Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2017/00107

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ******* овогт *******гийн *******д холбогдох

13000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие 2017 оны 12 арын 1-ний өдөр Ц.*******д 13000000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусч, тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй тул 13000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.*******  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ү.*******гаас 13000000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Зээлийн 13000000 төгрөгийг 2017 оны 02 сарын 20-ны өдөр 3000000 төгрөг, 2017 оны 03 сарын 20-ны өдөр 2000000 төгрөг, 2017 оны 04 сарын 20-ны өдөр 3000000 төгрөг, 2017 оны 05 сарын 20-ны өдөр 5000000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.******* нь хариуцагч Ц.*******гаас 13000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн 13000000 төгрөгийг 2017 оны 02 сарын 20-ны өдөр 3000000 төгрөг, 2017 оны 03 сарын 20-ны өдөр 2000000 төгрөг, 2017 оны 04 сарын 20-ны өдөр 3000000 төгрөг, 2017 оны 05 сарын 20-ны өдөр 50000000 төгрөгийг нэхэмжлэгч Ү.*******д өгөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 222950 төгрөгийг төлсөн тул  хариуцагчаас хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж 111475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 111475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ү.*******д олгохоор шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц.******* нь 2017 оны 02 сарын 20-ны өдөр 3000000 төгрөг, 2017 оны 03 сарын 20-ны өдөр 2000000 төгрөг, 2017 оны 04 сарын 20-ны өдөр 3000000 төгрөг, 2017 оны 05 сарын 20-ны өдөр 50000000 төгрөгийг нэхэмжлэгч Ү.*******д төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамж  111475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 7430 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ү.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ