Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00091/И |
Дугаар | 162 |
Огноо | 2017-04-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 162
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багт оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, Шарнууд овгийн Загарын Пүрэвээгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярхүү, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Пүрэвээ нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэл-ийн ангид 1980 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл жолоочоор, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор, Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт тамга дараагүйгээс зөрчилтэй болсон. Иймд З.Пүрэвээг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
З.Пүрэвээ нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч З.Пүрэвээ нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэл-ийн ангид 1980 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл жолоочоор, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор, Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 91, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110 дугаартай архивын лавлагаанууд, 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон гэрчилгээ, баярын бичгийн хуулбар, гэрч Д.Лхагвасүрэн, О.Нацагням нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овгийн Загарын Пүрэвээг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэл-ийн ангид 1980 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл жолоочоор, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор, Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА