжийн 1, 2, хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Газар хэвлий” ХХК-д олгосон гэрчилгээ нь газар ашиглах эрхийн гэрчилгээ болж гарсан. Тус гэрчилгээг олгохдоо газрын зориулалтыг өөрчлөөд нуур цөөрөм тойром гэсэн байгаа. Ямар үндэслэлээр зориулалт өөрчилсөн, хэн хүсэлт гаргасан нь тодорхойгүй. Газрын тухай хуулийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж заасан байтал Хонгор сумын Засаг дарга 15 жилийн хугацаа тогтоож байгаа нь хууль бус юм. Газрын төлбөрийн хувьд төлөгдөөгүй. 2012 онд  “Сонгомол хүлэг” ХХК-д олгосон гэж байгаа боловч 2013 оноос “Газар хэвлий” ХХК эзэмшиж байгаа хэдий ч 2013 онд “Сонгомол хүлэг” ХХК-тай  байгуулсан гэрээг хавсаргасан байдаг ба “Газар хэвлий” ХХК 2.5 га газрыг 2013 оноос хойш эзэмшиж байгаа гэж үзэхээр байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж заасан. “Газар хэвлий” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани болох нь тогтоогдсон ба газар эзэмших эрхгүй ашиглах эрхтэй байсан. Компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл анх олгогдсоноороо байгаа ба тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийнхаа хувьд тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашигт малтмал хайх эрхтэй. Энэ эрхийг маань “Газар хэвлий” ХХК-д олгогдсон захирамж зөрчиж байна гэж үзсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн  гэв.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Газар хэвлий” ХХК-ний эзэмшлийн 2,5 га газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын 2012 оны 08-р сарын 23-ны өдрийн 202 дугаар захирамжаар “Сонгомол хүлэг” ХХК-нд 10 жилийн хугацаатайгаар усан сан байгуулах үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарч гэрээ хийгдэж гэрчилгээ олгогдсон байна. Улмаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын 2016 оны 02-р сарын 24-ны 19 дугаар захирамжаар “Сонгомол хүлэг” ХХК-аас “Газар хэвлий” ХХК-нд шилжин 2 жилийн хугацаатай олгох шийдвэр гарч тус компаний эзэмшилд байна. “*******” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн даргын 2016 оны 04-р сарын 19-ний өдрийн 286 тоот шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан хэдий ч төрийн захиргааны байгуулага нь өргөдөл бүртгэх, хянан шалгах ажиллагаа хийхдээ Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 19-р зүйлийн 19.3 дахь заалт  “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19-р зүйлийн 19.4-д “аймаг нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан байдаг.

Иймд тухайн орон нутгийн төр захиргааны байгууллагаас санал аваагүйн улмаас дээрх маргаан үүссэн тул “Газар хэвлий” ХХК-ны эзэмшил талбайг чөлөөлөх боломжгүй байна. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний 19 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” тухай,  Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар “газар эзэмших эрхийг сунгах тухай” захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасны дагуу сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр тул дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд “Газар хэвлий” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн шаардлага гаргасан боловч одоогийн байдлаар “*******” ХХК-ийн газар нь 2.3 га газартай давхцалгүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй байна. Улсын дээд шүүхийн “*******” ХХК-ийн хайгуулын талбайг “Газар хэвлий” ХХК-ийн газраас хасалт хийхээр шийдвэрлэсэн тогтоол байгаа. Үүний дагуу холбогдох агентлаг нь хасалт хийхээр шийдвэрээ гаргасан.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгуулж, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн гэрчилгээг хүчингүй болгуулна гэсэн байх боловч үүнийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь энэ асуудлыг өмнөх захиргааны хэргийг шийдвэрлэхдээ  “Газар хэвлий” ХХК-ийн газар нь хүчин төгөлдөр юм гэж дүгнэсэн. Энэ асуудлаар “*******” ХХК-ийн нэхэмжлэл гаргах үндэслэл нь бүрдээгүй. Эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэхээргүй болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

 Давж заалдах шатны шүүх дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ асуудлыг гаргаж тавьсан учраас нэхэмжлэгч газар эзэмших эрхийн хугацааг Хонгор сумын Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн газар ашиглах эрхийн 000346539 гэрчилгээг “Газар хэвлий” ХХК-д олгосон. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж зааснаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж газар ашиглах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Газар хэвлий” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани тул газар эзэмших эрхийг сунгасан болон ашиглах эрхийн гэрчилгээ олгосон Засаг даргын 19, 13 дугаар захирамж 2019 оны 5 дгаар сарын 09-ний өдөр олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээ нь зөрүүтэй байх тул энэ талаар нотлох баримт цуглуулж үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж анхан шатны шүүх рүү хэргийг буцаахаар шийдвэр гарсан.

Үүнийг нь Улсын дээд шүүхээс 2.5 га газар давхцуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж маргасан. 143,17 га газрын талбай хажуу талын 2,5 га газарт усан сан, хиймэл нуур байгуулан ажиллаж байгаа тус газрыг хамааруулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох  сонгон шалгаруулалтыг зарлаж зохион байгуулж явуулахаас өмнө буюу 2012 оноос хойш маргаан бүхий газар нь бусдын буюу “Сонгомол хүлэг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд нэхэмжлэгчид тус газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр зэрэг байдлууд тогтоогдсон гэж дүгнэсэн. Тэгэхээр өмнө нь шүүхээр дүгнэсэн асуудлыг дахин хэлэлцээд байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцааж өгнө үү. Мөн газар эзэмших зориулалт ашиглах төлбөр татвар зэргийг зөрчилтэй эсэхийг “*******” ХХК тогтоохгүй. Холбогдох байгууллага нь шалгасан учраас жил бүр гэрээгээ сунгаад явж байгаа.

 

 Газрын тухай хуультай холбоотойгоор эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхдээ ашиглах эрх олгоод шилжүүлж өгдөг. Үүнтэй холбоотойгоор 2018 оны гэрчилгээг ашиглах болгож өгсөн. Эзэмших эрхтэй газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компани хуулийн этгээд ашиглах болгон авч болохгүй гэх хуулийн заалт байхгүй. Үүний дагуу гэрчилгээ олгогдсон. Хайгуулын гэрчилгээг 3 жилийн хугацаатай сунгасан бичиг нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийнх байна. Нотлох баримтаар өгсөн бичиг дээр 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 199 тоот шийдвэр гарсан. Танай эзэмшлийн 2.3 га газрыг “*******” ХХК-ийн  хайгуулын лицензээс хасалт хийхээр болсон гэх 4 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичиг байна.

 Тэгэхээр “*******” ХХК нь холбогдох байгууллагад очиж хасалтаа хийлгэх боломжтой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнө нь хэргийг шийдвэрлэхдээ “Газар хэвлий” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжид дүгнэлт хийгээгүй гэх боловч Улсын дээд шүүхийн тогтоол дээр эзэмших эрх нь хүчин төгөлдөр байна гээд дүгнэчхээд байна. Улсын дээд шүүхийн тогтоолын 14-т “эзэмшилд байгаа бөгөөд нэхэмжлэгчид тус газрыг шилжүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр зэрэг нөхцөл байдал тогтоогдсон” гэж дүгнэсэн. Иймээс түрүүлж олгосон “Газар хэвлий” ХХК-ийн эрхийг зөрчиж болохгүй. Тиймээс хасалт хийх нь зүйтэй гэж шийдвэр гарсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-аас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн 1 ба 2 дугаарт заалтыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон шүүх хуралдаан дээр  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль бус байсан болохыг тус тус тогтоох, мөн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, хавсралтын 5 дахь заалтын Газар хэвлий ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгох, Газар хэвлий ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар  нэхэмжлэлийнхээ шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

           Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нь 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 202 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн “Сонгомол хүлэг” ХХК-д Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Дээд бууртын орчимд үйлдвэрлэлийн зориулалтайгаар усан сан байгуулах зориулалтаар 2,5 га газрыг 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0206864 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх  хэсгийг тус тус үндэслэн Сонгомол хүлэг” ХХК-ний эзэмшлийн 2 га газрыг Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр захирамжаар усан сан байгуулах зориулалтаар 2.5 га газрыг 2 жилийн хугацаатайгаар “Газар хэвлий” ХХК-д  шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба улмаар  газар эзэмших эрхийн хугацааг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунган, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр газар ашиглах эрхийн 000346539 дүгээр гэрчилгээг “Газар хэвлий” ХХК-д олгогджээ. Нэхэмжлэгч ******* ХХК-нь Хонгор сумын Засаг даргын 2016 оны 19 дүгээр захирамж, 2018 оны 13 дугаар захирамжийн холбогдох хэсгүүд нь хууль бус, хууль зөрчиж гарсан, 2016 онд газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ газар эзэмших эрхгүй этгээдэд шилжүүлсэн, 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт өгөөгүй байхад газар эзэмших хугацаа сунгаж, ашиглах гэрчилгээ олгосон нь хууль бус гэж маргаж байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч, дараах зүйлүүдийг тодруулна”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж зааснаас үзвэл газар эзэмшиж буй аж ахуйн нэгж нь зөвхөн Монгол Улсын аж ахуйн нэгжид эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрхтэй  байна.

Гуравдагч этгээд “Газар хэвлий” ХХК-нь /4247434 регистрийн дугаартай/ 2006 онд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниар үүсгэн байгуулагдсан болох нь компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаа зэргээр нотлогдож байх бөгөөд 2013

оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн  Голд Маунти Кореа /Son Bu Su захирал/  100 хувийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000069573 дугаарын гэрчилгээг шинээр дахин авчээ.

Энэхүү баримтаас үзэхэд гуравдагч этгээд “Газар хэвлий” ХХК-нь 2016 онд гадаадын хөрөнгө оруулалтттай компани байхдаа бусдын эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нь хууль бус байна.

            Тодруулбал; Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, хугацаа болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно”, 44.8-д “газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж газар ашиглах эрхтэй бөгөөд  “Газар хэвлий” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани тул газар эзэмших эрхийг шилжүүлсэн болон сунгасан Хонгор сумын Засаг даргын 2016 оны 19 дүгээр захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2018 оны 13 дугаар захирамж,  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгосон газар ашиглах эрхийн 000346539 дүгээр гэрчилгээ нь хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн  үндэслэлтэй байна.

       Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” хэлнэ.

       Хуулийн энэхүү тодорхойлолтоос үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдан бүртгэгдсэн Монгол Улсын аж ахуйн нэгж юм. Иймд, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “Монгол Улсын аж ахуйн нэгж” гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь хууль зүйн ойлголтын хувьдаа хамаарахаар байна. Харин Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нь газар ашиглах эрхтэй, Газрын тухай хуульд заасан “газар эзэмших” болон “газар ашиглах эрх”-ийн гол ялгаа нь газар эзэмшигч нь уг эрхээ бусдад шилжүүлэх  болон  барьцаалах

 

боломжтой байдаг бол газар ашиглагчийн хувьд ийм эрх байдаггүй байна. Газар хэвлий ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах тухай хүсэлтээ Хонгор сумын Засаг даргад гаргасан гэж тайлбарлах боловч энэхүү хүсэлт нь Хонгор сумын Засаг даргын тамгын газарт ирээгүй, ирсэн бичгийн бүртгэлд байхгүй болох нь шүүхээс Хонгор сумын Засаг даргын тамгын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэгж талбарын хувийн хэрэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтээ өгсөн нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Мөн “Газар хэвлий” ХХК-нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “ММНС” ХХК-д олгосон ХV-020526 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Газар хэвлий”ХХК-ийн эзэмшлийн Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж олгосныг хууль бус болохыг тогтоон, Ашигт малтмалын хайгуулын ХV-020526 дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Газар хэвлий” ХХК-ийн эзэмшлийн Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах зориулалтаар олгосон 2.3 га газрыг хасахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0503 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0582 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

        Шүүх хуралдаан дээр Гуравдагч этгээд “Газар хэвлий” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “манай компанийн эзэмшлийн 2.5 га газрын эзэмших эрхийн хугацааг 10 жилийн хугацаагаар өөрчлөн тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах” тухай бие даасан шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлсэн тул  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тус тус хууль бус байсан болохыг  тогтоож, мөн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, хавсралтын 5 дахь заалтын Газар хэвлий ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгох, Газар хэвлий ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадорж, Д.Батхишиг нар  нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх боломжтой гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар                                                                     хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.3, 109.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1.Газрын тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1, 38.3.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тус тус хууль бус байсан болохыг тогтоож, мөн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, хавсралтын 5 дахь заалтын “Газар хэвлий” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгож, “Газар хэвлий” ХХКомпанид олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Газар хэвлий” ХХК-нь бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК, гуравдагч этгээд “Газар хэвлий” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй  болох  ба  нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  нар

шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

                            

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.НАРАНТУЯА