Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00064/И |
Дугаар | 130/ШШ2017/00145 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00145
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт орших, РД:******, утас **********, К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Ө.М/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, утас *********, РД:ХА*********** У овогт Х ын С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, утас *, РД:БЭ********* Б овогт Ш ний У нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус банктай №ЗГ-285 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлээс 6177000 төгрөг, зээлийн хүү 1195000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180000 төгрөг, нийт 7552000 /долоон сая таван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Ө.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.С, Ш.У нар нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус банктай №ЗГ-285 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 8500000 /найман сая таван зуун мянган/ төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч Х.С, Ш.У нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 2323000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 6177000 төгрөг, зээлийн хүү 1195000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180000 төгрөг, нийт 7552000 /долоон сая таван зуун тавин хоёр мянган/ төлөгдөөгүй байна. Бид удаа дараа уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч төлөлгүй өдий хүрлээ. Иймд зээлдэгч Х.С, Ш.У нартай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус банктай №ЗГ-285 тоот зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн график зөрчин, зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, Х.С, Ш.У нараас үндсэн зээлээс 6177000 төгрөг, зээлийн хүү 1195000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180000 төгрөг, нийт 7552000 /долоон сая таван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг цалин болон бусад орлогоос нь суутгаж мөн барьцаа хөрөнгийг нь худалдан борлуулж зээл төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.С, Ш.У нар шүүхэд гаргасан хүсэлтэд: Бид К банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 8500000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Одоо үлдэгдэл 7552000 /долоон сая таван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулхад татгалзах зүйлгүй болно. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Х.С, Ш.У нар нь үндсэн зээлээс 6177000 төгрөг, зээлийн хүү 1195000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180000 төгрөг, нийт 7552000 /долоон сая таван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-285 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-285 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хамтран өмчлөгчийн зөвшөөрөл зэрэг нотлох баримтаар хариуцагч Х.С, Ш.У нар нь зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах 690 м.кв талбайтай эзэмшлийн газар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах 140 м.кв талбайтай найман өрөө бүхий өвлийн сууцыг тус тус тавьсан болох нь нотлогдож байна.
Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Х.С, Ш.У нар нь зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан Х.Сы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах, эзэмших эрхийн гэрчилгээний ********* дугаартай, нэгж талбарын*************** дугаартай, 690 м.кв талбайтай эзэмшлийн газар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах өмчлөх эрхийн ************ гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ***************** дугаартай, 140 м.кв талбайтай найман өрөө бүхий өвлийн сууцыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136000 /нэг зуун гучин зургаан мянган/ төгрөгийн тал нь болох 68000 /жаран найман мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 68000 /жаран найман мянган/ төгрөгийг, хариуцагч Х.С, Ш.У нараас 68000 /жаран найман мянган/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус банктай байгуулсан №ЗГ-285 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлээс 6177000 төгрөг, зээлийн хүү 1195000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180000 төгрөг, нийт 7552000 /долоон сая таван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хариуцагч РД:ХА***********У овогт Х ын С, РД:БЭ********* Б овогт Ш ний У нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136000 /нэг зуун гучин зургаан мянган/ төгрөгийн тал нь болох 68000 /жаран найман мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 68000 /жаран найман мянган/ төгрөгийг, хариуцагч Х.С, Ш.У нараас 68000 /жаран найман мянган/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Х.С, Ш.У нар нь зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан Х.Сы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах, эзэмших эрхийн гэрчилгээний 0261338 дугаартай, нэгж талбарын 031303174 дугаартай, 690 м.кв талбайтай эзэмшлийн газар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах өмчлөх эрхийн ************ гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ***************** дугаартай, 140 м.кв талбайтай найман өрөө бүхий өвлийн сууцыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК