Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/240

2021           4           05                                          2021/ШЦТ/240

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Ш.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Шаравсамбуугийн Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005033010190 дугаартай хэргийг  2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн аваад

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт .. аймгийн .... сумын ... дүгээр баг ...  гэх газарт орших суух, ... дүүргийн .. дугаар хороо ... тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигин овогт Шаравсамбуугийн Д-

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ш.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны  нутаг дэвсгэр Бенз караокены гадна болон машин дотор хохирогч З.Д-тай “утсаа өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь баруун хацар ясны нум, хамар ясны хугарал, үүдэн дээд хоёр шүдний булгарал бүхий  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ш.Д- мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч  Ш.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч З.Д-ын “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бенз нэртэй караокений гадна хамт ажилладаг Лхагва гэдэг хүнд зодуулж биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Лхагва миний хамар руу гараараа нэг удаа Бенз караокений гадаа цохиод машиндаа суу гэж хэлээд чирч суулгаад машин дотор гараараа толгойн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгээд би буух гэтэл намайг буулгахгүй хөдлөөд явсан. Машин дотор явж байхдаа миний шанаа болон тархи, толгой хэсэгт удаа дараа цохисон. Би Саппорогийн автобусны буудлын гэрлэн дохионы орчим буух гэтэл намайг буулгахгүй татаж авчраад зодоод байсан. Тухайн үед эхнэр нь машин барьж явсан. Тэгээд намайг гэр рүү авчраад буулгаж хаячхаад яваад өгөхөөр нь би гэрийнхээ гадна байхдаа цагдаа дуудсан чинь намайг Баянголын цагдаатай холбож өгсөн. Тэгэхээр нь би Тайванг дуудаад машинаар нь хүргүүлж ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-24 дүгээр хуудас/,

Гэрч Д.Тайвангийн “...Д- над руу ХХХХ дугаараас залгаад хүнд зодуулчихлаа, чи намайг машинаараа Баянголын цагдаа руу хүргээд өгөөч гэхээр нь би за гэж хэлээд гэрээс гараад хойд талд байдаг баз Д-ын гэрийн гадна ирээд сигналдтал Д- гарч ирсэн. Тухайн үед нүүр ам нь хавдсан, хувцас хунар нь шороо болчихсон байсан. ...замдаа таныг хэн цохисон юм бэ гэж асуухад “манай ажлын хүн намайг утсаа өгсөнгүй” гэж хэлээд цохиж зодсон гэсэн. ...Миний харснаар үүдэн шүд нь уначихсан гээд шүднийхээ хугархайг барьчихсан байсан ба уруул нь аймар хавдсан байсан. Мөн нил цус болчихсон байсан ба цамц нь үрчийж үс нь өрвийсөн байсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

Гэрч Т.Нармандахын “...манай нөхөр гэртээ согтуу нүүр ам нь хавдаж, уруул, хамарнаас нь цус гарсан, хувцас нь цусаар бохирлогдсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ, хэн зодчихсон юм гэж асуухад ажлынхаа газрын Лхагвад гар утаснаас болж зодуулсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13181 дугаартай:

“...1. З.Д-ын биед баруун хацар ясны нум, хамар ясны хугарал, үүдэн дээд хоёр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

    3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

    4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.

    5. Дээрх гэмтлүүдээс баруун хацар ясны нум, хамар ясны хугарал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Үүдэн дээд хоёр шүдний булгарал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Ш.Доржлхагвын яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бид над бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Даваа ах Улаанаад гар утас өгнө гэж хэлж байгаад өгөөгүй асуудлаас болоод маргалдсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 60-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ш.Доржлхагвын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт хохирогч  З.Д-ын “...Д-тай тохиролцон өөрийн гомдлыг барагдуулсан тул гомдолгүй болно”  гэсэн хүсэлт /хэргийн 84 дугаар хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Д- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Шаравсамбуугийн Доржлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Доржлхагвыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ш.Доржлхагвыг торгох ялыг ... сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ш.Д- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Ш.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ