Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Сгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Сгийн Б нь Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

С.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Атай маргалдаж, улмаар иргэн Б.Нын толгой хэсэг рүү тоосго шидэж, Б.Нын биед “дагз ясны хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цус хураа, хоёр талын дух, баруун чамархай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальс доорх цус харвалт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний торлогийн цус харвалт” бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сард хохирогч Б.Ныг цохисон нь үнэн. Тухайн үед би Атай муудалцаж байх явцдаа Аыг айлгах зорилгоор тоосго авч шидтэл хашаа давж манай найз Нын толгойг оносон. Өөр ярих зүйлгүй гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

“...Би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр танил болох Гийн Сонгинохайрхан дүүргийн Зүүнбаян-Уулын 27 дугаар гудамжинд байрлах хашаанд нь Отгонбаяр, Г нарын хамтаар бетон зутгаад байж байхад хашааны гадна буюу яг хажууханд танил болох А, Б хоёр сууж байсан. Би юм хийж байтал гэнэт миний толгойны ар хэсэгт юмаар цохиход толгой өвдсөн. Тэгээд хашааны дээгүүр Г, Отгонбаяр бид гурав даваад хартал хашааны гадаа Б, А хоёр хоорондоо маргалдаад байж байсан. Би “яагаад тоосго шидээд толгой хагалчихаваа” гэхэд Б “би чам руу шидээгүй, А руу тоосго шидтэл хашаа даваад чамайг оночихлоо, би та нарыг байсныг мэдээгүй, уучлаарай” гэж хэлсэн. Би буцаад ажлаа хийх гэтэл толгой эргээд, толгойны ар дагз хавдсан байсан. Би ажлаа хийхээ болиод гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ хэвтэж байгаад нэг мэдэхэд ухаан алдсан, эмнэлэг дээр ирсэн байсан. Тухайн үед миний толгой хагараагүй, хавдсан байсан. Биднийг хашаан дотор ажил хийж байсныг Б мэдэж байсан. Б бид хоёр өмнө нь маргалдаж байгаагүй, бидний дунд ямар нэгэн өс хонзон байхгүй. Бөд гомдол санал байхгүй. Гэхдээ би эмчилгээ хийлгүүлсэн бүх зардлаа гаргуулж авна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

-хохирогчоор 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн “...Би шүүх эмнэлгийн тогтоол авч явсан нь үнэн. Б намайг санаатай цохиж зодсон асуудал байхгүй. Өөр хүн рүү шидсэн тоосгонд нь би оногдсон. Би эх Чойжилжавтай ярилцаж байгаад шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй гэж шийдсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

-2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Б намайг хойшоо хараад довжоо цутгаад сууж байхад миний араас тоосго шидээд толгой гэмтээсэн. Хэрэг болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 27-1 тоот хашааны гадна талд болсон юм. Тухайн үед Б намайг харах боломжтой байсан. Б бид хоёр хоорондоо маргалдаагүй. Би заримдаа зүгээр сууж байгаад татаж унаад байгаа. Толгой байнга өвдөж, хүнд юм өргөж чадахгүй байна. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дугаар тал), 

2. Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:

“...Би өөрийн хашаандаа үйлчилгээний зориулалттай 6х8 харьцаатай байшин барьж байгаа юм. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нямка, Баяраа, Улаанаа нараар цемент зууруулж, шал цутгуулаад, архи уугаад ажлаа хийж байхад Төгсөө гэх залуу хүрч ирээд ажлыг нь хийлгэхгүй, Улаанаа гэх залуутай маргалдаад байсан. Мөн Төгсөө нь Амараа гэх залуутай маргалдаад байсан. Юунаас болсон талаар мэдэхгүй байна. Төгсөө нь маргалдаж байгаад тоосго аваад шидсэн чинь Б.Ныг цааш хараад суусан байхад оночихсон. Б.Н нь намайг оночихлоо гээд уурласан чинь Төгсөө “би чамайг онох гэж шидээгүй юм шүү” гэж байсан. Тэгээд Б.Ныг толгой чинь зүгээр үү, хагарсан бол угаах уу гэж асуусан чинь зүгээр гээд байсан. Удалгүй 40 орчим минутын дараа Б.Нын эгч нь “та нар хүнд архи өгөөд, хүн цуглуулаад” гэж уурлаад байхаар нь би хамт архи уусан хүмүүсийг нь олоод ирье гээд Амарааг дагуулж ирсэн. Төгсөө нь хайгаад олдоогүй юм. ...Би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүүхдээ хүргэж өгөх гэж 12 цаг өнгөрч байхад гараад С.Бтэй таарсан. “Чи Б.Нтай очиж уулз” гэж хэлсэн чинь архи уучихсан “за зүгээр ээ, би мэдэж байна” гээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дүгээр тал),

-гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн:

“...Тухайн үед Н манай хашааны гадна талд шал тэгшлээд сууж байтал гэнэт яа яа гэхээр нь би юу болж байна гээд хартал тал тоосгоор Ныг оносон байсан. Бидний юм хийж байсан газраас ойролцоогоор 10 метрийн зайд Б согтуу Атай маргалдаад байсан. Тухайн хэрэг нь манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 27-1 тоот хашааны гадна талд болсон. Б Ныг харах боломжтой байсан. Б Атай маргалдаж байхдаа А руу тал тоосго шидсэн чинь А бултаад Ныг оносон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дугаар тал),

3.  Гэрч Д.Аы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“...Би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 27-1 тоотод байрлах Гийн хашааны гадна талд гэр рүүгээ харих гээд явж байтал миний танил Н, Б, Г нар архи уусан байдалтай цемент цутгаад байж байхаар нь би туслахаар очсон. Хэрэг гарахаас өмнө манай гэрт хулгай орсон байсан. Би тухайн үед Бийг манай гэрт орсон байж магадгүй гэж сэжиглээд Бөд “чи яагаад манай гэрээс хулгай хийж байгаа юм бэ” гэхэд Б “би танай гэрт ороогүй” гээд надтай маргалдаад байсан. Тэгээд би хэрэлдэхээ болиод Нын урдаас харж суугаад цемент өнгөлөхдөө доошоо тонгойтол Н “яая” гээд орилохоор нь хартал хажууд байсан хүмүүс Б тал тоосгоо шидчихлээ гээд байсан. Бийн өөрийнх нь ярьснаар бол тухайн үед Б тал тоосгоо над руу чиглүүлж шидсэн чинь тэр тоосго нь намайг биш Ныг оносон.  Тэгээд би Ныг очоод хартал толгойноос нь цус гараагүй байхаар нь би гэр рүүгээ явсан. Тухайн үед Б намайг цохиж зодоогүй. Харин заамдаж аваад салсан. Намайг байх хугацаанд Н, Б нар огт маргалдаагүй. Б Ныг харах боломжтой байсан. Учир нь би Нын наад талд нь өөдөөс нь хараад суучихсан, хийж байсан ажилд нь тусалж байсан юм. Б бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бусад нь эрүүл байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дугаар тал),

4. Шүүгдэгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн үед би Гийн гэрийн ертөнцийн зүгээр баруун тал руу харсан хашааны гадна талд цемент цутгаж байгаад Гоор 0.5 литрийн архи авахуулж уусан. Ажлаа хийж байтал А бидэн дээр согтуу ирээд “чи манай гэрийг ухсан байна, чи ухсан биз” гээд агсам тавиад байхаар нь би “танай гэрийг ухсан зүйл огт байхгүй” гээд маргалдсан.Тэгээд А миний уурыг хүргээд байхаар нь би газарт байсан тал тоосгыг аваад А руу чиглүүлээд шидсэн чинь А хажуу тийш бултаад цаана нь цементээ зуураад өнгөлөөд сууж байсан Ныг оночихсон. Тэгтэл Н намайг оночихлоо гэхээр нь бид Н дээр очоод толгойг нь хартал зүгээр байх шиг байсан. Би тухайн үед Нтай огт маргалдаагүй. Би Ад гэмтэл учруулж, өвтгөх зорилгоор тоосго авч А руу шидсэн чинь Ныг оносон. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би тоосго шидэж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 184-186 дугаар тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 875 дугаартай дүгнэлтэд:

“...-1. Б.Нын биед дагз ясны хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цус хураа, хоёр талын дух, баруун чамархай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний торлогийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлийн эдгэрэлтийн хугацаа нь биеийн байдал, эмчилгээнээс хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Т.Номинцэцэг/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

6. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 27-1 тоотод буюу хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 179, 181 дүгээр тал),

7. Хохирогч Б.Нын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 04113 дугаартай өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 60-77 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

8. Шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 119 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 171-178 дугаар тал), ялын тооцооны хуудас (хавтаст хэргийн 196 дугаар тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 201, 207 дугаар тал) болон бусад  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Бөд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Атай маргалдаж, улмаар иргэн Б.Нын толгой хэсэг рүү тоосго шидэж, Б.Нын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах ” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нь “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Атай маргалдаж байх явцдаа тоосго авч шидэхэд уг тоосго нь тухайн газар байсан иргэн Б.Нын толгойн хэсэгт онож, иргэн Б.Нын биед “дагз ясны хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цус хураа, хоёр талын дух, баруун чамархай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальс доорх цус харвалт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний торлогийн цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ...бетон зутгаад байж байхад хашааны гадна буюу яг хажууханд танил болох А, Б хоёр сууж байсан. ...би юм хийж байтал гэнэт миний толгойны ар хэсэгт юмаар цохиход толгой өвдсөн. Тэгээд хашааны дээгүүр ...даваад хартал хашааны гадаа Б, А хоёр хоорондоо маргалдаж байсан. Би “яагаад тоосго шидээд толгой хагалчихаваа” гэхэд Б “би чам руу шидээгүй, А руу тоосго шидтэл хашаа даваад чамайг оночихлоо ...гэж хэлсэн.  ... толгой эргээд, толгойны ар дагз хавдсан байсан.  ...Би ажлаа хийхээ болиод ...гэртээ хэвтэж байгаад нэг мэдэхэд ухаан алдсан, эмнэлэг дээр ирсэн байсан. ...хашаан дотор ажил хийж байсныг Б мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 44, 106 дугаар тал), 

-Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төгсөө нь Амараа гэх залуутай маргалдаад байсан.  ...Төгсөө маргалдаж байгаад тоосго аваад шидсэн чинь Б.Ныг цааш хараад суусан байхад оночихсон. Б.Н намайг оночихлоо гээд уурласан. Төгсөө “би чамайг онох гэж шидээгүй...” гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дүгээр тал) болон түүний дахин өгсөн: “...Тухайн үед Н манай хашааны гадна талд шал тэгшлээд сууж байтал гэнэт яа яа гэхээр нь би юу болж байна гээд хартал тал тоосгоор Ныг оносон байсан. Бидний юм хийж байсан газраас ойролцоогоор 10 метрийн зайд Б согтуу Атай маргалдаад байсан. ...Б Ныг харах боломжтой байсан. Б Атай маргалдаж байхдаа А руу тал тоосго шидсэн чинь А бултаад Ныг оносон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дугаар тал),

-Гэрч Д.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бийг манай гэрт орсон байж магадгүй гэж сэжиглээд Бөд “чи яагаад манай гэрээс хулгай хийж байгаа юм бэ” гэхэд Б “би танай гэрт ороогүй” гээд маргалдаад байсан. ...би хэрэлдэхээ болиод Нын урдаас харж суугаад цемент өнгөлөхдөө доошоо тонгойтол Н “яая” гээд орилохоор нь хартал хажууд байсан хүмүүс Б тал тоосгоо шидчихлээ гэсэн.  Бийн өөрийнх нь ярьснаар бол тухайн үед Б тал тоосгоо над руу чиглүүлж шидсэн чинь тэр тоосго нь намайг биш Ныг оносон. ... Б Ныг харах боломжтой байсан. Учир нь би Нын наад талд нь өөдөөс нь хараад суучихсан, хийж байсан ажилд нь тусалж байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дугаар тал),

-Шүүгдэгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Ажлаа хийж байтал А бидэн дээр согтуу ирээд “чи манай гэрийг ухсан байна, чи ухсан биз” гээд агсам тавиад байхаар нь би “танай гэрийг ухсан зүйл огт байхгүй” гээд маргалдсан. А миний уурыг хүргээд байхаар нь би газарт байсан тал тоосгыг аваад А руу чиглүүлээд шидсэн чинь А хажуу тийш бултаад цаана нь цементээ зуураад өнгөлөөд сууж байсан Ныг оночихсон. ...Би Ад гэмтэл учруулж, өвтгөх зорилгоор тоосго авч А руу шидсэн чинь Ныг оносон. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би тоосго шидэж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 184-186 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 875 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

-Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 27-1 тоотод буюу хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 179, 181 дүгээр тал),

-Хохирогч Б.Нын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 04113 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 60-77 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.Б, хохирогч Б.Н нарын хооронд харилцаа үүсээгүй, шүүгдэгч С.Б нь иргэн Н.Атай маргалдаж байсан үйл баримт байгаа боловч халдсан объект нь хэн байхаас үл хамаарч Н.Аы эсрэг тоосго авч шидэж байгаа С.Бийн  үйлдэл нь өөрөө санаатай үйлдэл бөгөөд энэхүү үйлдэл, хор уршигт хандаж байгаа сэтгэхгүйн харьцаа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг  ухамсарласан боловч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байна. Мөн гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/, хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч С.Бийн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч  С.Бийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус хэргийн улмаас хохирогч Б.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хохирогч Б.Н нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

Харин хохирогч Б.Н нь тус хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ял дээр түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 16 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлээс “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр энэ хэрэг гарсан байсан. Хэрвээ энэ хэргүүдийг нэгтгэсэн байсан бол шүүгдэгч хоёр удаа шүүхээс ял шийтгэл авахгүй байсан. Бийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчтой найз нөхөд байсан тул байнга эргэж тойрч мөнгө өгч байсан. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ бичгээр өгсөн. Шүүгдэгчид 3 жил 6 сарын хорих ял хүнддэж байна гэж үзэж байна. Тиймээс тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

Шүүхээс шүүгдэгч С.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч С.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалдан түүнд дээрх зүйл, хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас 5 сар 16 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.

Иймд шүүгдэгч шүүгдэгч С.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сар 16 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар

Шүүгдэгч С.Бийг энэ хэрэгт холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хорих анги шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарсан боловч тус шийдвэр тухайн өдрөөс хэрэгжээгүй, С.Бийг цагдан хорих 461 дүгээр хорих ангид 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул тус өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас нь хасахыг;

-хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Сгийн Бийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 (хоёр) жил 10 (арав) сар 16 (арван зургаа) хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 (жаран зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Н нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Н нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч болон прокурор, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА