| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0045/Э |
| Дугаар | 2021 /ШЦТ/52 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021 /ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Г.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт Г.Ч холбогдох 2129000780061 дүгээртэй эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт байрлах угаалга гэх олон нийтийн газарт 2021 оны 02 дугаар сарын 18-аас 21-нд, 26-аас 28-нд, 3 дугаар сарын 6-аас 7-нд, 12-ны өдрүүдэд ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйлийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулан 80,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Ч холбогдох эрүүгийн 2129000780061 дүгээртэй хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.
1.Г.Ч “... би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 3 удаа, Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газар 4 удаа зохион байгуулсан. Би нэг тоглоом дээрээс 30.000 төгрөг, бас нэг тоглоомоос 80.000 төгрөг нийт 110.000 төгрөг хожсон ...”, гэх мэдүүлэг /хх-ийн 24-28, 65-68/
2. Г.Ч 5007566700 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 97-127/
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12/
4. Гэрч Ш.Машбатын: “...2021 оны 03 дугаар сарын 12-ны орой 22 цаг өнгөрөөд Чинбат гэх хүний гэрт очсон тухайн газарт хүмүүс мөрийтэй покер тоглож байсан” гэх мэдүүлэг /хх-н 19-23-р хуудас/,
5. Гэрч С.Ууганзолбоогийн: “...уг тоглоомыг Ч зохион байгуулсан” гэх мэдүүлэг /хх-н 12-15-р хуудаст/,
6. Гэрч М.Лувсандамбын: “...би 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хувцаснуудыг угаалгах гээд явж байгаад Цагаан хад зүүн тийш харсан гадна талдаа угаалга гэсэн бичигтэй сендвичин байшин руу орсон чинь мөрийтэй тоглоом болж байсан” гэх мэдүүлэг /хх-н 33-36-р хуудаст/,
7. Гэрч Э.Түвшинбаярын: “...Ч гэх хүн зохион байгуулсан” гэх мэдүүлэг /хх-н 37-41-р хуудаст/,
8. Гэрч С.Цэгцбилгүүний: “...Ч таарсан тэгээд уулзаад юм яриад байж байсан чинь одоо ингээд тоглох гэж байна гэхээр нь өө тэгвэл би очиж ёндоогоо үзье гээд 20 цагийн үед яваад очсон чинь хүмүүс цуглаад л байж байсан тэгээд хүлээж байгаад 21 цаг гээд л эхэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-н 42-45-р хуудаст/,
9. Гэрч Л.Мөнхболдын: “...Өмнө нь тухайн газарт тоглоом болсон гэж сонсож байсан тэгээд 2021 оны 03 дугаар сарын 12-ны орой ганцаараа очиход хүмүүс цуглаж байсан” гэх мэдүүлэг /хх-н 46-50-р хуудаст/,
10. Гэрч О.Азжаргалын: “...Чинбат гэдэг хүн зохион байгуулсан” гэх мэдүүлэг /хх-н 51-54-р хуудаст/,
11. Гэрч С.Гансүхийн: “...22 цагийн үед байхаа цаг хараагүй Угаалга гэх газарт хүмүүс цуглачихсан тоглож байхаар нь орсон юм. Намайг ороход тухайн газарт 9 орчим хүн байсан тэгэхээр нь би тоглохоор суусан” гэх мэдүүлэг /хх-н 16-18-р хуудаст/,
12. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 16-18/
13. Яллагдагч Г.Ч мэдүүлэг /хх-ийн 74-77/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ч холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Ч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт байрлах угаалга гэх олон нийтийн газарт 2021 оны 02 дугаар сарын 18-аас 21-нд, 26-аас 28-нд, 3 дугаар сарын 6-аас 7-нд, 12-ны өдрүүдэд ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйлийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулан 80,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Ш.Машбат, С.Ууганзолбоо, гэрч М.Лувсандамба, гэрч Э.Түвшинбаяр, гэрч С.Цэгцбилгүүн, гэрч Л.Мөнхболд, гэрч О.Азжаргал, гэрч С.Гансүх нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ч ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын ерөнхий прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн газарт ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Г.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн газарт ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Ч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Ч үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэргийн улмаас олсон 80,000 төгрөгийг улсын орлого болгох санал гаргав.
Шүүх шүүгдэгч Г.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 10.000 төгрөгийн /АК0192467/, 10.000 төгрөгийн /AJ2425720/, 10.000 төгрөгийн /AG8287209/, 10.000 төгрөгийн /AJ4604560/, 10.000 төгрөгийн /AK4011973/, 10.000 төгрөгийн /AH6280092/, 10.000 төгрөгийн /AK4559375/, 10.000 төгрөгийн /NZ6320157/ серийн дугаар бүхий нийт 80.000 /наян мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар өнгийн металл хайрцагтай дотроо 10-н үетэй хар өнгийн 75 ширхэг читон, улаан өнгийн 90 ширхэг читон, цайвар цэнхэр өнгийн 92 ширхэг читон, цэнхэр өнгийн 95 ширхэг читон, ногоон өнгийн 88 ширхэг читон, ALL IN гэсэн бичиг бүхий гурвалжин шаргал өнгийн металл зүйл, NO.681 дугаартай цэнхэр өнгийн хайрцагтай хөзөр 7-н хайрцгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар цайвар өнгийн металл хайрцагтай дотроо 10-н үетэй хар өнгийн 75 ширхэг читон, улаан өнгийн 90 ширхэг читон, цайвар цэнхэр өнгийн 92 ширхэг читон, цэнхэр өнгийн 95 ширхэг читон, ногоон өнгийн 88 ширхэг читон, ALL IN гэсэн бичиг бүхий гурвалжин шаргал өнгийн металл зүйл, NO.681 дугаартай цэнхэр өнгийн хайрцагтай хөзөр 7 /долоо/-н хайрцаг, 80.000 төгрөг бэлнээр хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт ГЧ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн газарт ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 10.000 төгрөгийн /АК0192467/, 10.000 төгрөгийн /AJ2425720/, 10.000 төгрөгийн /AG8287209/, 10.000 төгрөгийн /AJ4604560/, 10.000 төгрөгийн /AK4011973/, 10.000 төгрөгийн /AH6280092/, 10.000 төгрөгийн /AK4559375/, 10.000 төгрөгийн /NZ6320157/ серийн дугаар бүхий нийт 80.000 /наян мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар цайвар өнгийн металл хайрцагтай дотроо 10-н үетэй хар өнгийн 75 ширхэг читон, улаан өнгийн 90 ширхэг читон, цайвар цэнхэр өнгийн 92 ширхэг читон, цэнхэр өнгийн 95 ширхэг читон, ногоон өнгийн 88 ширхэг читон, ALL IN гэсэн бичиг бүхий гурвалжин шаргал өнгийн металл зүйл, NO.681 дугаартай цэнхэр өнгийн хайрцагтай хөзөр 7-н хайрцаг, 80.000 төгрөг бэлнээр хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар өнгийн металл хайрцагтай дотроо 10-н үетэй хар өнгийн 75 ширхэг читон, улаан өнгийн 90 ширхэг читон, цайвар цэнхэр өнгийн 92 ширхэг читон, цэнхэр өнгийн 95 ширхэг читон, ногоон өнгийн 88 ширхэг читон, ALL IN гэсэн бичиг бүхий гурвалжин шаргал өнгийн металл зүйл, NO.681 дугаартай цэнхэр өнгийн хайрцагтай хөзөр 7 /долоо/-н хайрцгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ