Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00066/И |
Дугаар | 130/ШШ2017/00147 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00147
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дүгээр багт оршин суух, РД:БД********* А овогт А ын Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч РД:БЮ********** О овогт Б гийн Ц гийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын ахуй үйлчилгээний төвд гуталчнаар 1979 оны 5 дугаар сарын 22-ноос 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч А.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Булган сумын ахуй үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан А.Х 1979 оны 5 дугаар сарын 22-оос 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал нь олдоогүй, мөн архиваас гараагүй, зөвхөн Хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийгдсэн байна. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллагаас А.Х гийн ажилласан жилийг шүүхээр тогтоолгож ир гэж тэтгэврийг нь зогсоосон байна. Тиймд Хөдөлмөрийн дэвтэр болон хамт ажилласан хүмүүсийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг үндэслэн А.Хгийн Булган сумын ахуй үйлчилгээний төвд гуталчнаар 1979 оны 5 дугаар сарын 22-оос 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч А.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 411 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар Булган сумын ахуй үйлчилгээний төвийн баримтыг архивд шилжүүлээгүй тул иргэн А.Х д холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэсэн тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн А.Х гийн ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
А.Х гийн 1982 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Баян-Өлгий аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын гарын үсэгтэй, тус төвийн тамгыг дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтрийн 4-7 хуудсанд байгаа ажлын тухай мэдээнд 1979 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Булган сумын ахуй үйлчилгээний төвд гуталчнаар авч ажиллуулан, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгов гэж тэмдэглэн бичиж тамга дарж баталгаажуулсан байна.
Хүсэлт гаргагч А.Х тэй хамт ажиллаж байсан РД:БД************* У.П гийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: А.Х нь 1979 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Булган сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан нь үнэн болно. Миний бие тухай үед ахуй үйлчилгээний төвд мастераар ажилласан гэсэн байна.
-РД:БД******* Б.А н нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: А.Х тэй 1979 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамт Булган сумын Ахуй үйлчилгээний төвд ажилласан нь үнэн. Одоо миний бие тус суманд тэтгэвэрт амьд сэрүүн гэсэн байна.
-РД:БД********* Ц.Б ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: А.Х тэй хамт 1979 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Булган сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан үнэн гэсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн А.Х нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар 1979 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:БД********* А овогт А ын Х Баян-Өлгий аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар 1979 оны 5 дугаар сарын 22-ноос 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК