Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 149

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг, Шинэ ус гэх газар оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, Сарт овгийн Пүрэвгялын Пүрэвсүрэнгийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт буруу тамга дарснаас зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

П.Пүрэвсүрэн нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч П.Пүрэвсүрэн нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1010 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот архивын лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 40 тоот, 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 тоот тогтоолууд, гэрч Ц.Баатар, О.Баярхүү, Л.Должид нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сарт овгийн Пүрэвгялын Пүрэвсүрэнг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тусажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторӨвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА