Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 150

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар баг, Аргалант гэх газар оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Дуганч овгийн Чойсүрэнжавын Даваажавын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сүхцээ, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжэгдсэн төлөөлөгч Ч.Сүхцээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Даваажав нь Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь тамга буруу дарснаас болж зөрчилтэй болсон. Иймд Ч.Даваажавыг Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тусмалчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Даваажав нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ч.Даваажав нь Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1073 тоот архивын лавлагаа, гэрч Р.Ёндон, Г.Батсайхан, нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дуганч овгийн Чойсүрэнжавын Даваажавыг Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторӨвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА