Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,    

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С , түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,  

шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч С.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ц-ийн   Ц-д холбогдох эрүүгийн 1903010850487 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ...... оны .... дүгээр сарын ......-нд Ховд аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, Хил хамгаалах ерөнхий газрын хилчин спорт хорооны орлогч дарга ажилтай, ам бүл ....... хамт, Чингэлтэй дүүргийн ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Ц-ийн   М  /РД:................................/ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.М  нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтын амны замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Maverik-X маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс онхолдож зорчигч Э.А амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.М  нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтын амны замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Maverik-X маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл,ма хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс онхолдож зорчигч Э.А амь насыг хохироосон болох нь:

1. Шүүгдэгч Ц.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний зүгээс хүний амь нас хохирсон байхад хэргээ хүлээн зөвшөөрөхгүй цаг хугацаа, сэтгэл санааны хохирол учруулсанд гомдолтой байна... 97.740.000 төгрөг дээр нэмээд 10.000.000 төгрөг өгсөн. Мөнгөн дүнд гомдолтой гэсэн зүйл байхгүй. Шүүгдэгчийг хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч. гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-10/

4. Жолоочийн лавлагаа: Ц.М  2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан /1хх-22-23/

5. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэвээнпүрэв ахын гэрийн гаднаас огцом хаазтай шороо босгоод хөдлөөд явж байсан UTY маркийн 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгсэл, миний очсон айлын зүүн талын уулын хойд ар руу онхолдож 2-3 удаа эргэлдэж шороо тоос босч, төмөр хашаа мөргөж онхолдож зогсохыг харсан. Тэгээд би тэр дор нь шууд 103 түргэн тусламж руу залгаж зам тээврийн осол гарсан талаар дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52/  

           6. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн зам тээврийн осол гарах үед UTV маркийн улсын дугааргүй 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгслийг манай найз М , зүс таних Амарсайхан хоёрын хэн нь жолоодож явсныг сайн мэдэхгүй, харин сүүлд манай найз Ц.М  хэлэхдээ “найз нь буцаж явахдаа UTV маркийн улсын дугааргүй 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгслийг жолоодож явсан тэгээд уулын уруу явж байхад гэнэт эргээд унасан, тэгээд би ухаан алдаад юу болсноо сайн мэдэхгүй байсан юм” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/

            7. Гэрч  С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн гадаа алхаад очиход найз Амарсайхан миний хувийн эзэмшлийн UTY маркийн 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгсэлд орж суун асааж, гэрээс найз М  гарч ирэн хажууд нь суун тэр 2 хамт явж адуугаа тууж ирэхээр болж Амарсайхан бариад зүүн зүг рүү хөдөлж явсан. Тэгээд 30 орчим минутын дараа би гэрт хоол идээд сууж байхад гадаа байсан хүмүүс орилолдоод шуугилдаад явчихсан. Гэрээс гарч ирэхэд “мотоцикл онхолдчихлоо” гэж эмэгтэй хүн орилсон. ...тэгтэл тэр 2 гэрээс зүүн урагшаа чигтэй төмөр хашаан дотор онхолдчихсон, наанаас нь хүмүүс гүйж очиж байгаа харагдсан. Би араас нь гүйж очиход мотоцикл зүүн талаараа хажуулдчихсан, нөгөө 2-ыг гаргаад газар хэвтүүлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95/   

            8. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2042 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...талийгаач нь хүзүүний 6, 7 дугаар нугалмын шахагдсан хугарал, нугасны няцрал гэмтлийн улмаас нас баржээ...”  /1хх-78-81/

          9. Тээврийн цагдаагийн албаны Шинжээчийн 287 дугаартай дүгнэлт: Maverick-З Х маркийн улсын дугааргүй 4 дугуйтай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна”, Зорчигч Э.Амарсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” /1хх-78/

          10. Шүүгдэгч Ц.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би прокурорын 41 дугаар тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 85/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Ц.М  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 117/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн     шүүх эмнэлгийн шинжилгээний 2042 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Шинжээчийн 287 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. 

            Шүүгдэгч Ц.М гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

          Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. 

Учир нь шүүгдэгч Ц.М  нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтын амны замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Maverik-X маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс онхолдож зорчигч Э.А амь насыг хохироосныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

          Мөн гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сүүлд манай найз Ц.М  хэлэхдээ “найз нь буцаж явахдаа UTV маркийн улсын дугааргүй 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгслийг жолоодож явсан тэгээд уулын уруу явж байхад гэнэт эргээд унасан, тэгээд би ухаан алдаад юу болсноо сайн мэдэхгүй байсан юм” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/, гэрч М.Алтанзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад өөрөө хэлэхдээ “би уг нь дөрвөн дугуйтыг жолоодож яваад жолоодлого алдаад уначихлаа” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /IIхх-ийн 109-110/, гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн гадаа алхаад очиход найз Амарсайхан миний хувийн эзэмшлийн UTY маркийн 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгсэлд орж суун асааж, гэрээс найз М  гарч ирэн хажууд нь суун тэр 2 хамт явж адуугаа тууж ирэхээр болж Амарсайхан бариад зүүн зүг рүү хөдөлж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95/, амь хохирогч Э.А “Ц.М  жолоо барьж байсан” гэсэн яриа бүхий дүрс бичлэгт сд 1 ширхэг, шүүгдэгч Ц.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа х үлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2042 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-78-81/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 287 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.         

Иймд шүүгдэгч Ц.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.М гийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн  хугацаагаар тогтоовол зохино.     

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.М г анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал /...46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Хил хамгаалах ерөнхий газрын хилчин спорт хорооны орлогч дарга ажилтай, Монгол Улсын заан цолтой, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Б  овогт Ц-ийн   Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн гэмт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.  

            Шүүгдэгч Б.Ц-д иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

            Шүүгдэгч Ц.М гээс оршуулгын зардалд 97.740.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд сайн дураараа 10.000.000 төгрөг нийт 107.740.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С д нөхөн төлснийг тэмдэглэв.

            Хохирогч нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Ц.М гийн В,С ангиллын 16400 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Ц-ийн   М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Б  овогт Ц-ийн   Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн гэмт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

            4. Шүүгдэгч Б.Ц-д иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хуулийн 498 дугаар зүлйийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М гээс 107.740.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С д нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.  

            6. Хохирогч нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Ц.М гийн В,С ангиллын 16400 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ц.М гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Ц.М д сануулсугай.

            10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР