Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн танхимд Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч Д.Э-н, түүний өмгөөлөгч П.Буманзаяа, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал /онлайн/, Гэрч *******, Нарийн бичгийн дарга Н.Наранцай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овгийн Энхбаатарын Бямбасамбуу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Харнууд овгийн Д-н Э-н нарт холбогдох эрүүгийн 2033000980050 тоот хэргийг 2020 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс сум, Шивээ хүрэн боомт “*******” ХХК-д улс хоорондын тээврийн жолоочоор ажилладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, төв хэсэг 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Харнууд овогт Д-н Э-н /РД:МФ000000000/. 2.Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, баруун алтан өлгий 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Э-н Б-у /РД:ШУ00000000/. Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч *******, Д.Э-н нар нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, улмаас Д.Э-н нь *******гийн нүүрэн тус газарт гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчны хугарал бүхий хөнгөн хохирол, ******* нь Д.Э-ны толгойн тус газарт чулуугаар цохиж гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн талын чамархай ясны цөмөрсөн хугарал, чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, цөмөрсөн ясыг сөхөж тархины хатуу хальсан дээрх цусыг авсан хагалгааны дараах байдал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.Э-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“… 2020 оны 09 дүгээр сарын 14-ний орой хэсэг хүмүүстэй нийлж бид нар архи уусан. Тэгээд архи уучхаад гарч ирээд машиндаа суух гэтэл манай нутгийн ахтай ******* маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би чи настай хүнтэй маргалдахаа болиоч гэж хэлсэн. Гэтэл чамайг ч гэсэн ална шүү гэсэн. Энэ асуудлаас болж бид хоёр анх маргалдсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад зодолдсон. Бид хоёр бие биеэ хэд цохисон. Тэгээд хүмүүс ирээд бид хоёрыг салгаад байж байтал араас ******* чулуу барьж ирээд намайг цохисон. ***биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэх мэдүүлэг, Хохирогч Д.Э-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...эмчилгээний зардал болон бусад зардалд 2,530,000 орчим төгрөг болж байгаа. ******* үүнээс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1,300,000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд үлдсэн 1,200,000 төгрөгийг нь сар болгон 300,000 төгрөгөөр өөрөө ажил хийгээд төлж байна гэсэн бичиг бид хоёр хийсэн. 1,200,000 төгрөгийг нь ******* өгнө гэсэн учраас бид хоёр зөвшилцсөн. Адилхан залуу хүмүүс байна гэж бодоод тэр мөнгөө өгнө гэвэл гомдолгүй. Хохирогч Д.Э-н: Улаанбаатар хотод МRI-д үзүүлээд цаашид ямар эмчилгээ хийх вэ? гэдгийг нь хэлж өгнө гэсэн. Цаашид хүндрэл гарч магадгүй. Эмчилгээ хийлгэх учраас энэ талаар нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“… 2020 оны 09 дүгээр сарын 14-ний орой 21 цагт үтрэм дээр Д.Э-н, миний бие бид нар архи уусан. Тэгээд гараад хоорондоо хэсэг маргалдсан. Сайханзаяа, Энхжаргал хоёр явах гээд. Би эхнэртэйгээ харих гэсэн чинь Д.Э-н машинаа асаачхаад Гавшгай явж архи авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр гэртээ харьж хүүхдүүддээ хоол хийж өгнө гэж хэлсэн. Тэгсэн Д.Э-н чи эхнэрээ дагуулаад гэртээ харьж бай. Би Сайханзаяа, Энхжаргал хоёртой хамт Гавшгай ороод архи авчхаад ирье гэсэн. Тэгээд Батмөнх ах энэ хэд явах гэж байсан чинь нөгөө хоёр нь бид хоёр явахгүй. Танайх руу хамт явъя гээд миний хажууд хүрээд ирсэн. Гэтэл Д.Э-н ардаас гүйж ирээд нүүр рүү цохисон. Тэгээд хамраас цус гараад доошоо унасан чинь дээрээс ирж дэвссэн. Намайг зөндөө зодож нүдээд манай эхнэрийг цохиж нүдээд байхаар нь би энэ чулуугаар толгойных нь ард хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг,Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгдэгч Д.Э-наас одоогоор нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Орой харанхуй болохын алдад Д.Э-н манайд ирсэн. Тэгээд бид нар төв рүү машинтай явсан. Д.Э-н эхнэр хэрэглэх гэж байгаа 20,000 төгрөг байна. Хоёулаа нэг шил архи авч ууя гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр ороод 0,75 граммын архи авсан. Тэгээд архиа аваад гарч иртэл энэ залуу/нэрийг нь сайн мэдэхгүй байна/ эхнэртэйгээ, Номгоны 2 эмэгтэй энэ дөрөв таарсан. Мөнгө байхгүй байна. Наад архийг чинь хуваагаад уучихъя гэхээр нь нутгийн хүмүүс юм чинь тэгье гээд машиндаа суулгасан. Тухайн өдөр агаар саатсан. Гадаа эмэгтэй хүмүүс явахад тиймэрхүү өдөр байсан. Тэгээд машиндаа суулгаад хөдлөх гэтэл дэлгүүрээс дахиад 2 залуу гарч ирсэн. Би Өнөр-Булагтай компанид жолоочоор ажилладаг. Тэгсэн манай ажлын 2 залуу нэг шил архи авч гарч ирсэн. Тэгээд үтрэм ороод манайд очиж ууя гэж хэлсэн. Нэг залуу нь үтрэмийн сахиул хийдэг. Тэгээд наймуулаа нийлээд үтрэмийн хашаанд Бямбацогт гэдэг айлынд очиж уусан. Дотор наймуулаа уугаад сууж байхад дуулж хуурдсан. Би “Номгоны хүргэн болж байгаа юм уу? дүү” гэж ярилцаад ямар ч хэрүүл маргаан үүсээгүй байсан. Архи дууссан. Манай залуу согтсон. Тэгээд бид нар гаръя, явъя гээд гарсан. Татдаг том хаалгатай байсан. Үтрэмийн хашаан дотор машин байсан учраас хаалгыг нь татаж онгойлгоод энэ хэдийг гаргасан. Тэгээд хаалгаа буцаагаад хаагаад зогсож байтал гадаа энэ хэд маргасан. Тэгэхээр нь би хаалгаа хаачхаад явж очсон. Тэгсэн энэ залуу/*******/ намайг цохичихлоо, номер дугаарыг нь бичээд аваарай. Зургийг нь дараарай гэж байсан. Би тухайн зодооныг хараагүй. Хаалга хааж байхад хооронд ийм зүйл болсон. Тэгээд би ахын дүү чи цохиулсан бол номер, дугаарыг нь авчих. Өглөө учраа ол. Чамайг яаж цохисон юм бэ? гэж асуусан. Тэгэхэд миний нүүр рүү цохисон гэж хэлсэн. Ардаа нэг зүйл барьчихсан байсан. Тэр нь чулуу байсан. Тэгэхээр нь би ахын дүү болохгүй, наад чулуугаа хая. Өглөө учраа олчих. Наад залуу чинь Номгоны залуу байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн цаана зогсоод байсан. Гэтэл энэ залуугийн /*******/ эхнэр нь манай нөхрийг цохилоо гээд Д.Э-ны футболкийг нь ураад цааш нь чирээд явсан. Гадаа гэрэлтүүлэг байхгүй. Машины гэрэл асаачихсан байсан. Гэтэл энэ залуу /*******/ ирээд машиныг нь цохисон. Тэгэхэд Д.Э-н цаанаас нь “чи төлбөрийг нь төлж чадах юм бол цохь, цохь” гэж хэлсэн. Тэгсэн цохиогүй буцаад ухраад явчихсан. Тэгээд эхнэр нь Д.Э-нтай хэрэлдээд байж байтал энэ хоёр хоорондоо маргаад гэрэлд гараад ирсэн. Тэгэхээр нь боль гээд салгаад цааш нь чирээд явж байтал *******, Д.Э-ны араас нь ирээд цохисон...” гэх мэдүүлэг, Эрүүгийн 203300098050 тоот хавтаст хэргээс Гэрч Д.Сайханзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би 2020 оны 09 сарын 14-ний өдөр Энхээгийн хамт хүүхдүүдээ аваад үсийг нь засуулахаар очсон юм. Тэгээд Энхжаргал дэлгүүрээс юм авна гэхээр нь бид хэд дэлгүүр ортол дэлгүүрийн гадаа Булгаа, Мөнхөө 2 явж байсан тэгээд бас танихгүй 2 хүн байсантэгээд бид нар хамт архи уухаар болоод Нааяа гэдэг хүний үтрэмийн гадаа 2 шил архи хувааж уугаад архи дуустал Булгаа Хөтөл явъя гэсэн тэгээд бид хэд явахгүй гэтэл Булгаа бууж ирээд Энхжаргалын нөхөртэй зодолдсон тэгээд тэнд бөөн юм болоод хүмүүсийг нь салгатал Булгаа над дээр ирээд найз нь толгойгоо цохиулсан байна аа гээд надаа харуулсан тэр 2-ийн дунд л болсон зодоон юм. Тэгээд салгачихаад би гэртэй харьсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/, Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 сарын 14-ний орой 20 цагийн үед “Чулуут Хараа” дэлгүүрийн урд очтол Заяа, Энхээ, Энхжаргал, нөхөр, Булгаа, Мөнхөө эд нар байсан тэгээд архи уумаар байна гэхээр нь би машинд нь суугаад манай урд үтрэмийн гадаа очоод 2 шил 0.75 литрийн архи уугаад машинаасаа уугаад Булгаа Энхжаргалын нөхөр 2 зодолдож эхэлсэн тэгээд 2 тийш нь салгатал Энхжаргалын нөхөр хойноос нь очоод чулуугаар цохисон тэгээд зугтаагаад алга болсон...”гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ний Заяа, эгч Энхээ болон хүүхдүүдийнхээ үсийг засуулах гээд манай ирээд тэгээд дэлгүүр ороод талх авах гэж байсан чинь дэлгүүрийн урд Булгаа, Мөнхөө гэх хүмүүстэй таараад тэгээд урд хороолол орж 2 шил 0.75 литрийн архи уугаад тэгээд архи нь дуусаад байж байтал Булгаа гэх хүн уурлаад манай нөхөр болох Бямбасамбууг цохиод авсан тэгээх нь би чи одоо яагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг бас цохисон тэгээд нэг харсан чинь Самбуутай зодолдож байсан миний толгой эргээд өөр газар сууж байсан чинь манай нөхөр Самбуу байхгүй болсон байсан тэгээд Заяа эгч Энхээ бид 3 урд үтрэмийн урд сууж байсан чинь манай нөхөр Самбуу ирээд тэгээд бид нар гэрлүүгээ харьсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/, Гэрч Э.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 сарын 15-ны өглөө манай нөхөр Эрдэнэбулган 08 цагийн үед утсаар яриад би толгойдоо цохиулаад эмнэлэгт үзүүлээд явж байна гэж хэлсэн тэгээд 09 цаг өнгөрч байхад Номгоноос гараад Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт 11 цагийн үед очоод Саран гэх эмнэлэг толгойны зураг авхуул гээд манай нөхөр Эрдэнэбулганд бичиг хийж өгсөн. Бид хоёр 13 цагийн үед зургийг нь авхуулаад буцаад Дарханы нэгдсэн эмнэлэгт нөхрөө хүргэж өгөөд хариуг 16 цагийн үед аваад эмчид үзүүлсэн. манай нөхрийг маргааш буюу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагт яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би хагалгаанд орох юмыг нь бэлдэж өгөөд гэртэй нялх хүүхэд үлдээсэн болохоор Номгонд ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Гэрч Д.Ням-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 сарын 14-ний шөнө 01 цагийн үед гэртэй унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшоод байхаар нь манай эхнэр босоод хаалга онгойлготол Булгаа орж ирээд ахаа намайг Дархан хүргээд өг гэхээр нь энэ хар шөнө хаашаа явах гэж байгаа юм бэ гэтэл намайг хүн цохчихлоо эмнэлэгт үзүүлмээр байна гэхээр нь би босоод машиныг нь бариад Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт 03 цагийн үед очсон. Булгаа эмнэлэгт түрүүлээд орсон тэгээд байж байгаад гарч ирээд намайг эмнэлэгт хэвт гэнэ ээ гээд орсон. Би тэндээ юу болохыг хүлээгээд машиндаа хоносон. Өглөө 07 цагийн үед Булгаа гарч ирээд эмч таныг орж ирж уулз гэж байна гэхээр би эмчдээр нь орсон чинь энэ хүнийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай та яваад гэрийнхэнд нь хэл гэхээр нь би гараад 09 цагийн үед Номгонд ирээд Булгаагийн гэрт очоод машиныг нь өгсөн тэгээд би гэртэй харсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/, Гэрч М.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө гэртээ унтаж байтал цагийг нь сайн мэдэхгүй байна тэгсэн манай гэрийн хаалгыг хүн нүдээд би босоод хаалга онгойлготол манай гэрт хүн орж ирээд би хаалгаа онгойлгож өгөөд буцаад орондоо хэвтсэн. Манай нөхрийг Дархан аваад явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/, Гэрч Б.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт гэмтэл согогийн эмчээр ажиллаж байна. Д.Э-ны зулайн хэсэгтэй гавал яс цөмөрсөн хугаралтай, хугарлын хорондоо тархины хэсгийн цус хурсан байсан яаралтай мэс засалд орж цөмөрсөн ясыг сөхөж, хурсан цусыг авсан. Одоогоор нөхөн сэргээх болон тархины эмчилгээ хийгдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дугаар хуудас/, Гэрч Э.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Заяа, эгч Энхжаргал, Бямбасамбуу гэх хүмүүстэй дэлгүүр ороод талх авах гэж байсан чинь дэлгүүрийн урд Булгаа, миний үл таних 2 ах байсан. Бас Мөнхөө ах байсан. Заяа эгчтэй Мөнхөө ах юм ярьж байгаад 2 шил архи байгаа урд очоод ууя гэсэн юм. Тэгээд бид хэд Булгаа гэх хүний машинтай яваад “Өнөр булагтай” компаний үтрэм дээр очиж архиа хувааж уусан. Тарах гэж байсан чинь Булгаа, Бямбасамбуу 2 маргалдсан. Би нилээн согтсон байсан учир яг юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн өглөө нь Заяа эгчийнд сэрээд ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 03-09 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 744 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: “1.*******гийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчны хугарал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. *******гийн биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. *******д учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: 1.Д.Э-ны биед гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн талын чамархай ясны цөмөрсөн ясыг сөхөж тархины хатуу хальсан дээрх цусыг авсанхагалгааны дараах байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2020.09.14-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Д.Э-ны биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 5. Д.Э-нд учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Улсын бүртгэлийн нэгжийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/хх-ийн 79 дүгээр хуудас/, ШУ92031557 регистрийн дугаартай Энхбаатарын Бямбасамбуугийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ1270 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 803-85 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/1859 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-90 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 21- ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 104 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Улсын бүртгэлийн нэгжийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/хх-ийн 107 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1278 дугаар тодорхойлолт /хх-ийн 109 дүгээр хуудас/, Д-н Э-н МФ84111111 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 110 дугаар хуудас/, Д-н Э-ны амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 112-116 дугаар хуудас/, Д.Э-ны шүүх хуралдаанд бичгээр гаргасан: “...Дашдондов овогтой Эрдэнэбулган миний бие Энхбаатар овогтой Бямбасамбуугаас хохирлын мөнгө болох 2.500.000 нэхэмжилснээс бэлэн 1.300.000 төгрөг авсан. Үлдэгдэл болох 1.200.000 төгрөгийг 2021 оны 4,5,6,7 саруудад сард 300.000 төгрөг төлөхөөртохиролцов. Иймд Энхбаатар овогтой Бямбасамбууд гомдолгүй болно... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Гэм буруугийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Д.Э-н нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “бусадтай маргалдлаа” гэх шалтгаанаар *******гийн нүүрэн тус газарт гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч ******* нь Д.Э-нтай маргалдаж толгойн тус газарт чулуугаар цохиж гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн талын чамархай ясны цөмөрсөн хугарал, чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, цөмөрсөн ясыг сөхөж тархины хатуу хальсан дээрх цусыг авсан хагалгааны дараах байдал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.Э-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Э-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай заасан ба шүүгдэгч ******* анхнаасаа гэм буруугийн талаар маргасан, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй тул түүнд дээрх хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахьзаалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй буюу хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй тул шүүгдэгч *******гийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн аваагүй болно. Шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, хохирогч хэн аль нь гомдолгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт ял оногдууллаа. Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Д.Э-н эмчилгээний зардалд 1,982,820 төгрөг, унааны зардал болон ахуйн хэрэгцээний зардалд 549, 650 төгрөг нийт 2,532,470 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******гаас 2,500,000 төгрөг нэхэмжилж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд шүүгдэгч ******* 1,300,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 1,200,000 төгрөгийг 2021 оны 04-07 дугаар саруудад 300,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хохирогч Д.Э-нтай харилцан тохиролцсон байна. Иймд шүүгдэгч *******гаас 1,200,000 төгрөгийг гаргуулан Д.Э-нд олгож шийдвэрлэлээ. Хохирогч ******* эмчилгээний зардалд одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжилнэ гэж шүүхийнхэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. Хохирогч нар нь цаашид эмчлүүлэх шаардлагатай гэх тул нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зардалгүй болохыг тус тус дурдав. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 сантиметр урттай, 11 сантиметр өргөнтэй 70 сантиметр тойрогтой чулуу1 ширхэгийг устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 4, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Харнууд овогт Д-н Э-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Э-н Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлүүлсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорсугай.

6. Шүүгдэгч Д.Э-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хохирогч Д.Э-н шүүгдэгч *******гаас эмчилгээнийзардал болон бусад зардалд нийт 2,500,000 төгрөг нэхэмжилснээс 1,300,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,200,000 төгрөгийг 2021 оны 04,05,06,07 дугаар сарын хугацаанд 300,000 төгрөгөөр тус тус гаргуулж хохирогч Д.Э-нд олгосугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Э-н, хохирогч ******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 сантиметр урттай, 11 сантиметр өргөнтэй 70 сантиметр тойрогтой чулуу 1 ширхэгийг устгасугай.

10.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМА