| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00012/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч Т.Э-р, Шүүгдэгч Н.Ж-н, Шүүгдэгч О.Э-д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хольдог овогт Т-йн Э-р, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаава овогт *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюунсүрэнгийн Энхболд нарт холбогдох эрүүгийн 2133000000012 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум,0, Өндөр гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, Хольдог овогт Т-йн Э-р /РД:МВ00000000/. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 1 дүгээр багт оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 60.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Шаава овогт *******, /РД:МВ00000000/. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 3 дугаар баг, ЦагаанОвоо өндөр гудамж, 6-3-5 тоотод оршин суух, урьд 2005 оны 03 дугаар сарын 23- ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 3/35 дугаартай шийтгэхтогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3-т зааснаар 05 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020/шцт/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт *****/. Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Т.Э-р, Н.Ж-н, О.Э-д нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын, Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Салхитын ам” гэх газраас хууль бусаар 2.67 м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 643299.12 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Э-р, Н.Ж-н, О.Э-д нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын, Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Салхитын ам” гэх газраас хууль бусаар 2.67 м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 643299.12 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч О.Э-д өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ж-й машины мотор янзалчхаад буцаад хоосон явж байхаар гээд жаахан мод түлээ ачаад авъя гээд Т.Э-р ахыг замдаа гуйж авч яваад хоёр машин дээрээ жаахан мод хувааж ачаад Н.Ж-ныг гэрт нь буулгах гээд гадаа нь ирж яваад цагдаад баригдсан. Тэгээд ийм асуудал болсон. Тэр үед гоожин зөвшөөрлийн бичиг өгч байгаагүй юм. Ивэн 1 дүгээр багийн Салхитын ам гэдэг газраас бэлтгэсэн. Гурван ургаа мод унагааж бусдыг нь унасан байсан мод түүсэн. Сүүлд нь хөрөө болохоо байчихсан юм. Ойд мод бэлтгэхдээ гоожин зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ. Нэгэнт хол ирчихсэн юм чинь жаахан түлээний мод бэлтгээд явъя гэж бодсон юм. Мэдсэн байж санаатай мод бэлтгэсэн буруутай үйлдлээ мэдэж байгаа. Хохирлыг бэлэн мөнгөөр нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Н.Ж-ны өгсөн “...2021 оны 02 сарын 09-нд О.Э-дыг төвөөс аваад машиныхаа моторыг ачаад ирж мотороо янзалж хоноод 10-нд буцаад хоосон явж байхаар жаахан мод ачаад явъя гээд Т.Э-р ахыг гуйгаад бид гурав жаахан мод хийгээд гурван мод унагаасан. Модоо ачиж манайд ирээд баригдсан. Модыг түлшинд хэрэглэх гэж бэлтгэсэн. Түлээ түлшээ бэлтгэхдээ гоожин авдаг гэдгийг мэднэ. Тухайн үедээ ой хаасныг мэдээгүй юм. Хохирол төлбөрт 214.000 төгрөг төлсөн. Би Э-р ахын 5178 ОРА дугаартай машиныг унаж явсан юм...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Т.Э-рын өгсөн “...2021 оны 02 сарын 10-ны өдөр Энхболд, Н.Ж-н хоёр модонд явмаар байна машин муу машин, дугуй бас муутай байна тус болоод явчхаад ирээч гээд гуйхаар нь явсан юм. Тэнд очоод 3 ширхэг мод унагаасан. Хохирлоо барагдуулсан. Манай хүүхдийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг, Хэрэг бүртгэлтэд: 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өгсөн“...Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газраас намайг эрүүгийн 2133000000012 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах шийдвэр гарсан тул би уг шийдвэрийн дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. О.Э-д, Н.Ж-н, Т.Э-р нар нь тухайн үед мод бэлтгэхдээ сум орон нутгийн ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг аваагүй юм. Сум орон нутагт учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 111 дүгээр тал, 2.Гэрч *******ын өгсөн “...О.Э-д, Н.Ж-н, Т.Э-р нарыг нутгийн иргэн гэдгээр танина тэрнээс биш ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2021 он гарснаас хойш энэ 3 хүн ямар нэгэн мод бэлтгэх эрхийг бичиг аваагүй авах талаар ярьж уулзаж байгаагүй. Албан ёсоор өгч эхлээгүй байгаа. Тодорхой шалтгаантай хүмүүст өгч байгаа. Сум иргэдийн төлөөлөгчдийн шийдвэр бүрэн гүйцэт гараагүй байгаа. О.Э-д, Н.Ж-н, Т.Э-р нарын мод бэлтгэсэн гэх газар Салхитын ам гэдэг газар Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн нутагт хамаардаг газар...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 140 дүгээр тал/, 3.Гэрч *******ийн өгсөн “...Надаас О.Э-д, Н.Ж-н, Т.Э-р нар надаас 2021 он гарснаас хойш мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Сумын иргэдэд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг галын түлээгүй болсон хүндэтгэх үзэх шалтгаантай хүмүүст олгож байгаа...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 141 дүгээр тал/, 4.Иргэний нэхэмжлэгч ***** улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2020 оны хавар Орхон аймгаас ******* гэх хүнээс дөрвөн сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Энэ машин нь гэрчилгээн дээрээ “*******ь ХХК” гэсэн компанийн өмчлөлийнх гэж байгаа тухайн компани нь ямар учиртай компани болох талаар би сайн мэдэхгүй байна. Би ******* гэх хүнээс худалдаж аваад л өөрийнхөө нэр дээр нотариатаар баталгаажуулсан юм. Одоо миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би машины ерөнхийдөө өөрөө л унадаг юм аав хааяа нэг ажил гарсан үед хэрэг болохоор л унадаг юм. 2021 оны 02 дугаар сарын дундуур яг хэдэнд гэдгийг санахгүй байна байна аав миний машиныг унаад Жаргалсайхан ах, Энхболд ахтай хамт хөдөө явсан юм тухайн үед ямар ажлаар явах гэж байгаа талаар нь би мэдээгүй юм. Тэгээд сүүлд цагдаа сэргийлэх гээд эхлэхээр нь л болсон асуудлын талаар мэдсэн юм. Өмнө нь энэ талаар огт мэдээгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 118 дугаар тал, 5. Иргэний нэхэмжлэгч Э.Оюунжаргалын өгсөн “...1442 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би байгаа юм. Би 2015, 2016 оны үед ДарханУул аймгаас хүнээс худалдаж авсан юм. Би өөрөө нээх их ашигладаггүй. Манай аав л унадаг юм. Хоёр сар гаруй өмнө манай аав Мөнхнасан Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгон явахдаа өөрийн төрсөн дүү Нацагаа гэх хүнийд Баруунбүрэн суманд үлдээгээд явсан юм. О.Э-д гэдэг хүн тээврийн хэрэгсэл ашиглаж мод бэлтгэхдээ надаас тийм зөвшөөрөл огт аваагүй юм. Би Энхболд гэх хүнийг огт танихгүй. Манай аавын дүү Нацагаа гэх хүнээс л миний машиныг гуйж авсан юм шиг байна лээ. Надад өөр нэмж ярих зүйл алга, миний ярьсан зүйл үнэн. Надад ямар нэгэн гомдол санал алга...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 124-125 дугаар тал, 6.2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл/гэрэл зургийн үзүүлэлт хавтас хэргийн 1 дүгээр хавтасны 9-20 дугаар тал/, 7.2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хавтас хэргийн 1 дүгээр хавтасны 21-37 дугаартал/, 8.2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай эд мөрийн баримт болох шар өнгийн цахилгаан хөрөө хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хавтас хэргийн 1 дүгээр хавтасны 38-41 дүгээр тал/, 9.2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж бэлдсэн шинэс төрлийн 1.32м3 , 1.35 м3 модыг битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл/ хавтас хэргийн 1 дүгээр хавтасны 43-46 дугаар тал/, 10.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/ хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 02/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд бүлэглэж үйлдсэн үйлдэл нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болсон байна. Дээрх байдлыг дүгнээд шүүгдэгч Хольдог овогт Т-йн Э-рыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Шаава овогт *******, Боржигон овогт Оюунсүрэнгийн Энхболд нартай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шаава овогт *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг Хольдог овогт Т-йн Э-р, Боржигон овогт Оюунсүрэнгийн Энхболд нартай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Оюунсүрэнгийн Энхболдыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг Шаава овогт *******, Хольдог овогт Т-йн Э-р нартай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар : Шүүгдэгч нарын үйлдсэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол нь : 1.Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хонгорзулын экологи эдийн засгийн үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын 1-р хавсралтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг ТОГТООХ нь: 1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг “Салхитын ам” гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн О.Э-д, Н.Ж-н, Т.Э-р нарын түлээний зориулалттай хуурай Шинэс төрлийн модонд хэмжилт хийхэд 14-42 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.32 м3, 51-78 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.35 м3 мод тус тус бэлтгэсэн байна. 2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд: 3 дугаар мужийн ойн сангийн 1м3 Шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 80312 төгрөг байна. Нийт бэлтгэсэн шинэс төрлийн модонд хэмжиж дүгнэхэд 2.67 м3*80312*1.0=214433.04 төгрөг болж байна. 3.Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн О.Э-д, Н.Ж-н, Т.Э-р нар нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 214.433.04 төгрөгийн хохирол учруулсан байна. Иргэн О.Э-д, Н.Ж-н, Т.Э-р нар нь ойгоос түлшний зориулалттай Шинэс төрлийн мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй уг бэлтгэсэн мод нь хуурай мод болно. 5.Ойн сангийн 1 шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын хавсаргав...” гэх дүгнэлт/хавтастхэргийн 1 дүгээр хавтасны 59-60 дугаар тал/, 2.Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18-04-333/03 дугаартай “Байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлбөр тооцох тухай” дүгнэлт “...Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2021 онд гүйцэтгэх хяналт шалгалт хийх байнгын удирдамжийн хүрээнд Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Ундрахбуянгийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2133000000012 дугаартай хэрэгтэй танилцаад Баруунбүрэн сум дахь сум дундын ойн ангийн модны экологи, эдийн засгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцаад ДҮГНЭХ нь: 1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1-р багийн нутаг Салхитын ам гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн О.Э-д, Н.Ж-н, Т.Э-р нарын түлээний зориулалттай хуурай Шинэс төрлийн модонд хэмжилт хийхэд 14-42 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.32 м3, 51-78 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.35 м3, мод тус тус бэлтгэсэн. 2.Баруунбүрэн сум дахь сум дундын Ойн ангийн дарга Ү.Баяр-Эрдэнэ шинжээчээр оролцож, шинжээчийн дүгнэлтээр 2.67 м3 шинэс төрлийн мод нь нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 214433.04*3=643299.12 төгрөгийн хохирлыг Байгаль орчинд учруулсан байна. 4.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойн сан бүхий газраас хууль бусаар мод бэлтгэсэн тул хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулах нь зүйтэй байна...” гэх дүгнэлт-/хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 103-104 дүгээр тал/ 11.2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хавтас хэргийн 1 дүгээр хавтасны 3-8 дугаар тал/-ээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь байгаль экологид учруулсан 643.299.12 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь “Төрийн сангийн 100131100988 дугаартай дансанд 214.433.00 төгрөгийг Т.Э-р нь тушаасан талаарх баримт/ хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 10/, “Төрийн сангийн 100131100988 дугаартай дансанд 214.439.00 төгрөгийг Н.Ж-н нь тушаасан талаарх баримт/ хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 28/, “Төрийн сангийн 100131100988 дугаартай дансанд 214.440.00 төгрөгийг О.Э-д нь тушаасан талаарх баримт/ хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 29/- аар тус тус тогтоогдож байна. Иймд байгаль экологид учруулсан хохирлоо төлсөн гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар : Шүүгдэгч О.Э-д, Н.Ж-н, Т.Э-р нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-р, Н.Ж-н, О.Э-д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан болох нь хэргийн 2 дугаар хавтасны 9,11,12 дугаар хуудаст авагдсан хүсэлтүүдээр тогтоогдож байна. Прокурор дээрх хүсэлтийг хянаад хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж яллагдагч Т.Э-р, Н.Ж-н, О.Э-д нартай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцон яллагдагч нарт оногдуулах ялын төрөл хэмжээ, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал/хх-24, 25, 26/-ыг шүүхэд ирүүлсэн. Шүүх хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдсон байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-тзаасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон “Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн №071200029 тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх автомашины ашиглалтын хугацаа, элэгдэл, өнгө үзэмж, чанар байдал зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийж үнэлгээ гаргасан байна. Үүнд : Шүүгдэгч О.Э-дын жолоодож явсан “Хьюндай портер 14-42 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны байдлаар 1000 000=00 /Нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч Т.Э-рын жолоодож явсан “Хьюндай портер” маркийн 51-78 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1000 000=00 /Нэг сая/ төгрөгөөр тус тус тогтоосон байна. / хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 91-92/ Шүүгдэгч Т.Э-р нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Ж-н нь 2001 оны 12 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн /2002 оны / 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 60.000 төгрөгөөр,Эрүүгийн хуулийн /2002 оны/ 241 дүгээр зүйлийн 241.1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялгүй болсон байна. Шүүгдэгч О.Э-д нь 2005 оны 03 сарын 23-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2/ 2002 оны / 06 сарын хугацаагаар баривчлах,2006 оны 09 сарын 18-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 05 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж 03 жилийн ялыг өршөөлийн хуулиар хасаж 2007 оны 11 сарын 06-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг 2020 оны 12 сарын 28-нд биелүүлсэн/хх-177 ар тал/ байна. Иймд шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Дээрх байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Э-дод хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Э-рт хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Ж-нд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Э-р, Н.Ж-н, О.Э-д нарт оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийбайгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг хүлээлгэсэн бөгөөд энэ хуулийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна. Шүүгдэгч О.Э-дын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14-42 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Энхцацралын Оюунжаргалынх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хавтас1, хуудас 126/-аар, шүүгдэгч Т.Э-р, Н.Ж-н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 51-78 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Э-рын Сүхбатынх болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар хуудаст авагдсан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр тус тус тогтоогдож байна. 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-рын гэмт хэрэг үйлдэж олсон 2.67 метр куб шинэс модыг, шүүгдэгч Н.Ж-ны гэмт хэрэг үйлдэж олсон 2.67 метр куб шинэс модыг, шүүгдэгч О.Э-дын гэмт хэрэг үйлдэж олсон 2.67 метр куб шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, шүүгдэгч О.Э-доос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Ж-наас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөгийг, шүүгдэгч Т.Э-раас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж улсын орлогод оруулахаар, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 08,10 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож Хюьндай Портер маркийн 5178 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Э.Сүхбатад, Хюьндай Портер маркийн 1442 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Э.Оюунжаргалд тус тус буцааж олгохоор шийдвэрлэлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-р, Н.Ж-н, О.Э-д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.2-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хольдог овогт Т-йн Э-рыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Шаава овогт Н-н Жаргалсайхан, Боржигон овогт Оюунсүрэнгийн Энхболд нартай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шаава овогт Н-н Ж-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг Хольдог овогт Т-йн Э-р, ******* нартай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт О-н Э-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг Шаава овогт Н-н Ж-н, Хольдог овогт Т-йн Э-р нартай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Э-рыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Ж-ныг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Э-дыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Э-рыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Ж-ныг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Э-дыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Э-р, Н.Ж-н, О.Э-д нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-рын гэмт хэрэг үйлдэж олсон 2.67 метр куб шинэс модыг, шүүгдэгч Н.Ж-ны гэмт хэрэг үйлдэж олсон 2.67 метр куб шинэс модыг, шүүгдэгч О.Э-дын гэмт хэрэг үйлдэж олсон 2.67 метр куб шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, шүүгдэгч О.Э-доос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч Н.Ж-наас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч Т.Э-раас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-р, Н.Ж-н, О.Э-д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж улсын орлогод оруулах, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 08,10 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож Портер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.С-д, Хюьндай Портер маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.О-л нарт тус тус буцаан олгосугай.
8.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Э-р, Н.Ж-н, О.Э-д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯ