Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/200

 

 

 

 

 

 

 

 

2021            03            24                                      2021/ШЦТ/200

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч С.Э-,

хохирогч Б.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Жарантай овогт Саранчимэгийн Э-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005031020073 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, ...... дүүргийн .. дугаар хороо, ..... гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1008 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Жарантай овогт Саранчимэгийн Э-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Мамут бааранд хохирогч Б.П-гийн нүүрэн тус газарт цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, 2 нүдний булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.П- мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө 4 залуутай хамт хорооллын эцэст бааранд орсон. Тэгээд 1 пиво аваад уугаад сууж байсан юм. Манай найз Баасандорж шүүгдэгчийг өдсөн юм. Тэгээд манай найзууд очоод салгаач гээд би тэр хоёрыг салгах гээд очоод дундуур нь орсон чинь нүд ирмэх зуур ийм зүйл болсон. Би 11 дүгээр сарын 23-ны өдөр 2,900,000 төгрөгөөр Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт нүдний ухархайн нөхөх хагалгаанд орсон. Тэгээд хамрын хагалгаанд хамт орчихъё гэсэн чинь заавал импилант нь бэхэжсэний дараа хамрын хагалгаанд орно гэсэн. Түүний зардалд дор хаяж 3,000,000 төгрөг орох байх гэж бодоод 6,000,000 төгрөг нэхэмжилж байна. Нүдний ухархайн хагалгаанд өөрөөсөө мөнгө гаргаж орсон. Одоо 500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 5,500,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч С.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.П-гийн “Би 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Мамут нэртэй бааранд 00 цагийн үед ажлийн газрын Баасандорж, Оюун-Эрдэнэ, Баясаа нарын хамт ороод тус баарнаас цамхаг нэртэй гоожууран пиво аваад бид нар ууж байсан. Бүжгийн талбай дээр найз Баасандорж үл таних нэг залуугийн /Э-/ малгайг нь цохиж газар унагаагаад байсан. Тэгсэн чинь тэр үл таних эрэгтэй хүн манай найз Баасандоржийг цохих гээд гараа зангидаж өрөлт авч харагдсан. Оюун-Эрдэнэ надад хандаж чи очиж салга гэхээр нь ширээн дээрээсээ гүйж очоод тэр хоёрын голоор орсон чинь Э- намайг шатны уруу түлхэж надтай зуураад байсан. Тэгсэн чинь Э-ийн найз Мягмарбат хажуугаас нь орж ирээд зууралдсан. Тэгээд би ганцаараа Мягмарбат, Э- нартай зууралдаж байсан чинь Мягмарбат миний араас гараараа боож хойш татсан. Би гэдийсэн чинь Э- нь урдаас миний нүүр лүү гараараа цохисон. Миний нүд юм харахгүй толгой дүүрч манараад хамраас цус гарсан. Тэгээд би бие засах өрөө рүү явсан чинь Э- миний араас хүрч ирээд бид хоёр харилцан нэг хоёр удаа цохилцсон. Би цусаа угаагаад гарч ирсэн чинь Мягмарбат, Э-ийг баарны эзэн барьчихсан та хоёр наад зодсон хүнээ гэмтэл аваад яв гэсэн. Тэгээд би тэр хоёр залуутай гэмтэл явсан.

... Одоо учирсан зардал мөн хамрын хагалгааны мөнгө нийт 5,963,110 төгрөг нэхэмжилж байна. ... ” гэсэн мэдүүлэг, /хэргийн 13-14 дүгээр хуудас/

            “... Би багадаа тэмээнд өшиглүүлж байсан гэсэн. Би өөрөө санадаггүй юмаа. Цохиулахаас өмнө хамрын таславч бага зэрэг мурийлттай байсан. Хэрэг гарахааас өмнө ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг миний биед С.Э- гэх хүн учруулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

            Гэрч Э.Мягмарбатын “Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед найз Э- бид хоёр ханын материалын тэнд уулзаад 0,5 литр хэмжээ бүхий Хараа нэртэй архи, 2,5 литр хэмжээ бүхий нэг том пиво аваад хувааж ууж дуусаад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Мамут баарны дээр байх буудал орж өрөө аваад тэндээс гараад замын эсрэг тал байх паб ороод 6 шил пиво аваад тэндээ уусан. 23 цагийн үед тус газраас гарч Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мамут бааранд орсон. Бааранд ороод 3 литр хэмжээ бүхий пиво аваад баарны гадаа танилцсан хоёр охинтой хувааж ууж байгаад танилцсан хоёр охин Э- нар бүжгийн талбай дээр бүжиглэхээр гарсан. Бүжгийн талбай дээр үл таних эрэгтэй хүн /П-/ Э-ийг цохих шиг болохоор нь би салгах гээд гүйгээд очоод П-гийн араас нь татсан чинь тэр хоёр нэг, хоёр удаа цохилцсон. Баарны эзэн хүрч ирээд салгасан. Гадаа гараад П- миний хамар далий болсон байна гээд тэгсэн чинь баарны эзэн наадхаа халуун дээр нь янзлуулчихгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд Э- бид хоёр Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дагуулаад явсан. Баарны эзэн бид нарт хандаж манай бааранд зодоон хийсэн гэж хэлж болохгүй шүү бүдэрч унасан гэж хэлээрэй гэсэн.

... Би боосон үйлдэл хийгээгүй. Э-, П    үрэврагчаа нар хоорондоо зодоон хийгээд байхаар нь би салгах гээд П-гийн хойноос татсан чинь тэр хоёр нэг, нэг цохилцоод салсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Амартүвшингийн “... Яг он сарыг нь сайн санахгүй байна. Манай бааранд нэг жижигхэн биетэй залуу зодуулсан. Тэр жижигхэн залууг бие засах өрөөний хажууд нэг залуу урдаас нь нүүр хэсэг рүү нь цохисон. Гэтэл хойноос нь нэг залуу хувцаснаас нь татаж байсан. Өөр зүйл болоогүй. Зодоон болж байна гэхээр нь би тайзны зүүн талд байрладаг өрөөнөөсөө гарч очоод зодолдож байсан залуучуудыг салгаад гадагшаа гаргасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

            Гэрч Э.Баасандоржийн “... Бүжгийн талбай руу би бүжиглэхээр гарсан. Тэнд бүжиглэж байгаад би нэг залуутай маргаан үүсгэсэн. Маргаад байж байсан чинь манай найз П- ирээд салгах гэж байгаад надтай маргаж байсан залуутай ноцолдож цохиулсан. Тэр залуутай маргалдаж байсан чинь үл таних залуугийн найз нь /Мягмарбат/ П-гийн араас татсан чинь надтай маргаж байсан залуу /Э-/ манай найзын урд талаас нүүр хэсэг рүү нь гараараа цохих үед манай найзын хамраас цус гараад тэгээд зодоон хийхээ больсон. Тэгээд П- эмнэлэг явсан. ... Мягмарбат цохиж зодсон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

            Шинжээч Б.Ганзоригийн “ Дээр гэмтлүүд тус тусдаа болон нийлээд бүгд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал нь шинэ гэмтэл байна.

            ... Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11908 дугаартай:

“1. Б.П-гийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хоёр нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

С.Э-ийн яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө би Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Мамут баарнд найз Мягмарбатын хамт 22 цагийн үед орсон. Бааранд ороод бүжиглэж байгаад дижи дээр нь очоод дуу захиалсан чинь том биетэй биеэрхүү залуу намайг тайзан дээрээс түлхэж унагаасан. Тэр залуутай маргаж байсан чинь түүний найз П- хүрч ирээд миний шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би тэр залуутай барьцалдаж аваад нүүрэн тус газар нь гараараа цохисон чинь тэр залуу миний дээр гараад намайг цохиж байхад түүний араас найз Мягмарбат татаж надаас холдуулсан. Тэгээд баарны хамгаалагч нар хүрч ирсэн. Баарны зохион байгуулагч залуу хүрч ирээд та хоёр наад хүнээ Гэмтэл аваад яв гэж хэлээд би найзын хамт П-г Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр аваачиж үзүүлсэн чинь эмч тэр залуугаас хамар чинь өмнө хугарч байсан юм уу гэж асуусан чинь тийм гэж хариулсан. Тэгээд найз Мягмарбат бид хоёр тэндээс гараад гэр гэр лүүгээ явсан.

... Хэрэг гарах үед Мягмарбат зодоонд оролцоогүй. П- миний дээр гараад намайг цохиж байхад түүний араас татаж надаас холдуулсан. Манай найз зодоонд оролцоогүй салгасан.

... Би эмчилгээний зардал төлж барагдуулсан зүйл байхгүй. Энэ хүнтэй эвлэрэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 52 дугаар хуудас/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгч С.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Мамут бааранд хохирогч Б.П-гийн нүүрэн тус газарт цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, 2 нүдний булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад явцад хохирогч Б.П-, гэрч Э.Мягмарбат, Б.Амартүвшин, Э.Баасандорж нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11908 дугаартай дүгнэлт, шинжээч Б.Ганзоригийн мэдүүлэг, С.Э-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөдХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Э- өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Э-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.П-гийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хоёр нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба эмчилгээний зардалд нийт 6,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 748,960 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчээс 500,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар баримтыг гарган өгсөн тул үлдэгдэл 248,960 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэхдээ автомашины бинзен, имплант, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зэрэг баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох боломжгүй юм. Тодруулбал, Улсын нэгдүгээр эмнэлгийн баримтууд нь үнийн дүн зөрүүтэй, имплант хийлгэсэн 1,650,000 төгрөгийн баримттай холбоотой өвчний түүхийн хуулбар хэрэгт авагдаагүй байна.

Гэхдээ хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Э- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жарантай овогт Саранчимэгийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Э- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Э-ээс 248,960 /хоёр зуун дөчин найман мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 90 дүгээр байр 604 тоотод оршин суух Боржигон овогт Бямбадоржийн П-д /РД:ЦД85091915/ олгосугай.

 

7. Хохирогч Б.П- нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ