Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2017/00152

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, Т овогт Х ы С ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.С , орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл качегарь, слесариар, 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч Х.С шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Баян-Өлгий аймгийн НААУГазарт 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 он хүртэл дулаан хуваарилах төвийн машинист ба орон сууц тохижилт үйлчилгээний бохир усны слесариар ажилласан. 1990 оноос 1995 он хүртэл эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажилласан ба тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн тул нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1980 оны 11-р сарын 26-наас 1990 он ба 1995 он хүртэлх нийт ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Х.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1979 онд Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад ажилд ороод улмаар 1990 онд Эрчим хүчний станцад шилжсэн. Би 2002 он хүртэл ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон. Тийм учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Би 1979 онд Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад ажилд орсон бөгөөд 1990 онд Эрчим хүчний станцад ажилд орсон. Тэгээд 2002 он хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон учраас дээрх ажилласан жилүүдээ тогтоолгохыг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.С нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл качегарь, слесариар, 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х ы С нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл качегарь, слесариар, 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаартай 1. НААҮГ-ын даргын 1980 оны 11-р сарын 26-ны өдрийн 117 тоот тушаалаар качегарь Н.С ыг 1-36 айлын зууханд шилжүүлэн ажиллуулсан байна. 2. Мөн даргын 1987 оны 01-р сарын 12-ны өдрийн 08 тоот тушаалаар слесарь С ыг 100 төгрөгөөр шагнасан байна. 3. ЭХНҮ-ийн даргын 1990 оны 06-р сарын 21-ний өдрийн 116 тоот тушаалаар Н.С ыг ЦТП-ийн машинистын 3-р зэрэг олгосон байна. 4. Мөн даргын 1995 оны 02-р сарын 28-ны өдрийн 70 тоот Орон тоо цалингийн схем батлах тухай тушаалын хавсралтад ЦТП-ийн машинист Н.С д 3-р зэрэг олгосон байна гэх архивын лавлагаагаар,

Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 117 дугаартай Качегарь С ыг 11-р сарын 25-наас эхлэн 1-36 айлын орон уурын зууханд ... шилжүүлэн ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар,

Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Баян-Өлгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай Орон тоо цалингийн схем мөрдөх тухай тушаалын хавсралт II-т ...С ЦТП-ийн м/т. 3. 2,00 гэх бичилт,

Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаартай Шагнах тухай тушаалын хавсралтад С . 7.7.11.11 гэх бичилт,

Монгол улсын Түлш эрчим хүчний яамны харьяа Баян-Өлгий Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаартай Орон тоо цалингийн схем батлах тухай тушаалын хавсралтын 103 дугаартай ...С III 70,56... гэх бичилт,

Ө сумын * дүгээр багийн иргэн М.Е ийн Миний бие М.Е  нь 1980 оноос 2002 он хүртэл НААҮГазар ба Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт хамт ажиллаж байгааг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Ө сумын * дугаар багийн иргэн М.А , * дугаар багийн иргэн Х.М нарыг гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг,

Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн 1992 оны 2, 9, 11 дүгээр сар, 1993 оны 01, 02, 6 дугаар саруудын Цалин тавьж олгох хүснэгт-үүд,

Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн 1994 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ажлын цагийн тодорхойлолтод Албан тушаал овог нэр: ...С гэх бичилт,

НААҮ-ний С ХХК-ийн захирал Ж.А, ерөнхий ня-бо А.Н нарын гарын үсэг зурж баталгаажуулсан НААҮ-ний качегарь-слесарийн ажил хийж байсан С ы 1980-1990 онуудад авч байсан сар бүрийн цалингийн тооцооны хүснэгтэд 1980 /10-12 сар/, 1984 /1, 2, 3, 4, 5 сар/, 1985 /1, 2, 3 сар/ 1986 /1, 2, 3 сар/, 1987 /1, 2, 3 сар/, 1989 /1, 2, 3, 4 сар/ 1990 /10, 11, 12 сар/ гэх бичилтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.С нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл качегарь, слесариар, 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Х ы С нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл качегарь, слесариар, 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.С ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН