Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2017/00451

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг, *******-р хороо, ******* хороолол, ******* тоотод байрлах “******* констракшн” хязгаарлагдмал хариуцлагатай компани /Цаашид ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******-р багт байрлах “Сүхжин” хязгаарлагдмал хариуцлагатай компани /Цаашид ХХК гэх/-д холбогдох,

“Гэрээний үүргийн биелэлт 143.000.000 төгрөг, алданги 71.500.000 төгрөг, нийт 214.500.000 төгрөг гаргуулах тухай”

         “Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 120 айлын орон сууцны засварт гарсан 180.019.03******* төгрөгийг хувь тэнцүүгээр тооцон 90.009.518 төгрөг, алданги 45.004.759 төгрөг нийт 135.014.277 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун, хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд, шинжээч , , гэрч Р.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус компанид инженерээр ажилладаг. Миний хувьд “******* констракшн” ХХКомпанийг төлөөлөн “Сүхжин” ХХКомпанитай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан 120 айлын хоёр орон сууц барихаар тохиролцож угсралтын ажлыг манай тал хийж, дотоод засал чимэглэлийг “Сүхжин” ХХКомпани хийхээр гэрээгээр тохиролцсон. Хуучин хоёр барилга буулгах ажлыг манайх гүйцэтгэсэн. Хоёр барилга нь 10 орцтой 5 давхар байшин байсан. Бид дөрвөн орцтой *******0 айлын хоёр орон сууцыг угсрах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан. Энэ гэрээндээ ашгаа 50:50 хувиар хувааж авахаар тохирсон. Эхний барилга ашиглалтанд орсны дараа тохиролцоо хийж уулзалт протокол хийхэд ашиг өгөхийг эдний тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Нэг барилга 3.******* тэрбум төгрөг болсны ашиг 1.9 сая төгрөгөөр ярьсан. Гэвч эдний компани санхүүгийн хүндрэлтэй байна, НӨТ төлнө гэхээр нь ашгаа манайх 1.7 сая төгрөгөөр тохирсон. Бид 2010 онд Дорноговь аймагт энд барьж байгаа барилгатай ижил барилга буулган орон сууц бариад 1 м2-ийг 350 төгрөгөөр өгөхөд адил хэмжээний ашиг гарч байсан. Тэр үед Шивээ-Овоо сумаас байшингаа буулгаж 250 км-т зөөвөрлөж байхад ийм хэмжээний ашигтай байсан. Тухайн үед буулгасан барилгын хоёр орц, нэг суурь үлдсэн боловч байхгүй болсон. “Сүхжин” ХХК-иас яасан талаар асуухад тэд дээрх барилга барихад оруулсан гэсэн. Үүнийг нэхэмжлээгүй байгаа. Зөвхөн тохиролцсон ёсоор 700.000.000 төгрөгийн ашгаас “Сүхжин” ХХКомпани нь 5*******0.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа одоо үлдэгдэл 143.000.000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй алданги 71.500.000 төгрөг нийт 214.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Бид “Сүхжин” компаний захирал Дэлгэрмаатай удаа дараагийн уулзалт хийж ашгаа төлөх талаар уулзалт протокол хөтөлсөн байгаа. “Сүхжин” ХХКомпаний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 4.2 нь барилга угсралтын ажлын явцад гарах эрсдлийг заасан байгаа. Нэхэмжлээд байгаа шаардлага нь барилга барих явцад биш барилга ашиглалтанд орсны дараа нь гарсан эрсдэл учир манай компани хариуцахгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. “Сүхжин” ХХКомпани нь удаа дараагийн уулзалт-протоколоор ашиг 700.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч баталгаа гаргаж байсан.   Гэрээний 1.3-т зааснаар манай компани нь “Чойбалсан хотын төвд 2 ширхэг *******0 айлын орон сууцны барилгыг 2010 оны 05 сард угсарч бэлэн болгоно. Барилга угсралтын ажилд шаардагдах цамхагт краныг тээвэрлэн суурилуулах ажлыг хариуцна” гэсний дагуу дээрх ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Манай компани угсралтын ажиллагааны явцад гарсан алдагдлыг хариуцахаар гэрээнд заасан. Харин ашиглалтын явцад үүссэн эрсдлийг гэрээнд заагаагүй учир хариуцахгүй, хамаагүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

          Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай хоёр компани “Хамтран ажиллах тухай” гэрээ байгуулан 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийж барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцож барилгын ашгийг адил хэмжээгээр хувааж авахаар тохирсон юм. “Сүхжин” ХХКомпаний өмч болох Хэрлэн сумын 1-р багт байрлах хуучин Орос цэргийн ангийн барилга болох 5 давхар угсармал барилга, түүнчлэн “******* констракшн” ХХКомпаний өмч болон мөн багт байрлах 5 давхар угсармал барилгыг буулгаж улмаар Хэрлэн сумын *******-р багт байрлах манай компаний эзэмшлийн газарт *******0 айлын хоёр орон сууцыг барихаар гэрээ байгуулсан юм.  Дээрх хоёр угсармал барилгын буулгах ажлыг “******* констракшн” ХХКомпани хариуцаж буулгасан, хавтгайлжийг тээвэрлэх ажлыг манай компани хариуцан ажилласан. Чойбалсан хотод баригдах 120 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр барихаар гэрээнд заасан боловч “******* констракшн” ХХКомпани нь тус барилгын ажилд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Манай компани нь 120 айлын орон сууц барих ажилд нийт 2.380.829.32******* төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс борлуулалтын орлого 3.581.445.020 төгрөг үүнээс хөрөнгө оруулалт 2.380.829.32******* төгрөгийг хасч цэвэр ашиг 1.200.*******15.*******94 төгрөг болсон. Уг цэвэр ашгийг гэрээний дагуу хоёр хуваахад нэг компанид *******00.307.847 төгрөг болсон. Манай компани нийт 18 удаагийн шилжүүлгээр *******45.000.000 төгрөгийг “******* констракшн” ХХКомпанийн дансанд шилжүүлж, барилгын ажилд хяналтын ажил гүйцэтгэсэн барилгын инженерийн ажлын хөлсөнд 15.000.000 төгрөг бэлэн олгож нийт **************0.000.000 төгрөгийг тус компанид ашигт тооцон өгсөн. Тус барилга барих ажиллагаанд “******* констракшн” ХХКомпани нь таван хүн ажиллуулна гэсэн боловч хоёр хүн л байж байгаад явсан. Энэ барилгыг барихад манай компаний 90 гаруй ажилтан, ажилчид ажилласан. “******* констракшн” ХХКомпани нь ашгаа хийсвэр тоогоор тооцож 700.000.000 төгрөгийн ашиг нэхээд байгаа болохоос өөрсдөө уг барилгыг барихад оролцоогүй шүү дээ. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг барилгын дээврийг төмрөөр хийгдэх зураг төсөвтэй байсан боловч “******* констракшн” ХХКомпаний инженер техникийн ажилтан нь “зардал өндөр гарна” гэж орчин үеийн шинэ технологи ашиглаж хийнэ бид мэргэшсэн гэсний үндсэн дээр барилгын хавтгай дээвэрт нь хар цаас наалгүйгээр уур тусгаарлагч материал ашиглаж дээврийг хийсэн. Гэтэл ашиглалтанд ороод нэг жил болоогүй л ус гоожсон, мөн барилгын суурийг буруу алдаж гүн хийснээс болж байрны орцонд их хэмжээний ус орж барилга суулт өгч хагарч эхэлсэн. Энэ бүгдийг манай компани дахин зардал гаргаж засварласан. Барилгын тухай хуулийн дагуу чанарын баталгаа 3 жил байхаар заасны дагуу бид хариуцсан. Иймд энэ ажилд гарсан зардал, тохижилт үйлчилгээнд зарцуулсан нийт зардлыг тооцоод 180.019.03******* төгрөг гарсаны 50 хувь 90.009.518 төгрөгийг гэрээний дагуу “******* констракшн” ХХКомпани төлөх ёстой. Гэтэл төлөхгүй байгаа учир гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж алданги 45.004.759 төгрөгийг нэхэмжилж байна. Иймээс тус компаниас нийт 135.014.277 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

          Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпани нь “Сүхжин” ХХКомпанид холбогдуулан “Гэрээний үүргийн биелэлт 143.000.000 төгрөг, алданги 71.500.000 төгрөг, нийт 214.500.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Сүхжин” ХХКомпани нь нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпанид холбогдуулан “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 120 айлын орон сууцны засварт гарсан 180.019.03******* төгрөгийг хувь тэнцүүгээр тооцон 90.009.518 төгрөг, алданги 45.004.759 төгрөг нийт 135.014.277 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

          Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

          Нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпани нь “Сүхжин” ХХКомпанитай харилцан тохиролцон 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ¹2010/01 тоот “Хамтран ажиллах тухай” гэрээ байгуулж гэрээндээ “А тал буюу “******* констракшн” ХХКомпани нь өөрийн хөрөнгөөр Чойбалсан хотод баригдах 120 айлын орон сууцны барилгыг барихдаа угсармал хавтгаалжин хавтангаар угсарч *******0 айлын хоёр ширхэг орон сууцыг бэлэн болгох”, “Б тал буюу “Сүхжин” ХХКомпани нь угсарч бэлэн болсон *******0 айлын хоёр орон сууцны барилгыг 2011 оны 12 сард ашиглалтанд оруулах ба хоёр дахь орон сууцны ашиглалтанд оруулах хугацааг тухайн үед тогтооно”, “…ашгаа тодорхойлон, ашгийг 50:50 хувиар хуваарилна” гэж тус тус тохиролцжээ.

          Гэрээний дагуу “******* констракшн” ХХКомпани барилгын угсралтыг хийж гүйцэтгэн улмаар “Сүхжин” ХХКомпан нь 120 айлын орон сууцны барилгыг бүрэн хийж ашиглалтанд оруулсан талаар талууд маргаагүй байна.

          Харин нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпани нь гэрээний 3.1-д зааснаар “ашгаа 50:50 хувиар хувааж авахаар тохиролцсоны дагуу 50 хувь болох 700.000.000 төгрөгнөөс олгоогүй 143.000.000 төгрөгийг алданги 71.500.000 төгрөгийн хамт гаргуулна” гэснийг хариуцагч “Сүхжин” ХХКомпани “гэрээнд ашиг хуваах талаар тохиролцсон. Харин 700.000.000 төгрөгийн ашиг гэж хийсвэрээр тооцож байгаа бөгөөд 120 айлын орон сууцны борлуулалтын орлого 3.581.445.020 төгрөг, хөрөнгө оруулалт хийгдсэнээс 2.380.829.32******* төгрөг, цэвэр ашиг 1.200.*******15.*******94 төгрөг болсон. Үүний 50 хувь *******45.000.000 төгрөгийг 18 удаагийн дансаар шилжүүлж бэлэн 15.000.000 төгрөг, нийт **************0.000.000 төгрөг шилжүүлсэн” гэж маргажээ.

          Нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпани нь 120 айлын орон сууц барихад тус компаниас хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, тухайн хамтын ажиллагаанаас хэдэн төгрөгийн ашиг олсон, ашгаа хэрхэн тооцож 700.000.000 төгрөгийг авах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх хамтын ажиллагаанаас олсон ашгаас 700.000.000 төгрөгийн ашгийг авах ёстой талаар шүүхэд нотолж чадаагүй байх тул дээрх мөнгөнд алданги тооцох үндэслэлгүй байна.

          Хариуцагч “Сүхжин” ХХКомпани нь талуудын дунд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан орон сууцнаас нийт 1.200.*******15.*******94 төгрөгийн цэвэр ашиг олж, үүний 50 хувь болох **************0.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид банкны 18 удаагийн шилжүүлгээр болон бэлнээр тус тус төлсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг татгалзаж буй үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй ба дээрх **************0.000.000 төгрөгөөс 5*******0.000.000 төгрөгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

          Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “Сүхжин” ХХКомпанид холбогдох   “Гэрээний үүргийн биелэлт 143.000.000 төгрөг, алданги 71.500.000 төгрөг, нийт 214.500.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпанийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

          Хариуцагч “Сүхжин” ХХКомпани нь дахин засвар хийхэд гарсан зардал 180.019.03******* төгрөгөөс 50 хувь болох 90.009.518 төгрөг, алданги 45.004.759 төгрөг нийт 135.014.277 төгрөгийг гэрээний эрсдэлд тооцон нэхэмжилж байгаагаас 90.009.518 төгрөгийг гаргуулж алданги 45.004.759 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

          Учир нь “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.1-д “барилга угсралт засварын явцад гарч болох эрсдлийг хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна” гэж заасан байх ба уг заалтыг нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпани нь “барилга барих явцад гарсан эрсдлийг хүлээнэ, барилга барих явцад гарсан эрсдэл биш” гэж маргаж байгаа боловч уг доголдол нь барилга барих явцад үүсч улмаар оршин суугчдын гаргасан гомдол, шаардлагын дагуу тус компани дахин зардал гарган засварласан нь хэрэгт авагдсан баримтуудаар батлагдаж байна. Иймд “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн  14.*******-д зааснаар “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэсний дагуу тухайн барилгыг барих явцад гарсан доголдлыг тухайн барилгыг барьсан этгээд хариуцахаар хуульчилсаны дагуу уг барилгын доголдлыг тухайн барилгыг барихад оролцсон хоёр тал хамтран хариуцах үндэслэлтэй байх тул дээрх 90.009.518 төгрөгийг барилга барих явцад үүссэн эрсдэл гэж үзэн нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпаниас гаргуулах нь зүйтэй байна.

          Харин “Сүхжин” ХХКомпани нь алдангид 45.004.759 төгрөг гаргуулахаар тооцохдоо “******* констракшн” ХХКомпанийг үүргээ биелүүлээгүй гэсэн боловч гэрээний үүргээ яаж биелүүлээгүй, үүрэг биелүүлээгүй тохиолдолд алданги хэрхэн тооцох талаар гэрээнд заагаагүй байх тул алданги 45.004.759 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасны дагуу талууд улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпани нь улсын тэмдэгтийн хураамжинд 1.230.450 төгрөг төлөхөөс 1.388.400 төгрөг төлж 157.950 төгрөг илүү төлсөн байх тул улсын орлогоос буцаан олгохоор шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 1*******, 118-д заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

          1. Монгол Улсын Иргэний хуулийн 47******* дугаар зүйлийн 47*******.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11-д тус тус заасныг баримтлан “******* констракшн” ХХКомпаниас 90.009.518 төгрөгийг гаргуулан “Сүхжин” ХХКомпанид олгож, “******* констракшн” ХХКомпаний нэхэмжлэлийн шаардлага 214.500.000 төгрөгийг бүхэлд нь, “Сүхжин” ХХКомпаний нэхэмжлэлийн шаардлагаас 45.004.759 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Мөн 20******* оны 12 сарын 02-ны өдрийн 138/ШЗ20*******/03354 дугаартай “Хүсэлт хангаж, шүүхэээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2015 оны 08 сарын 05-ны өдрийн 1492 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “******* констракшн” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.388.400 төгрөгийг, “Сүхжин” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833.021 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “******* констракшн” ХХКомпаниас *******07.998 төгрөгийг гаргуулж “Сүхжин” ХХКомпанид олгож, “******* констракшн” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157.950 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА