| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2017/0215/И |
| Дугаар | 131/ШШ2017/00221 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2017/00221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын *******ын
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 онд төрсөн. Одоо тэтгэвэрт гаргах гэхэд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Иймд миний 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, мөн 1982 оны хөдөлмөрийн дэвтэрт миний эцгийн нэрийг буруу бичсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын маягт, тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 170 дугаар лавлагаа, 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ө.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч *******ын *******ын 1982 оны хөдөлмөрийн дэвтэрт түүний эцэг /эх/-ийн нэрийг ******* гэж зөрүүтэй бичсэн боловч түүний өөрийн нэр,ажиллаж байсан аймаг, сумын нэр, төрсөн он зэрэг нь тохирч байна.
Хүсэлт гаргагч нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад саальчнаар ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 170 дугаар лавлагаа, 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүххуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ө.*******ын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1,1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-тзааснаар 1982 онд *******ын *******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******ын 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ