| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00107/И |
| Дугаар | 165 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 165
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 202 дугаар байр 6 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, 25 настай, Үнгэлдэг овгийн Сайнбаярын Батцэнгэлд холбогдох,
116249 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Батцэнгэл нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дараа төлбөр postpaid VIP800 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91119780 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл С.Батцэнгэл нь гэрээний үүргээ үл биелүүлж 91119780 дугаарын 2015 оны 06 дугаар сарын байдлаар төлбөр 162249 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. С.Батцэнгэлд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд С.Батцэнгэлээс төлбөрийн үлдэгдэл болох 162249 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 112249 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 116249 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцгээ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй 116249 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага 116249 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.ҮНДЭСЛЭХ нь:
Скайтел ХХК нь С.Батцэнгэлд холбогдуулан 116249 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцгээ нь нэхэмжлэлийн шаардлага болох 116249 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 116249 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцгээ төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Батцэнгэлээс 2275 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА