Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2017/00210

 

Зохигчийн эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч:******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* овогт *******гийн *******ад холбогдох

15 толгой адуу, 12 толгой сарлагын үнээ, 200 толгой хонь, 100 толгой ямаа буюу 28550000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын  10-ны өдөр хүлээн авч  хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие 1988 оны 01 сарын 09-ний өдөр төрж, 1988 онд 8 сартайд аав Я.*******ад өргүүлсэн. Бага насаа аав Я.*******, ээж Цэнд-Аюуш, ах ******* нарын асрамжид мал маллаж өссөн. 2002 онд ээж Цэнд-Аюуш өвчний учир нас барсан. Манайх 2006 онд мянгат малчин болж байсан. Энэ үед буюу 2005 онд охин С.ийг төрүүлсөн. Охины аавтай гэр бүл болоогүй учир аав өрх толгойлсон эмэгтэй гээд 2008 онд адуу 15, үхэр 12, хонь 200 ямаа 100 нийт 327 толгой мал хувиарт өмч хөрөнгө болгон өгсөн. Ах Т Хашбат эхнэртэй болоод өрх тусгаарлаж, Архангай аймагруу өөрийн малаа аваад нүүсэн учир би өөрийн малыг аавын малтай малладаг байсан.

2012 онд ах ******* мал идээшихгүй байна гээд Архангай аймгаас буцаад нутагтаа нүүж ирсэн. Энэ үеэр аав надад уурлаж, хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж чамайг өнөөдрийг хүртэл тэжээсэн, одоо өөрийн амиа бодож амьдар малаа хүүдээ өгнө гэсэн. Ах *******, эхнэрийн хамт миний айлд тавьсан байсан малыг туугаад явсан. Аавын уур гараад буцаад өгөх байх гэж харж байсан боловч өнөөдрийг хүртэл надад нэг ч малыг өгөөгүй. Иймд дундын өмчөөс өөрт ногдох хувиарт хөрөнгө болох адуу 15 толгой, 1 адууг одоогийн зах зээлийн үнээр 450000 төгрөгөөр бодож, 6750000 төгрөг, сарлагийн үнээ 12 толгой 1 үнээг 400000 төгрөгөөр бодож, 4800000 төгрөг, хонь 200 толгой 1 хонийг 60000 төгрөгөөр бодож, 12000000 төгрөг, ямаа 100 толгой 1 ямааг 50000 төгрөгөөр бодож, 5000000 төгрөг, нийт 28550000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 15 толгой адуу, 12 толгой сарлагын үнээ, 200 толгой хонь, 100 толгой ямаа буюу 28550000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 23550000 төгрөгөөс татгалзаж, 5000000 төгрөгийг Я.*******, ******* нар 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор охин С.ийн хадгаламжид хийлгэхээр тохиролцлоо гэжээ.

Хариуцагч Я.*******, ******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Т.*******тай харилцан ярилцаж, охин ийн хадгаламжид 5000000 төгрөгийг Я.*******, ******* нар 2017 оны 12 сарын 31-ний өдөр хийнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Я.*******, ******* нарт холбогдуулан 15 толгой адуу, 12 толгой сарлагын үнээ, 200 толгой хонь, 100 толгой ямаа буюу 28550000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан ярилцаж, нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагын 28550000 төгрөгийн 23550000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Я.*******, ******* нар 5000000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор охин ийн хадгаламжид хийхээр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 300700 төгрөг төлөхөөс 230700 төгрөгийг төлсөн, 70000 төгрөг төлөхийг хойшуулсан болохыг дурдаж, хариуцагч  Я.Хашбат, ******* нараас 47475 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.

Уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх ба зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагын 28550000 төгрөгийн 23550000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Я.*******, ******* нар 5000000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор охин С.ийн хадгаламжид хийхээр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж  300700 төгрөг төлөхөөс 230700 төгрөгийг төлсөн, 70000төгрөг төлөхийг хойшуулсан болохыг дурдаж, хариуцагч  Я.*******, ******* нараас 47475 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ