Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2021/0228/Э |
Дугаар | 2021/ШЦТ/234 |
Огноо | 2021-04-09 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/234
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ц.Ц.С-д холбогдох эрүүгийн 2110002650145 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... өдөр .......... төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, ......... захирал ажилтай, ам бүл ......... тоотод оршин суух хаягтай, Ц.Ц.С- /РД:........./,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ............. дугаар хороонд хохирогч Д.Мгаас 10 сая төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...нөхөр бид хоёр өөрийн машинтайгаа 2019 оны 10 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаагийн аюулгүйн тойргийн ойролцоо уулзахад И түүн эхнэр гэх эмэгтэй мөн түрээсийн байранд оруулж өгнө гэсэн Ц.С- нартай уулзсан. Тэгсэн И энэ хүнийг Ц.С- гэдэг манай эгч гэж хэлэхэд Ц.С- ер нь бол байранд найдвартай оруулж өгнө иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, нийгмийн даатгалын хуулбар зэрэг материалуудыг хурдан бүрдүүлээд ир тэгэхгүй бол хоцрох гээд байна гээд 10 сая төгрөг шүү би та хоёрт тусалж байгаа шүү гээд цүнхнээсээ өөрийнхөө хорооны тодорхойлолт гаргаж ирээд ард нь 10 сая төгрөг Батдоржоос зээлсэн болох нь үнэн болно гэрч М, И, А гээд дансны дугаараа бичээд нөхөр бид хоёрт өгсөн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр итгээд дундын данснаасаа 10 сая төгрөг шилжүүлсэн...” гэжээ /хх-ийн 10-11-р тал/
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ц.С- ер нь бол байранд найдвартай оруулж өгнө иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, нийгмийн даатгалын хуулбар зэрэг материалуудыг хурдан бүрдүүлээд ир тэгэхгүй бол хоцрох гээд байна гээд 10 сая төгрөг шүү би та хоёрт тусалж байгаа шүү гээд цүнхнээсээ өөрийнхөө хорооны тодорхойлолт гаргаж ирээд ард нь 10 сая төгрөг Батдоржоос зээлсэн болох нь үнэн болно гэрч М, И, А гээд дансны дугаараа бичээд эхнэр бид хоёрт өгсөн. Тэгэхээр нь нь бид хоёр итгээд миний нэр дээр байдаг дундын данс болох Хаан банкны 5019424821 дугаартай данснаас Цангилаг Ц.С- гэх хүний Хаан банкны 5074037530 гэсэн дугаартай данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн... ” гэжээ /хх-ийн 16-17-р тал/
Яллагдагчаар Ц.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Энэ хоёр хүнээс худал хэлж байранд оруулж өгнө гэж мөнгө авсан нь үнэн. Одоо болтол байрандаа ороогүй бөгөөд байрандаа хэзээ орох талаар асуухад нь удахгүй орно гэж худал хэлдэг байсан. би Мгаас авсан 10 сая төгрөгийг бүрэн буцаан өгсөн....” гэжээ /хх-ийн 86-р тал/
2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Ц.Сгийн Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32-66-р тал/, Төрийн орон сууцны корпорац ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27-12-2/793 тоот Дашдаваа овогтой М нь материал бүрдүүлэг өгөөгүй байна. гэх албан бичиг хх-ийн 75-р тал/, Төрийн орон сууцны корпорац ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27-12-2/792 тоот Ц.С нь тус компанид ажиллаж байгаагүй болохыг тодорхойлов гэсэн албан бичиг /хх-ийн 76-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хохирогч Д.Мгаас 10 сая төгрөг авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Д.Мгийн “...Ц.С- ер нь бол байранд найдвартай оруулж өгнө иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, нийгмийн даатгалын хуулбар зэрэг материалуудыг хурдан бүрдүүлээд ир тэгэхгүй бол хоцрох гээд байна гээд 10 сая төгрөг шүү би та хоёрт тусалж байгаа шүү гээд цүнхнээсээ өөрийнхөө хорооны тодорхойлолт гаргаж ирээд ард нь 10 сая төгрөг Батдоржоос зээлсэн болох нь үнэн болно гэрч М, И, А гээд дансны дугаараа бичээд нөхөр бид хоёрт өгсөн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр итгээд дундын данснаасаа 10 сая төгрөг шилжүүлсэн...” гэжээ /хх-ийн 10-11-р тал/, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Ц.Сгийн Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32-66-р тал/, Төрийн орон сууцны корпорац ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27-12-2/793, 27-12-2/792 тоот албан бичгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Сгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ц.Сд хуурч, бодит байдлыг нуух замаар бусдад үлэмж хэмжээний хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.С торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ц.Сд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хохирогч Д.М нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ц.С-г хуурч мэхлэх, бодит байдлыг нуух замаар бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ