| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0160/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/209 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/209
2021 03 31 2021/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Х овогт Б-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20100 0500 1059 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолтоор/, хохирогч/шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, хохирогч/шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шинжээч эмч Б.Даваасүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитекторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, охины хамт амьдрах, хххх тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Б-ы Б-а /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэн Ухаан Технологийн Их Сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, CU сүлжээ дэлгүүрийн өгөгдөл хяналтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдрах, хххх тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын Э- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
1. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 2-3 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Сац нэртэй зочид буудлын гадна иргэн Г.Этэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж, биед нь “...хамар ясны хугарал, хамрын таславчны хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Г.Э нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 2-3 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Сац нэртэй зочид буудлын гадна иргэн Б.Бтай “найз охиныг өдөж хоргоосон” гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд медиал хана зөрөөгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Бас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Тухайн үед буудалд О.Г-тай хамт ороод авчирсан архинаас 200 граммыг уусан. Бие муудаад байсан болохоор гэнэт ухаан орох үед “би явлаа” гэж гарах гэтэл хаалга тогших шиг болсон. 7 цагийн үед О.Г-ыг очиж авахад 3 залуу байсан. Буудлын хаалга тогшихоор онгойлгоход үгийн зөрүүгүй намайг хүн цохиход би газар унасан. Хаалга онгойлгох үедээ “өдөр харсан урт үстэй залуугийн нэг нь байна” гэж бодсон. Түүнээс хойш цагдаагийн газрын үүдэнд ухаан ороод, маскаа авахад цус нөж болсон байхаар нь “энэ юу болсон юм бэ” гэхэд цагдаа түргэн тусламж дуудсан. Болсон үйл явдлыг тодорхой санахгүй, мэдэхгүй байна. Буудлаас хэдэн цагт гарсан, Г.Э-тэй таарч, түүнийг цохисон эсэхийг алийг нь ч санахгүй, мэдэхгүй байна. Г.Э-г урьд харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Г.Эгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 21-ний орой намайг гэртээ байхад О.Г- “найзтайгаа буудалд байна, намайг ирээд аваач” гэж над руу чат бичсэн. О.Г-ын гэр нь манай байрны хажууханд байдаг. О.Г- нь надтай цуг ажилладаг манай найзын үеэл дүү нь байгаа юм. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрөөгөөд О.Г-ын байгаа газар нь очсон ба тухайн буудлын үүдний хүлээн авах дээр 1 цаг 30 минут хүлээлгэж байж гарч ирсэн.
Буудлын үүдэнд хүлээж байхад тус буудлаас 4 ах гарч ирээд явсан. Хэсэг хугацааны дараа 5-10 минутын дараа О.Г-ыг гарч ирэхээр нь “такси бариад явъя” гэхэд Гүнжинлхам нь “би найзынхаа машинд ороолтоо орхичихсон байна, ороолтоо аваад явъя” гээд гадаа нь байсан машины дэргэд хамт очоод байж байтал цаанаас нэг залуу гарч ирээд үгийн зөрүүгүй “та нарыг бүгдийг чинь ална аа” гээд миний нүүр рүү шанаа хэсэгт цохисон, тэгээд би босож ирээд харахад дахиад 2-3 удаа цохиход нь би доошоо тонгойсон. Би тэр залуугийн 2 гарыг нь бариад “ахаа, яагаад байгаа юм бэ, юу болсон юм бэ” гэхэд “зодно, цохино” гээд миний нүүр рүү толгойгоороо 3 удаа мөргөсөн. Тэгэхэд нь миний хамар хугарах шиг болсон. Энэ үед би аргагүй эрхэнд зүүн гараараа тэр залууг цохиж өөрөөсөө холдуулсан. Тэр залуу масктай байсан, мөн харанхуй байсан болохоор царай нь танигдахааргүй байсан. Тэр залуу нь Б.Б байсан.
Мөн Б.Б нь намайг цохиж байх үед О.Г- нь салгах гээд дундуур ороход Б.Б нь О.Г-тай муудалцаад түүнийг газар унагаад, мөн үснээс нь зулгаагаад өшиглөж цохих гэж байхад нь би Б.Быг болиулахын тулд түүнийг цохисон. Тэгээд О.Г-ыг буудал руу оруулаад, би өөрийнхөө 88206612 дугаарын утсаар цагдаад “хүнд зодуулчихлаа, хамар хугалчихлаа” гэж дуудлага өгсөн.
Миний хувьд Б.Быг танихгүй, урьд нь огт харж байгаагүй. Тухайн үед О.Г-ыг ирээд аваадхаач гэхэд нь очиж авахаар тэр буудалд очсон. Буудлын дотор өрөөнд огт ороогүй. Буудлын үүдэнд зааланд нь хүлээгээд сууж байсан. Би архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй, эрүүл байсан. Б.Б согтуу байсан. Гэхдээ биеэ авч явж чадахгүй найгаж унаад байсан юм бол байхгүй. Болсон асуудлыг буудлын цэвэрлэгч цонхоор харсан.” гэсэн мэдүүлэг
3. Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буудалд зүс үл мэдэх хүнд цохиулж биедээ гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Дараа нь Улсын нэгдүгээр эмнэлэгт очиж эмчийн үзлэгээр хамар янзлуулах эмчилгээнд орсон. Дараа нь төрийн тусгай эмнэлэгт хэвтэж, 2 удаагийн хагалгаанд орсон. Лабораторийн шинжилгээ хийлгэсэн, нийт 3 эмнэлгээр дамнаж хэвтэж эмчлүүлсэн байгаа. Г.Э намайг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Эмчилгээний зардалд нилээн мөнгөний зардал гарсан, нарийн дүнг бол тооцоогүй болохоор сайн мэдэхгүй байна. 5.0-6.0 сая орчим төгрөг болсон байх. Шаардлагатай бол гарсан зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,
4. Хохирогч Г.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Тухайн өдөр Б.Бд мөргүүлсний улмаас миний хамар хугарсан. Тэгээд хамраа тэгшлүүлсэн. Бид хоёр хоёулаа “гомдолгүй” гэж тохиролцсон тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,
5. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбатын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолын дагуу хэрэгт шинжээчээр ажилласан. 2020 оны 02 дугаар сарын 27-нд ГССҮТ-д очиж Б.Бын биед үзлэг хийж, өвчний түүхийг судалж дүгнэлтийг гаргасан. Үзлэгээр Б.Б зүүн нүдний ухархай өвдсөн зовиуртай, хэсэг газрын үзлэгт баруун, зүүн нүдний дээд зовхинд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай байсан. ГССҮТ-ийн өвчний түүх баримтад: 2020 оны 02 сарын 21-ний 08 цаг 36 минутад өвчний түүхийг нээсэн, эмнэлэгт хэвтэх үеийн зовиур нь толгой өвдөнө, биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, хөдөлгөөн идэвхитэй, хэсэг газрын үзлэгээр өвчтөний зүүн шанаа, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн хаван хавдар ихтэй, дээд уруулд хаван хавдартай, 2020 оны 02 сарын 21-ний өдрийн ГССҮТ-ийн компьютер томографийн шинжилгээнд: зүүн нүдний ухархайн дээд хана, гадна хана, дотор хана болон зүүн талд суурь ясны далавч зөрөөгүй хугаралтай, зүүн гайморын хөндий дотор болон урд хана зөрөөгүй хугаралтай, хамрын яс болон хамрын таславч дунд 1/3 хэсгээр хугаралтай, тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай гэж тэмдэглэсэн байсан.
Health aid үүдэн эмнэлгийн толгойн КТГ-ийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны шинжилгээний хариунд бичигдсэн зарим гэмтлүүд нь ГССҮТ-ийн шинжилгээний хариунаас зөрүүтэй байсан тул манайх СД-г авч дахин уншуулсан. Ингээд дүгнэлтээ гаргасан ба дүгнэлтээр Б.Бын биед дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрүүгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт гэмтэл тогтоогдсон.
Дээрх учирсан гэмтлээс дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрүүгүй хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах ба учирсан гэмтлүүдийн хүндээр нь гэмтлийн зэргийг тогтоосон. Дээрх гэмтлүүд нь нэгээс дээш мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
Гэмтэл учруулж байгаа хүчний үйлчлэл нэгээс дээш бол олон удаагийн үйлчлэл гэж дүгнэдэг. Зүүн хоншоорт хүч үйлчилснээс зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь нэгэн зэрэг үүсэх боломжтой.
Гавлын хөндий дэх хий гэмтэл нь дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарлыг дагаж үүсэж байгаа гэмтэл юм. Учир нь дух ясанд хугарал үүссэн, энэ яс нимгэн биш зузаан байдаг, гавлын хөндий лүү агаар орж, хий даралт үүсгэнэ. Хүний ясны бүтэц нимгэн, зузаан эсэхээс хамаарч духаар мөргөлдөх, мөргөгдөх хүчний үйлчлэлээс эдгээр гэмтлүүд үүсэх боломжтой.
Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Яг хэдэн удаа вэ гэдгийг тогтоох боломжгүй, 1-2 удаа цохиход үүсэх боломжтой. Б.Бын хувьд тархинд цус хуралт үүсээгүй, зөвхөн яс нь хугарсан. Тархины үйл ажиллагаанд тухайн үедээ ухаан алдаж унах, толгой өвдөх, дотор муухайрах гэсэн шинж илэрч болох ч гэмтэл авсны дараа хэвийн үйл хөдлөл, идэвхитэй үйлдэл хийх боломжтой. гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0500 1059 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Эгийн хохирогчоор өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед манай найз О.Г- над руу фейсбүүкээр чат бичээд “Намайг ирээд авчих, манай найз намайг явуулахгүй байна. Чи ирээд авчих” гэж хэлээд байгаа газраа зааж өгсөн. Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Сац нэртэй зочид буудал дээр очоод “би ирчихлээ” гээд чат бичээд, тухайн буудлын хүлээлгийн сандалд 01 цаг орчим хүлээсэн. Тэгээд “яачихав аа” гэхэд “за, байж байгаарай, битгий яваарай” гэсэн ба удалгүй гарч ирсэн. Тэрээр гарч ирэхдээ О.Г-ын урд 3 залуу явж байсан.
Би утсаа оролдоод байж байхад О.Г- “явах уу” гэхээр нь би тухайн буудлаас гараад гадаа байж байхад О.Г- найзынхаа машинаас ороолтоо авчихаад, “машины түлхүүрийг нь өгчихөөд ирье” гэхээр нь бид хоёр машин дээр очоод байж байхад “цаанаас чинь нэг ах ирж байна уу” гэж хэлээд над руу хараад зогсож байхад нэг үл таних залуу ирээд, намайг шууд шанаа тус газар цохиод толгойн тус газар цохисон.
Тэгээд би болиулаад хоёр гарыг нь барихад намайг шууд мөргөсөн. Би аргагүй эрхэнд тухайн залуугийн шанаа тус газар нь нэг удаа цохиж, гарыг нь тавиулсан ба хойшоо болж зайгаа барьсан. Тэгээд уг залууд “чи жоохон тайвшир, намайг яагаад цохиод байгаа юм бэ” гэхэд “чамайг ална” гээд над руу дайрсан. Би дахин хойшоо болоход О.Гүнжинллхам “чи болиоч ээ” гэхэд О.Г-ыг үсдэж цохиод газар унагааж, дээрээс нь өшиглөсөн.
Би тэр үед буудал руу ороод “эгчээ цагдаа дуудаарай” гэж хэлчихээд гараад харахад О.Г-ыг дахин өшиглөх гэж байхаар нь би очиж холдуулаад, тухайн залуугийн шанаа тус газар нэг удаа цохиж, О.Г-ыг буудал руу оруулсан.
Би гадаа О.Г-тай зогсож байхад тэр залуу шууд хажуу талаас ирээд намайг шанаа тус газар нэг удаа цохиж, тонгойх үед дээрээс бас хэд цохиж байгаад татаж ирээд хамар луу 2 удаа мөргөсөн. Тэр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, нилээн согтуу байсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэр залуу намайг цохиж байх үед хажууд О.Г-, буудлын үйлчлэгч эгч хоёр байсан. Нөгөө хүн маань гайгүй бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...Одоо надад санал гомдол байхгүй, миний биед ч одоо ямар нэгэн зовиур шаналал байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х, 30х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бын хохирогчоор өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний 19 цагийн үед чат бичдэг байсан О.Г- гэх охинтой анх удаа уулзахаар болоод Максмолл худалдааны төвийн гадаа машины зогсоол дээр уулзсан. Тэр үед О.Г- нь 3 залуугийн хамт явж байгаад, тэд нараасаа салаад надтай ирж уулзсан. Тэр үед анх удаа нэг нэгнийхээ царайг харсан. Тэгээд бид хоёр миний машинтай Зайсан орж салхилж байгаад “одоо орох газар байхгүй, бүгд карантинд хаачихсан байгаа юм чинь буудал орж жоохон сууж байгаад гаръя” гээд Жетро гэх дэлгүүрээс ус ундаа, нэг шил виски аваад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Сац нэртэй зочид буудлын 503 тоотод орсон.
Бид хоёр авсан вискинээсээ нэг нэг татчихаад, пицца захиалж идээд үргэлжлүүлээд 2-3 хундагыг уусан. Тэгээд байж байгаад би гэнэт тасарчихсан. Тэгэхэд О.Г- “чи яв, эсвэл би явлаа” гээд хүн дуудчихсан байдалтай байгаад байхаар нь би “чи хол гэртэй юм чинь үлд, би явлаа” гэж хэлээд гадуур хувцсаа өмсөөд үүдэнд явган сууж байсан. Тэгээд “надад байгаа нь энэ” гээд түрийвчинд байсан бүх мөнгөө гаргаж газар хаясан.
Миний санаж байгаагаар хаалга дуугарах шиг болоход тэр охинтой өдөр хамт явж байсан 3 залуугийн нэг нь гэж ойлгосон, гэзэгтэй залуу хаалганы цаана зогсож байсан. Тэгээд О.Г-д “энэ юу юм бэ” гээд намайг цохиод унагаах шиг болсон. Тэгээд л тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа, нэг мэдэхэд гадаа дээшээ хараад хэвтэж байсан. Удалгүй цагдаагийн газрын үүдэнд сууж байснаа санаж байна. Тэгээд цагдаа гарч ирээд “хөөе, энэ залууг түргэн дуудаж гялс явуул” гэж хэлээд ГССҮТөвд очсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Г-ын гэрчээр өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнийн 02:00 цагийн үед найз Баясаа, Дээгий, Б.Б бид дөрөв Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сац зочид буудалд байж байгаад би өөрийн найз болох Г.Эг “хүрээд ирээч, намайг гэрт хүргээд өгөөч” гэж гуйхад “за” гэж хэлсэн.
Тэгээд удалгүй Г.Э над руу залгаад “би ирчихлээ” гэхээр нь “за, түр хүлээж байгаарай, одоо удахгүй гарлаа” гэж хэлэхэд Б.Б намайг явуулахгүй “байж бай” гээд намайг үнсэх гэж оролдсон. Энэ үед манай 2 найз охин гэр лүүгээ явсан байсан. Би Б.Быг “зайл” гээд өрөөнөөс гараад Г.Э дээр очоод, хоёулаа машинаас ороолтоо авчихаад явъя гээд Б.Бын машин руу явж байхад Б.Б ирээд Г.Эгийн нүүрэн тус газар гараараа цохихоор нь би салгах гэхэд миний үснээс зулгаагаад, түлхэж газар унагаасан.
Энэ үед Г.Э, Б.Бд “хоёулаа ярилцъя” гэхэд Г.Эгийн нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Би очоод “чи болиоч” гээд хэлэхэд намайг Б.Б түлхэж газар унагааж байгаад миний цээж рүү өшиглөхөөр нь би уйлаад хэвтэж байхад Г.Э намайг өмөөрөөд 1-2 удаа гараараа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдолгүй.
Г.Э намайг босгоод буудал руу ороод байж байхад Б.Б замын хажуугийн довжоон дээр сууж байгаад саарал өнгийн микронд суугаад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг хэлтэс дээр авчирсан. Би Б.Бтай сарын өмнө фейсбүүкээр танилцсан. Тухайн үед Б.Б нилээн согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35х/,
Мөн гэрчийн дахин өгсөн:
“...Тухайн өдөр буудалд Б.Б бид хоёр л орсон. Анх танилцсан залуутайгаа шууд буудалд орсон гэж хэлэхээс санаа зовоод Баясаа, Дээгий гэх хоёр хүний нэрийг зохиогоод хэлчихсэн юм. Бид хоёр буудалд байх үед гаднаас хэн ч орж ирээгүй. Би шөнө 03 цагийн үед буудлаас гарсан. Б.Б Г.Эгээс өөр хүнтэй маргаан үүсгэсэн асуудал байхгүй. Буудлын гадаа Батхарцага нь Г.Эг эхэлж цохисон, яг хаана цохисныг хараагүй. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахад би дундуур нь орж салгах гэхэд Б.Б намайг үсдэж унагаад, нэг удаа өшиглөсөн. Ингэхэд Г.Э уурлаад Б.Быг нэг удаа цохисон ба Б.Б газарт унасан. Тэгээд бид хоёр буудал руу орж цагдаа дуудсан. Батхарцага Энхжин хоёр хоорондоо зодолдох үед надаас өөр хүн байгаагүй.
...Б.Бын машины түлхүүр надад байсан, машинд нь миний ороолт байсан, тэгээд ороолтоо авах гэтэл Батхарцага замын эсрэг талаас гэнэт гарч ирээд Г.Эгийн нүүр хэсэг лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Г.Э “буруу ойлгоод байх шиг байна, ярилцъя” гэхэд Б.Б Г.Эг дахиад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би болиулах гээд голоор нь ороход намайг газар унагаагаад миний цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай найз Г.Э намайг өмөөрч Б.Бын нүүр лүү гараараа нэг удаа цохиж байсан. Тэгээд Б.Б доошоо суучихсан, газарт хэвтээд ч байсан бил үү.
Тэгэхэд Г.Эгийн хамар нь хугараад бид хоёр буудал руу орж цагдаа дуудсан. Г.Э Б.Бын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон, Б.Б Г.Эгийн нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Тухайн үед тэр хавьд өөр хүмүүс байгаагүй, бид гурав л байсан. Тэр хоёр гартаа ямар нэг зүйл барьж зодолдоогүй.
Би Б.Бтай найзууд учир намайг нэг цохисон асуудалд гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х, 39-41х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2907 тоот актын:
1. Б.Б-н биед дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрөөгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 43-45х/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2900 тоот актын:
1. Г.Э-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 55-56х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Б.Даваасүрэнг байцаасан тэмдэглэлд:
“...Б.Бын биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний дээд, дотор доод хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславч ясны хугарал, мурийлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хоншоор ясны өмнөд медиал хана зөрүүгүй хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.Б нь өөрийн нүүр духаар хүний бие нүүр, дагз хэсэг рүү мөргөхөд /3-4 удаа/ дээрх гэмтэл үүсэх боломж бага байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49х/,
7. Хохирогч Б.Бын ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт /хэргийн 60-66х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр “Сац” нэртэй буудал руу О.Г- бид хоёр орсон. Нэг шил виски авч орсон ба би 2-3 хундагыг уусан санагдаж байна, тийм их согтоогүй байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг хэн, хэрхэн яаж учруулсан болохыг огт санахгүй байна. Уг нь жоохон уусан хирнээ юмаа санахгүй байна. Би бодохдоо буудлын хаалга онгойход нэг хүн цохих шиг болсон санагдаад байгаа юм. Одоо надад ямар нэгэн төлбөр, мөнгө нэхэмжлээд байх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 75х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 105х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 108х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Эгийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн өдөр тэр залуу согтуу над руу өөрөө эхэлж дайрсан, би ямар ч маргаан үүсгээгүй байхад цаанаас ирээд шууд намайг нүүр лүү нэлээн хэд хэдэн удаа цохисон. Би нүүрээ бариад доошоо тонгойгоод хоёр гарыг нь бариад “ахаа та болиоч ээ, хоёулаа ярилцъя. Та тайван бай л даа” гэхэд шууд нүүр лүү 2-3 удаа мөргөсөн. Тэгээд би доошоо тонгойход толгойны орой хэсэгт 2 удаа мөргөсөн. Намайг ингэж олон удаа мөргөж байхдаа энэ ах өөрөө өөртөө гэмтэл авсан байх, би өөрөөсөө холдуулахдаа нэг удаа цохих үйлдэл хийсэн боловч оноогүй.
Дараа нь О.Г-ыг газар унагаагаад дээрээс нь цохих гэж байхад нь нэг удаа шанаа тус газарт нь цохисон. Би үнэнээ л хэлж байна. Ийм байхад энэ ахын биед гэмтэл учирч, би ийм нөхцөл байдалд орж байгаадаа маш их харамсаж байна. Би дараа жилийн 4 сард их сургуулиа төгсөнө, харамсах зүйл маш их байна. Тэр залуу яг ямар шалтгааны улмаас намайг цохих болсныг би мэдэхгүй байна.
О.Г- намайг буудлаас ирээд авчих гэхээр нь би очсон. Тэгэхэд уг залуутай хамт байсан юм билээ, тэгээд надтай явах гэж байгааг нь хараад хардаж уурласан байх л гэж бодсон. Өөрөөр намайг цохиж зодох шалтгаан байхгүй, намайг нүүрэн тус газар 3 удаа мөргөсөн, толгойны орой хэсэгт 2 удаа мөргөсөн. Анх хажуу талаас шанаа тус газар цохисон, толгой руу мөргөснийхөө дараа хоёр удаа гараараа цохисон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гараараа нэг удаа цохиход дээрх гэмтэл гарах боломжгүй гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 84х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 86х, 90х, 97х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 92х, 193х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 95х/, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 98х/, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 192х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Г.Э нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Эг 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 2-3 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Сац” нэртэй зочид буудлын гадна иргэн Б.Бтай “найз охиныг өдөж хоргоосон” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, биед нь “...дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрөөгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславчны хугарал, мурийлт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд:
шүүгдэгч Г.Э нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 02-оос 03 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Сац” нэртэй зочид буудлын гадна О.Г-ын гуйснаар түүнийг авахаар ирсэн байхад Б.Б нь согтуурсан үедээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр Г.Эг өдөөн хоргоож, зүй бус авирлан түүний нүүрэн тус газарт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодсоноос гадна, тэднийг салгах, болиулах гэсэн /хэрэгт гэрчээр асуугдсан/ О.Г-ыг түлхэн унагаж, үснээс зулгаах, өшиглөх зэргээр зодож, дайрч давшлах явцад Г.Э нь Б.Бын нүүр, шанаа тус газарт 2-3 удаа гараараа цохиж зодсон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдалд шүүгдэгч Б.Б Г.Эг цохиж зодсон үйлдлийн улмаас Г.Эгийн биед “...хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл, Г.Э нь Б.Быг цохиж зодсон үйлдлийн улмаас түүний биед “...дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрөөгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл тус тус учирсан болох нь:
- хохирогч Г.Эгийн: “...2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед манай найз О.Г- над руу фейсбүүкээр чат бичээд “Намайг ирээд авчих, манай найз намайг явуулахгүй байна. Чи ирээд авчих” гэж хэлээд байгаа газраа зааж өгсөн. Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Сац нэртэй зочид буудал дээр очоод “би ирчихлээ” гээд чат бичээд, тухайн буудлын хүлээлгийн сандалд 01 цаг орчим хүлээсэн. Тэгээд “яачихав аа” гэхэд “за, байж байгаарай, битгий яваарай” гэсэн ба удалгүй гарч ирсэн.
...О.Г- найзынхаа машинаас ороолтоо авчихаад, “машины түлхүүрийг нь өгчихөөд ирье” гэхээр нь бид хоёр машин дээр очоод байж байхад “цаанаас чинь нэг ах ирж байна уу” гэж хэлээд над руу хараад зогсож байхад нэг үл таних залуу ирээд, намайг шууд шанаа тус газар цохиод толгойн тус газар цохисон. Тэгээд би болиулаад хоёр гарыг нь барихад намайг шууд мөргөсөн. Би аргагүй эрхэнд тухайн залуугийн шанаа тус газар нь нэг удаа цохиж, гарыг нь тавиулсан ба хойшоо болж зайгаа барьсан. Тэгээд уг залууд “чи жоохон тайвшир, намайг яагаад цохиод байгаа юм бэ” гэхэд “чамайг ална” гээд над руу дайрсан. Би дахин хойшоо болоход О.Гүнжинллхам “чи болиоч ээ” гэхэд О.Г-ыг үсдэж цохиод газар унагааж, дээрээс нь өшиглөсөн.
Би тэр үед буудал руу ороод “эгчээ цагдаа дуудаарай” гэж хэлчихээд гараад харахад О.Г-ыг дахин өшиглөх гэж байхаар нь би очиж холдуулаад, тухайн залуугийн шанаа тус газар нэг удаа цохиж, О.Г-ыг буудал руу оруулсан.
...Тэр залуу шууд хажуу талаас ирээд намайг шанаа тус газар нэг удаа цохиж, тонгойх үед дээрээс бас хэд цохиж байгаад татаж ирээд хамар луу 2 удаа мөргөсөн. Тэр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, нилээн согтуу байсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ...Нөгөө хүн маань гайгүй бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...Одоо надад санал гомдол байхгүй, миний биед ч одоо ямар нэгэн зовиур шаналал байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х, 30х/,
- хохирогч Б.Бын: “...Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний 19 цагийн үед чат бичдэг байсан О.Г- гэх охинтой анх удаа уулзахаар болоод Максмолл худалдааны төвийн гадаа машины зогсоол дээр уулзсан. ...Тэр үед анх удаа нэг нэгнийхээ царайг харсан. Тэгээд бид хоёр миний машинтай Зайсан орж салхилж байгаад “одоо орох газар байхгүй, бүгд карантинд хаачихсан байгаа юм чинь буудал орж жоохон сууж байгаад гаръя” гээд Жетро гэх дэлгүүрээс ус ундаа, нэг шил виски аваад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Сац нэртэй зочид буудлын 503 тоотод орсон. Бид хоёр авсан вискинээсээ нэг нэг татчихаад, пицца захиалж идээд үргэлжлүүлээд 2-3 хундагыг уусан. Тэгээд байж байгаад би гэнэт тасарчихсан. Тэгэхэд О.Г- “чи яв, эсвэл би явлаа” гээд хүн дуудчихсан байдалтай байгаад байхаар нь би “чи хол гэртэй юм чинь үлд, би явлаа” гэж хэлээд гадуур хувцсаа өмсөөд үүдэнд явган сууж байсан. Тэгээд “надад байгаа нь энэ” гээд түрийвчинд байсан бүх мөнгөө гаргаж газар хаясан.
Миний санаж байгаагаар хаалга дуугарах шиг болоход тэр охинтой өдөр хамт явж байсан 3 залуугийн нэг нь гэж ойлгосон, гэзэгтэй залуу хаалганы цаана зогсож байсан. Тэгээд О.Г-д “энэ юу юм бэ” гээд намайг цохиод унагаах шиг болсон. Тэгээд л тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа, нэг мэдэхэд гадаа дээшээ хараад хэвтэж байсан. Удалгүй цагдаагийн газрын үүдэнд сууж байснаа санаж байна. Тэгээд цагдаа гарч ирээд “хөөе, энэ залууг түргэн дуудаж гялс явуул” гэж хэлээд ГССҮТөвд очсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
- гэрч О.Г-ын: “...2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнийн 02:00 цагийн үед найз Баясаа, Дээгий, Б.Б бид дөрөв Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сац зочид буудалд байж байгаад би өөрийн найз болох Г.Эг “хүрээд ирээч, намайг гэрт хүргээд өгөөч” гэж гуйхад “за” гэж хэлсэн.
Тэгээд удалгүй Г.Э над руу залгаад “би ирчихлээ” гэхээр нь “за, түр хүлээж байгаарай, одоо удахгүй гарлаа” гэж хэлэхэд Б.Б намайг явуулахгүй “байж бай” гээд намайг үнсэх гэж оролдсон. Би Б.Быг “зайл” гээд өрөөнөөс гараад Г.Э дээр очоод, “хоёулаа машинаас ороолтоо авчихаад явъя” гээд Б.Бын машин руу явж байхад Б.Б ирээд Г.Эгийн нүүрэн тус газар гараараа цохисон. ...Энэ үед Г.Э, Б.Бд “хоёулаа ярилцъя” гэхэд Г.Эгийн нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Би очоод “чи болиоч” гээд хэлэхэд намайг Б.Б түлхэж газар унагааж байгаад миний цээж рүү өшиглөхөөр нь би уйлаад хэвтэж байхад Г.Э намайг өмөөрөөд 1-2 удаа гараараа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдолгүй.
Г.Э намайг босгоод буудал руу ороод байж байхад Б.Б замын хажуугийн довжоон дээр сууж байгаад саарал өнгийн микронд суугаад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг хэлтэс дээр авчирсан. Би Б.Бтай сарын өмнө фейсбүүкээр танилцсан. Тухайн үед Б.Б нилээн согтуу байсан.
...Тухайн өдөр буудалд Б.Б бид хоёр л орсон. Анх танилцсан залуутайгаа шууд буудалд орсон гэж хэлэхээс санаа зовоод Баясаа, Дээгий гэх хоёр хүний нэрийг зохиогоод хэлчихсэн юм. Бид хоёр буудалд байх үед гаднаас хэн ч орж ирээгүй. Би шөнө 03 цагийн үед буудлаас гарсан. Б.Б Г.Эгээс өөр хүнтэй маргаан үүсгэсэн асуудал байхгүй.
...Б.Бын машины түлхүүр надад байсан, машинд нь миний ороолт байсан, тэгээд ороолтоо авах гэтэл Б.Б замын эсрэг талаас гэнэт гарч ирээд Г.Эгийн нүүр хэсэг лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Г.Э “буруу ойлгоод байх шиг байна, ярилцъя” гэхэд Б.Б Г.Эг дахиад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би болиулах гээд голоор нь ороход намайг газар унагаагаад миний цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай найз Г.Э намайг өмөөрч Б.Бын нүүр лүү гараараа нэг удаа цохиж байсан.
...Тэгэхэд Г.Эгийн хамар нь хугараад бид хоёр буудал руу орж цагдаа дуудсан. Г.Э Б.Бын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон, Б.Б Г.Эгийн нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Тухайн үед тэр хавьд өөр хүмүүс байгаагүй, бид гурав л байсан. Тэр хоёр гартаа ямар нэг зүйл барьж зодолдоогүй. Би Б.Бтай найзууд учир намайг нэг цохисон асуудалд гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35х, 38х, 39-41х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2907 тоот актын:
1. Б.Б-н биед дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрөөгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 43-45х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2900 тоот актын:
1. Г.Э-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 55-56х/,
- шинжээч Б.Даваасүрэнгийн: “...“...Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбатын 2020 оны 02 сарын 21-ний өдрийн тогтоолын дагуу хэрэгт шинжээчээр ажилласан. 2020 оны 02 дугаар сарын 27-нд ГССҮТ-д очиж Б.Бын биед үзлэг хийж, өвчний түүхийг судалж дүгнэлтийг гаргасан. Үзлэгээр Б.Б зүүн нүдний ухархай өвдсөн зовиуртай, хэсэг газрын үзлэгт баруун, зүүн нүдний дээд зовхинд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай байсан. ГССҮТ-ийн өвчний түүх баримтад: 2020 оны 02 дугаар сарын 21-ний 08 цаг 36 минутад өвчний түүхийг нээсэн, эмнэлэгт хэвтэх үеийн зовиур нь толгой өвдөнө, биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, хөдөлгөөн идэвхитэй, хэсэг газрын үзлэгээр өвчтөний зүүн шанаа, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн хаван хавдар ихтэй, дээд уруулд хаван хавдартай, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГССҮТ-ийн компьютер томографийн шинжилгээнд: зүүн нүдний ухархайн дээд хана, гадна хана, дотор хана болон зүүн талд суурь ясны далавч зөрөөгүй хугаралтай, зүүн гайморын хөндий дотор болон урд хана зөрөөгүй хугаралтай, хамрын яс болон хамрын таславч дунд 1/3 хэсгээр хугаралтай, тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай гэж тэмдэглэсэн байсан.
Health aid үүдэн эмнэлгийн толгойн КТГ-ийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны шинжилгээний хариунд бичигдсэн зарим гэмтлүүд нь ГССҮТ-ийн шинжилгээний хариунаас зөрүүтэй байсан тул манайх СД-г авч дахин уншуулсан. Ингээд дүгнэлтээ гаргасан ба дүгнэлтээр Б.Бын биед дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрүүгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт гэмтэл тогтоогдсон.
Дээрх учирсан гэмтлээс дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрүүгүй хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах ба учирсан гэмтлүүдийн хүндээр нь гэмтлийн зэргийг тогтоосон. Дээрх гэмтлүүд нь нэгээс дээш мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
Гэмтэл учруулж байгаа хүчний үйлчлэл нэгээс дээш бол олон удаагийн үйлчлэл гэж дүгнэдэг. Зүүн хоншоорт хүч үйлчилснээс зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь нэгэн зэрэг үүсэх боломжтой.
Гавлын хөндий дэх хий гэмтэл нь дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарлыг дагаж үүсэж байгаа гэмтэл юм. Учир нь дух ясанд хугарал үүссэн, энэ яс нимгэн биш зузаан байдаг, гавлын хөндий лүү агаар орж, хий даралт үүсгэнэ. Хүний ясны бүтэц нимгэн, зузаан эсэхээс хамаарч духаар мөргөлдөх, мөргөгдөх хүчний үйлчлэлээс эдгээр гэмтлүүд үүсэх боломжтой.
Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Яг хэдэн удаа вэ гэдгийг тогтоох боломжгүй, 1-2 удаа цохиход үүсэх боломжтой. Б.Бын хувьд тархинд цус хуралт үүсээгүй, зөвхөн яс нь хугарсан. Тархины үйл ажиллагаанд тухайн үедээ ухаан алдаж унах, толгой өвдөх, дотор муухайрах гэсэн шинж илэрч болох ч гэмтэл авсны дараа хэвийн үйл хөдлөл, идэвхитэй үйлдэл хийх боломжтой.” гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 49х/
- хохирогч Б.Бын ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт /хэргийн 60-66х/,
- шүүгдэгч Б.Бын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: “...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр “Сац” нэртэй буудал руу О.Г- бид хоёр орсон. Нэг шил виски авч орсон ба би 2-3 хундагыг уусан санагдаж байна, тийм их согтоогүй байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг хэн, хэрхэн яаж учруулсан болохыг огт санахгүй байна. Уг нь жоохон уусан хирнээ юмаа санахгүй байна. Би бодохдоо буудлын хаалга онгойход нэг хүн цохих шиг болсон санагдаад байгаа юм. Одоо надад ямар нэгэн төлбөр, мөнгө нэхэмжлээд байх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.
...Тухайн үед буудалд О.Г-тай хамт ороод авчирсан архинаас 200 граммыг уусан. Бие муудаад байсан болохоор гэнэт ухаан орох үед “би явлаа” гэж гарах гэтэл хаалга тогших шиг болсон. 7 цагийн үед О.Г-ыг очиж авахад 3 залуу байсан. Буудлын хаалга тогшихоор онгойлгоход үгийн зөрүүгүй намайг хүн цохиход би газар унасан. Хаалга онгойлгох үедээ “өдөр харсан урт үстэй залуугийн нэг нь байна” гэж бодсон. Түүнээс хойш цагдаагийн газрын үүдэнд ухаан ороод, маскаа авахад цус нөж болсон байхаар нь “энэ юу болсон юм бэ” гэхэд цагдаа түргэн тусламж дуудсан. Болсон үйл явдлыг тодорхой санахгүй, мэдэхгүй байна. Буудлаас хэдэн цагт гарсан, Г.Этэй таарч, түүнийг цохисон эсэхийг алийг нь ч санахгүй мэдэхгүй байна. Г.Эг урьд харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг хэргийн 75х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- шүүгдэгч Г.Эгийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 21-ний орой намайг гэртээ байхад О.Г- “найзтайгаа буудалд байна, намайг ирээд аваач” гэж над руу чат бичсэн. О.Г-ын гэр нь манай байрны хажууханд байдаг. О.Г- нь надтай цуг ажилладаг манай найзын үеэл дүү нь байгаа юм. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрөөгөөд О.Г-ын байгаа газар нь очсон ба тухайн буудлын үүдний хүлээн авах дээр 1 цаг 30 минут хүлээлгэж байж гарч ирсэн.
Буудлын үүдэнд хүлээж байхад тус буудлаас 4 ах гарч ирээд явсан. Хэсэг хугацааны дараа 5-10 минутын дараа О.Г-ыг гарч ирэхээр нь “такси бариад явъя” гэхэд Гүнжинлхам нь “би найзынхаа машинд ороолтоо орхичихсон байна, ороолтоо аваад явъя” гээд гадаа нь байсан машины дэргэд хамт очоод байж байтал цаанаас нэг залуу гарч ирээд үгийн зөрүүгүй “та нарыг бүгдийг чинь ална аа” гээд миний нүүр рүү шанаа хэсэгт цохисон, тэгээд би босож ирээд харахад дахиад 2-3 удаа цохиход нь би доошоо тонгойсон. Би тэр залуугийн 2 гарыг нь бариад “ахаа, яагаад байгаа юм бэ, юу болсон юм бэ” гэхэд “зодно, цохино” гээд миний нүүр рүү толгойгоороо 3 удаа мөргөсөн. Тэгэхэд нь миний хамар хугарах шиг болсон. Энэ үед би аргагүй эрхэнд зүүн гараараа тэр залууг цохиж өөрөөсөө холдуулсан. Тэр залуу масктай байсан, мөн харанхуй байсан болохоор царай нь танигдахааргүй байсан. Тэр залуу нь Б.Б байсан.
Мөн Б.Б нь намайг цохиж байх үед О.Г- нь салгах гээд дундуур ороход Б.Б нь О.Г-тай муудалцаад түүнийг газар унагаад, мөн үснээс нь зулгаагаад өшиглөж цохих гэж байхад нь би Б.Быг болиулахын тулд түүнийг цохисон. Тэгээд О.Г-ыг буудал руу оруулаад, би өөрийнхөө 88206612 дугаарын утсаар цагдаад “хүнд зодуулчихлаа, хамар хугалчихлаа” гэж дуудлага өгсөн. Миний хувьд Б.Быг танихгүй, урьд нь огт харж байгаагүй. Тухайн үед О.Г-ыг ирээд аваадхаач гэхэд нь очиж авахаар тэр буудалд очсон. Буудлын дотор өрөөнд огт ороогүй. Буудлын үүдэнд зааланд нь хүлээгээд сууж байсан. Би архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй, эрүүл байсан. Б.Б согтуу байсан. Гэхдээ биеэ авч явж чадахгүй найгаж унаад байсан юм бол байхгүй.
...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн өдөр тэр залуу согтуу над руу өөрөө эхэлж дайрсан, би ямар ч маргаан үүсгээгүй байхад цаанаас ирээд шууд намайг нүүр лүү нэлээн хэд хэдэн удаа цохисон. Би нүүрээ бариад доошоо тонгойгоод хоёр гарыг нь бариад “ахаа та болиоч ээ, хоёулаа ярилцъя. Та тайван бай л даа” гэхэд шууд нүүр лүү 2-3 удаа мөргөсөн. Тэгээд би доошоо тонгойход толгойны орой хэсэгт 2 удаа мөргөсөн. Намайг ингэж олон удаа мөргөж байхдаа энэ ах өөрөө өөртөө гэмтэл авсан байх, би өөрөөсөө холдуулахдаа нэг удаа цохих үйлдэл хийсэн боловч оноогүй.
Дараа нь О.Г-ыг газар унагаагаад дээрээс нь цохих гэж байхад нь нэг удаа шанаа тус газарт нь цохисон. Би үнэнээ л хэлж байна. Ийм байхад энэ ахын биед гэмтэл учирч, би ийм нөхцөл байдалд орж байгаадаа маш их харамсаж байна. Би дараа жилийн 4 сард их сургуулиа төгсөнө, харамсах зүйл маш их байна. Тэр залуу яг ямар шалтгааны улмаас намайг цохих болсныг би мэдэхгүй байна.
О.Г- намайг буудлаас ирээд авчих гэхээр нь би очсон. Тэгэхэд уг залуутай хамт байсан юм билээ, тэгээд надтай явах гэж байгааг нь хараад хардаж уурласан байх л гэж бодсон. Өөрөөр намайг цохиж зодох шалтгаан байхгүй, намайг нүүрэн тус газар 3 удаа мөргөсөн, толгойны орой хэсэгт 2 удаа мөргөсөн. Анх хажуу талаас шанаа тус газар цохисон, толгой руу мөргөснийхөө дараа хоёр удаа гараараа цохисон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гараараа нэг удаа цохиход дээрх гэмтэл гарах боломжгүй гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 84х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Г.Э нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 02-оос 03 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Сац” нэртэй зочид буудлын гадна О.Г-ын гуйснаар түүнийг авахаар ирсэн байхад нь хохирогч Б.Б нь согтуурхан тодорхой шалтаг шалтгаангүйгээр өдөж хоргоон, зүй бус авирлан Г.Эгийн нүүрэн тус газарт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодсон, мөн тэднийг салгаж болиулах гэсэн /хэрэгт гэрчээр асуугдсан/ О.Г-ыг түлхэн унагах, үснээс зулгаах, өшиглөх зэргээр зодож, дайрч давшилсан тухайн агшинд шүүгдэгч Г.Э нь Б.Бын нүүр, шанаа тус газарт 2-3 удаа гараараа цохиж зодон түүний биед “...дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрөөгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан Г.Эгийн үйлдлийг “аргагүй хамгаалалтын нөхцөлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Б нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийсэн байх бөгөөд түүний үйлдэл нь Г.Э, О.Г- нарын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болсон тухайн цаг үед шүүгдэгч Г.Э нь өөрийн болон бусдын эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хохирогч Б.Бын хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хариу үйлдэл хийж, хохирогч Б.Быг өөрөөсөө болон О.Г-аас холдуулах зорилгоор түүний нүүр, шанаа хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд шинжээчийн 2907 дугаартай дүгнэлтэд /хэргийн 43-45х/ нэрлэн заасан хүнд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл болох юм.
Нөгөөтэйгүүр аргагүй хамгаалалтын үед халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болзошгүй гэм хорын хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх шаардлага, хязгаарлалтыг хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулиар тухайлан зааж зохицуулаагүй байна.
Шүүгдэгч Г.Э нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...болон бусад эрхээ эдлэх” эрхэд нь хууль бусаар халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалах үйлдэл хийж, эсрэг хүч хэрэглэн зогсоосон нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн ба гэмт хэргийг үгүйсгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Харин тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 2-3 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Сац” нэртэй зочид буудлын гадна иргэн Г.Этэй шалтаг шалтгаангүйгээр маргалдан нүүрэн тус газар нь цохиж, биед нь “...хамар ясны хугарал, хамрын таславчны хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч Г.Эгийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б түүний нүүрэн тус газар цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Бын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.
Хэргийн шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Г.Эгийн биед учирсан “...хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Энэ хэргийн хохирогч Г.Э нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлж, /хэргийн 21х, 30х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй.
Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх ба хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардалд гарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаар хэргийн 108 дугаар талд “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт авагдсан байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Г.Э нь “гомдол саналгүй” гэснийг, мөн улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Б.Бд 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт Б.Б, Г.Э нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчөөс гаргасан “...Б.Б нь хэрэг гарсан өдөр үйлчлүүлж байсан зочид буудлын өрөөний хаалгыг нээмэгц, хүнд зодуулж ухаан алдаж унасан, ямар нэг гэмтэл учруулах үйлдэл хийх чадваргүй байсан учир Б.Б нь Г.Эгийн эрүүл мэндэд гэмтэл хохирол учруулах боломжгүй, цагдаагийн гадаа сэрсэн, эмнэлэгт очиж тусламж үйлчилгээ авсан үйл баримт тогтоогдож байгаа тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн,
мөн шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгчөөс гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, .3-т заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаагүй, тухайлбал гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болох, гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй зэргээс Г.Эгийн үйлдлээс Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан эсэхийг эргэлзээгүй тогтоож чадаагүй тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг тус тус хүлээн авч хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4,5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Э-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Эг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Х овогт Б-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт Б.Б, Г.Э нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Э нь баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болх ба ялтан, хохирогч, цагаатгагдсан этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б, Г.Эд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД