| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00101/И |
| Дугаар | 166 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 166
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг, Өлт гэх газар оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, Зузаанууд овгийн Намуугүүрүүгийн Ганболдын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Ганболд нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Ганболд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм. Иймд намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Ганболд нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.Ганболд нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 223 тоот архивын лавлагаа, гэрч Д.Даваасүрэн, Б.Батжав нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зузаанууд овгийн Намуугүүрүүгийн Ганболдыг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хурамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторӨвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА