| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00089/И |
| Дугаар | 130/ШШ2017/00142 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00142
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Н сумын * дугаар багт оршин суух, И овогт Б ийн Д гийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Д, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийг шаардлага: Т.Ш тай 1975 онд гэр бүл болж, 1975 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Б.Д 1975 оны 11-р сарын 26-ны өдөр Т.Ш тай гэр бүл болсон. Улмаар бид хоёр 8 хүүхэдтэй болж одоо хүртэл хамт амьдарч байна. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж байсан боловч бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгэлгүй гэрчилгээ бичиж өгөөгүй, зөвхөн хуучин паспортонд гэрчилгээний дугаар 27 гэж бичсэн байна. Үүний улмаас бидний гэрлэлт улсын бүртгэлийн архиваас гарахгүй байна. Иймд Б.Д миний бие Т.Ш тай 1975 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Д шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Тухайн үед салан задгай байдлаас болж гэрлэлтийн гэрчилгээнд ач холбогдол өгөөгүй байсан. Хүүхдийнхээ нэг хүүхдийг үрчилж авах гэхэд гэрлэлтийн гэрчилгээ байхгүй болж гарч ирсэн. Тийм учраас шүүхэд хүсэлт гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д нь Т.Ш тай 1975 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай албан бичигт ...1975 оны Өлгий сум болон Ногооннуур сумын гэрлэлтийн бүртгэлийн журналаас шүүн үзэхэд Б.Д, Т.Ш нарын гэрлэлт гараагүй болно гэх боловч хавтаст хэрэгт авагдсан доорх бичмэл нотлох баримтуудаар Б.Д, Т.Ш нар нь 1975 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсон нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Тгийн Ш д олгосон БӨ№547595дугаартай Иргэний паспортод ... 10. Гэрлэлтийн байдал эхнэр нөхрийн. Овог Б . Нэр Д, төрсөн он 1957.07.03. Гэрчилгээний №27. 1975 он 11 сар 26 өдөр гэх бичилт,
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Б ийн Дд олгосон БӨ№**********дугаартай Иргэний паспортод ... 10. Гэрлэлтийн байдал эхнэр нөхрийн. Овог Т. Нэр Ш , төрсөн он 1952.05.02. Гэрчилгээний №27. 1975 он 11 сар 26 өдөр гэх бичилт,
Б.Дгийн ... 12. Эхнэр, нөхөр: Нөхөр: Т Ш , регистрийн дугаар БЗ******, гэрчилгээний дугаар 27 гэх Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн хуулбар,
Б.Дгийн ... 14. Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг, гэрлэсэн он: 1975, гэрчилгээний №27 гэх ХААТР-21 /Б/ Иргэний үнэмлэх авах өргөдлийн хуулбар,
Б.Дгийн ... 10. Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг, гэрлэсэн он: 1975, гэрчилгээний №27 гэх ХААТР-1 /Б/ БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар,
Т.Ш ы ...14. Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг, гэрлэсэн он: 1975, гэрчилгээний №27, ....18. Эхнэр нөхөр: эхнэр Б Д, регистийн дугаар БЗ***********, гэрчилгээний №27 гэх ХААТР-21 /Б/ Иргэний үнэмлэх авах өргөдлийн хуулбар,
Т.Ш ы ... 10. Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг, гэрлэсэн он: 1975, гэрчилгээний №27, ... 17 эцэг, эх, эхнэр /нөхөр/ 16 хүртэлх насны хүүхэд: ... эхнэр нөхөр: Б Д, регистрийн дугаар БЗ*********** гэх ХААТР-1 /Б/ БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн Ш ы Х, Ш ы Х, Ш ы Б, Ш ы Б нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үзэхэд Б.Д, Т.Ш нар гэрлэж Ш.Х, Ш.Х, Ш.Б, Ш.Б гэх хүүхдүүдтэй болсон нь, мөн Б.Д, Т.Ш нар нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2-р багт амьдардаг болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Д гийн хүсэлтийг хангаж, Б.Д, Т.Ш нар нь 1975 онд гэр бүл болж, 1975 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлт бүртгүүлсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.14-т зааснаар Б ийн Д, Т гийн Ш нар нь 1975 онд гэр бүл болж, 1975 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлт бүртгүүлсэн байдлыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН