| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00156/И |
| Дугаар | 155 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 155
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 8-146 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Хан хөгшин овгийн Бямбын Батпүрэвийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал болон 1983 онд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Батпүрэв, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батпүрэв шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуарлдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторт 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормачноор ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1983 онд надад олгосон хөх өнгийн хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг Лувсандорж гэж миний үрчлэн авсан эцгээр бичснээс болж хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторт 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормачноор ажиллаж байсныг, 1986 онд надад олгосон хөх өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Батпүрэв нь Ажиллаж байсан байдал болон 1983 онд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Батпүрэв нь Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторт 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормачноор ажиллаж байсан, 1983 онд олгосон хөх өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 197 тоот архивын лавлагаа, БНМАУ Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 тоот, БНМАУ Барилгын яамны харъяа Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03, Өвөрхангай аймгийн барилга монтажийн конторын даргын 1978 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 81 тоот тушаалууд, Оюуны өмч УБЕГазар улсын бүргэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар 24-ний өдрийн 00/001188 тоот лавлагаа, гэрч М.Баярболд, Г.Ганбаатар, Ц.Баатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хан хөгшин овгийн Бямбын Батпүрэвийг 1983 онд олгогдсон хөх өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч намайг мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хан хөгшин овгийн Бямбын Батпүрэвийг Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторт 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормачноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА