| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2017/0034/И |
| Дугаар | 131/ШШ2017/00222 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2017/00222
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* Даргын Тамгын Газрын даргын үүрэг гүйцэтгэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох
Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн төлбөр 29166662 төгрөг, алданги 3050000 төгрөг, нийт 32216662 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* Даргын Тамгын Газрын даргын үүрэг гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.*******д авто сэлбэгийн төрөлжсөн үйлчилгээний төв барихад зориулж 2013 оны 08 сарын 19-ний өдөр 13/04 тоот гэрээ байгуулан 70000000 /далан сая/ төгрөгийн санхүүжилтийг 36 сарын хугацаатай олгож, гэрээний хугацаа дууссан боловч төлбөрийг барагдуулаагүй. Иймд үндсэн төлбөр
29166662 төгрөг, алданги 3050000 төгрөг, нийт 32216662 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Л.*******, Ж.******* нараас үндсэн төлбөр 29166662 төгрөг, алданги 3050000 төгрөг, нийт 32216662 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч үндсэн төлбөр 29166662 төгрөгийг төлнө гэсэн байх тул алданги 3050000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Л.*******, Ж.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Баянхонгор сумын 9-р баг, Гурван-Эрдэнэ автозасварын төв байгуулахад авсан 29166662 төгрөгийг авсан, 06 сард төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* Даргын Тамгын Газрын даргач ******* нь Л.*******, Ж.******* нарт холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн төлбөр 29166662 төгрөг, алданги 3050000 төгрөг, нийт 32216662 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн ******* Даргын Тамгын Газрын дарга ******* нэхэмжлэлийн шаардлагын нийт 32216662 төгрөгийн алданги 3050000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.*******, Ж.******* нар хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн төлбөр 29166662 төгрөгийг 2017 оны 06 сард төлөхөөр зөвшөөрч, тохиролцсон талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч нар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 29166662 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, 151896 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Баянхонгор аймгийн ******* Даргын Тамгын Газрын даргын үүрэг гүйцэтгэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын алданги 3050000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.*******, Ж.******* нар хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн төлбөр 29166662 төгрөгийг 06 сард төлөхөөр зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.*******, Ж.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 151896 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ