Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Д.Эрдэнэбаяр /томилолтоор/,

Хохирогч: Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

           Шүүгдэгч: Ж.А-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005017141267 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.А-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.А- нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж Хану төвийн 202 тоотод иргэн Ц.Э-т Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 80-3 дугаар байрны 21 тоот 50.47 мкв орон сууцыг “би энэ байрыг бартераар авсан” гэж хуурч 83.275.500 төгрөгөөр 3 жилийн хугацаанд зээлээр худалдахаар тохиролцон Орон сууц зээлээр худалдах, худалдан авах тухай А/21 дугаартай гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон ЮП ХХК-ийн захирал Ө.О-гээс орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хүлээн авч 3 жилийн хугацаанд төлбөрийг нь төлөх нөхцөлтэй тохиролцсон бодит байдлыг нуух замаар Ц.Э-ийг төөрөгдөлд оруулж урьдчилгаа 24.982.650 төгрөгийг бэлнээр,

Улмаар орон сууц зээлээр худалдах, худалдан авах тухай А/21 дугаартай гэрээний хавсралтад заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд Плаза их дэлгүүр дээр орчим 1.620.000 төгрөгийг бэлнээр,

2017 оны 5 дугаар сарын 05-нд төрийн банкны 383000034689 гэсэн Содон маркетинг ХХК-ийн дансаар 1.620.000 төгрөгийг бэлэн бусаар,

2017 оны 6 дугаар сарын 15-нд “07 дугаар сарын төлбөрийг урьдчилж өгөөч” гэж Хаан банкны 5675432380 тоот дансаар 620.000 төгрөгийг Ц.Э-ийн 5034458502 тоот данснаас бэлэн бусаар,

2017 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Их Монгол хорооллын гадна 700.000 төгрөгийг бэлнээр,

2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын Хөх хот гэсэн нэртэй рестораны гадна 1.620.000 төгрөгийг бэлнээр,

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд Плаза Их дэлгүүрийн гадна 1.620.000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлэн авч нийт 34.702.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Ж.А- шүүх хуралдаанд: “...Би маркетинг зар сурталчилгааны салбарт 7-8 жилийн туршлагатай ажиллаж байгаа. Энэ хүрээнд тохиролцсон танай компани бэлэн мөнгө гаргах шаардлагагүйгээр барилгын компанийн бүх сурталчилгааг хийж өгье оронд нь зарагдаж байгаа байрнаас чинь урьдчилгаа хүүгүй худалдаж авах хүсэлт тавья гэсэн саналын дагуу Ө.О- захиралтай гэрээ байгуулсан. 21 тоот байрыг Содон маркетингийн байр гэж тухайн байрыг хөдөлшгүй нөхцөлөөр манай компанид олгох зорилгоор олгосон. Манай компани байр лизингээр худалдана гэдэг зар тавьсан. Тэгээд Э эгч холбогдоод надтай уулзсан. Ер нь ямархуу нөхцөлтэй байр зарж байгаа вэ гэсэн. Бид нар ямар нөхцөл байдалтай гэдгээ хэлж ойлгуулсан. Тухайн байрыг очиж үзсэн юм. Тэгээд надад манай 2 дүү үзсэн худалдаж авахаар бол эргээд холбогдъё энэ байрыг Содон маркетингийн байр мөн эсэхийг асуусан. Бид нар угаасаа Афф группээс асуусан. Энэ байр ямар компанийн эзэмшлийнх вэ гэсэн зөвшилцөлд хүрээд худалдаж авъя гэсэн гэдгээ хэлсэн. Тухайн байрыг 2 дүүд нь хүлээлгэж өгөөд түлхүүрийг гардуулж өгсөн. Эмээ нь гэх хөгшин нэг охинтойгоо Говь ноолуурын автобусны буудлын урд талд машин дотроо 24.900.000 төгрөг өгсөн. Намайг ажил дээр буулгасан. Гэрээгээ Э эгч урд өмнө хийсэн байсан. Өөрсдөө Афф группээс тодруулж асуусан байсан. Миний зүгээс сар болгон 700.000 төгрөг нөхөж хийгээд яваад байсан бол, энэ дээр ямар нэгэн асуудал гарахгүй байсан. Намайг яллах дүгнэлтэд анхнаасаа залилан хийх бодолтой зохион байгуулсан гэсэнд би харамсалтай байна” гэв.

            Хохирогч Ц.Э- шүүх хуралдаанд: “...2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийхээс өмнө фейсбүүк дээр байр зарах зар тавьсан байсныг манай дүү үзсэн. Тэгээд бид нар байрыг үзээд тодруулсан юм. Тэр барилгын компанитай утсаар яриад дүүтэйгээ, эхнэртэй нь байрыг үзээд А-тай утсаар ярьсан. Энэ ямар учиртай юм вэ гэсэн чинь. Би энэ компанийн маркетингийн ажилтан байр авсан юм. Тэгээд буцаагаад зарах гэж байна гэж хэлсэн. Байр таалагдаж байсан тул урьдчилгаа 30 хувийг төлөөд үлдэгдэл мөнгийг сар бүрд төлөөд худалдаж авъя гэж тохиролцсон. Тэгээд түлхүүрийг хүлээлгэж өгсөн тул би үнэмшсэн. Манай дүү түлхүүр авч, бид нар гэрээгээ хийхээр оффис дээр нь очсон. Машин дотор ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Тэр оффисын байран дээр нь очих үед манай худ байранд нь сүү өргөе гээд хамт очсон. Урьдчилж гэрээ хийгээд мөнгийг нь өгсөн. Тэр үед “Содон пэйшин” гээд охин компани нь гэж хэлсэн. Би тэр компаниудыг үзэхэд яг хаягаараа байсан. Яг тэр байранд байхад маш их итгэл үнэмшил төрсөн тэгээд худалдаж авахаар болсон юм гэв. Би А-д өгч хохирсон 34.724.750 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна” гэв.

            Хохирогч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сард би фэйсбүүкээр “Дэлгэрэх хотхоны 2 өрөө байрыг бартераар зарна” гэсэн зарын дагуу А- гэгч залуутай холбогдсон. Ингээд 2017 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 80-3 дугаар байрны 21 тоот байрыг очиж үзсэн. Тэгээд А- гэгчээс тухайн байрыг авахаар болж 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр орон сууц зээлээр худалдан авах гэрээг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хану” төвийн 2 дугаар давхарт байрлах “Содон Маркетинг” гэсэн А- гэгчийн оффист очиж хийн, урьдчилгаа мөнгө болох 24.982.650 төгрөгийг бэлнээр А- гэгчид өгсөн. Ингээд тухайн байрыг хүлээж авсан. Тухайн үед Дэлгэрэх хотхоны байранд А-тай очин байрны 21 тоот түлхүүрийг хүлээлгэж өгнө, гарын үсэг зуруулж байхад хажууд нь байсан, ингээд А- нь тухайн хүнээс түлхүүрийг авчхаад надад тухайн байрны түлхүүрийг хүлээлгэж өгөөд бид салсан. Ингээд би хуваарийн дагуу А- гэгчид бэлнээр нийт 5.560.000 төгрөгийг өгсөн. Харин 4.160.000 дансаар өгч байсан. А- бид нарын хувьд сар сард нь байрны үлдэгдэл төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцож хуваарийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Гранд Плаза их дэлгүүр дээр очин 1.620.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2017 оны 5 дугаар сарын 05-нд төрийн банкны 383000034689 гэсэн Содон маркетинг ХХК-ний данс руу 1.620.000 төгрөгийг дансаар, 2017 оны 6 дугаар сарын 05-нд төрийн банкны 383000034689 гэсэн Содон маркетинг ХХК-ний данс руу 1.620.000 төгрөгийг дансаар, 2017 оны 6 дугаар сарын 15-нд А- нь над руу залгаж 7 дугаар сарын төлбөрийг урьдчилж өгөөч гээд хаан банкны 5675432380 гэсэн дансны дугаарыг өгч би тухайн данс руу 620.000 төгрөгийг өөрийн 5034458502 гэсэн данснаас шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 23-нд А- нь над руу залгаж хөдөө ажил явдалтай байна бололцоогоороо мөнгө шилжүүл гээд хаан банкны 5019389136 гэсэн дансны дугаарыг өгч би тухайн данс руу 300.000 төгрөгийг өөрийн 5034458502 гэсэн данснаас шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сард А- нь над руу залгаж манай ХУД-н 26 дугаар хороо, Их Монгол хорооллын гадаа ирж 700.000 төгрөгийг бэлнээр авсан. 2017 оны 7 дугаар сарын Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Хөх хот гэсэн нэртэй рестораны гадаа уулзаж 1.620.000 төгрөгийг 8 дугаар сарын төлбөр гэж аваад надад баримт аа 8 дугаар сарын 05-ны өдрөөр бичиж өгсөн. 2017 оны 8 дугаар сарын эхээр Гранд Плаза Их дэлгүүр дээр уулзаж 9 дүгээр сарын төлбөрийг бэлнээр урьдчилж 1.620.000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд надаас А- нь нийт 34.702.650 төгрөгийг авсан. Миний хувьд тухайн байрыг өөрийн дүүгийн хүү Э-д авч өгсөн юм. Одоо Э-ын эхнэр, хүүхэд тухайн байранд амьдарч байгаа. Би “ЮП ХХК”-тай шинээр гэрээ байгуулсан. А- нь тухайн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хану” төвийн 2 дугаар давхарт байрлах “Содон Маркетинг” гэх нэртэй ХХК-г “Содон сольюшин” “Содон вишин” гэх нэртэй компаниудыг манай охин компани гэж байсан. Намайг дээшээ 4 давхарт гараад хар гэхэд нь би дээшээ гарч үзэхэд тухайн компаниудын нэр, хаягтай хаалганууд байсан тул би хараад А- гэгчид итгэсэн. Харин сүүлд нь тухайн газруудаас сураглаж асуухад А-ын талаар мэдэхгүй байсан. А- нь “ЮП ХХК”-ны дунд худал ярьж намайг залилсан. ...2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80-3 дугаар байрны 21 тоот байрыг А-ын хамт очиж байрыг үзээд тухайн байрыг авахаар болж Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хану төвийн 2 давхарт байрлах Содон маркетингийн оффис дээр очиж гэрээ хийн байрны урьдчилгаа мөнгө болох 24.982.650 төгрөгийг хүлээлгэн өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Гранд плаза төвийн гадна 1.620.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг мөнгөнөөс надад эргүүлж өгсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүл /хх-н 20-22, 126/,

            Гэрч Ө.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын сүүлээр манай Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮП” ХХК-ний байранд Ж.А- гэгч нь манай байгууллагад ирж манай “ЮП” ХХК-ний орон сууцны борлуулалтын зар сурталчилгааг хийж өгнө гэж удаа дараа ирж надтай уулзсан. Тэгээд тухайн үед А- нь надад манай фэйсбүүк пэйж хаяганы лайк болон хандалтыг нэмэгдүүлнэ гэсэн. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ж.А- гэгч нь надтай манай Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮП” ХХК-ний оффист манай “ЮП” ХХК-ний Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны 80-3 дугаар байрны 21 тоот байрыг Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан тухайн байрыг манай байгууллага Ж.А-д хүлээлгэн өгсөн. Ингээд Ж.А- нь тухайн байрны төлбөрийг хуваарийн дагуу 3 жилийн дотор буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон. Тэгээд тухайн гэрээг хийснээс хойш Ж.А- нь манай байгууллагад ямар нэг төлөлт хийгээгүй. Э гэгчид худалдсан байсан. Миний хувьд Ж.А- гэгчтэй ямар нэг харилцаа холбоо байхгүй. Ж.А- нь манай байгууллагад зар сурталчилгаа хийж өгье гэж ирээд бид анх танилцаж байсан. А- гэгчийн талаар сайн мэдэхгүй. Э нь тухайн үед Ж.А-аас манай “ЮП” ХХК-ний байрыг авсан хүн. Миний хувьд тухайн хүнийг мэдэхгүй. Ямар нэг харилцаа холбоо байхгүй. Ж.А- нь манай байгууллагатай хийсэн гэрээний дагуу авсан байраа Э гэгчид худалдаалсан байсан. Ингээд манай байгууллагаас тухайн байранд очиход Э гэгч нь Ж.А-аас тухайн байрыг авсан талаар мэдсэн. Ингээд Э тухайн байранд орсон байсан. Мөн Ж.А-аас өөрийн мөнгийг авахаараа өгнө гэсэн учраас манай байгууллага Эийн хүсэлтийн дагуу Этэй шинээр орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

            Гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сард би өөрийн эмээ Мияасүрэн болон Э нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 80-3-21 тоот байрыг очиж үзсэн. Ингээд тухайн байрны хүнээс байрыг авахаар болж Э тусдаа машинаар харин А- гэгч нь мөн адил тусдаа машинаар яваад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын удирдах газрын хойно байрладаг нэг оффисын байранд ирсэн. Ингээд манай эмээ Мияасүрэн, Э хоёр дотогш орсон. Харин би өөрийн машинаа байршуулаад дотогш ороход Э эгч гэрээ хийж, манай эмээ Мияасүрэн мөнгийг Э эгчид тоол өгөөд А- гэгчид өгсөн. Тэгээд гэрээ хийж бид явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

            Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сард би өөрийн зээ Э-д байр авч өгөхөөр болж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 80-3 дугаар байрны 21 тоот байрыг өөрийн зээ охин Х-, Э, Э-, Аззаяа нарын хамт очиж үзсэн. Ингээд урьдчилгаа мөнгө болох 24.982.650 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын удирдах газрын хойно байрлах нэг газар очиж нэг залууд өгсөн. Тухайн хүний нэрийг би санахгүй байна. Тухайн үед мөнгө өгөхдөө би Этэй хамт тэр газар руу орж өгсөн. Э тухайн хүнтэй гэрээ хийж 24.982.650 төгрөгийг өгөхдөө би өгснөөс өөр зүйл байхгүй. Одоо би сайн санахгүй байна. Тухайн үед Э гэрээ хийж би мөнгийг нь өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

            Гэрч Х.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед А- гэгч нь Алтан-Од буудлын тооцоог хийгээгүй байсан санагдаж байна. Тухайн үед А- нь байраа зарсан хүнээс мөнгө авах ёстой гээд миний дансыг ашиглаж мөнгө аваад Алтан-Од зочид буудлын тооцоог хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

            Хохирогчийн өргөдөл /хх-н 5, 13-14/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-71/, Төрийн банк дахь 383000034689 тоот Содон маркетинг ХХК-ны дансны хуулга /хх-н 38/, Хаан банк дахь С.Төмөрцоожийн 5675432380, Х.Э-ын 5019389136 тоот дансны хуулга /хх-н 41-49/, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/21 дугаар Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-н 74-78/, Ц.Э-ийн хаан банк дахь 5034458502 тоо дансны хуулга /хх-н 83-84/, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын А/21 дугаар гэрээ /хх-н 90-93/, Бэлэн мөнгөний орлогын баримт, Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх-н 129-131/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.А- нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж Хану төвийн 202 тоотод иргэн Ц.Э-т Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 80-3 дугаар байрны 21 тоот 50.47 мкв орон сууцыг “би энэ байрыг бартераар авсан” гэж хуурч 83.275.500 төгрөгөөр 3 жилийн хугацаанд зээлээр худалдахаар тохиролцон Орон сууц зээлээр худалдах, худалдан авах тухай А/21 дугаартай гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон ЮП ХХК-ийн захирал Ө.О-гээс орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хүлээн авч 3 жилийн хугацаанд төлбөрийг нь төлөх нөхцөлтэй тохиролцсон бодит байдлыг нуух замаар Ц.Э-ийг төөрөгдөлд оруулж урьдчилгаа 24.982.650 төгрөгийг бэлнээр,

Улмаар орон сууц зээлээр худалдах, худалдан авах тухай А/21 дугаартай гэрээний хавсралтад заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд Плаза их дэлгүүр дээр орчим 1.620.000 төгрөгийг бэлнээр,

2017 оны 5 дугаар сарын 05-нд төрийн банкны 383000034689 гэсэн Содон маркетинг ХХК-ийн дансаар 1.620.000 төгрөгийг бэлэн бусаар,

2017 оны 6 дугаар сарын 15-нд “07 дугаар сарын төлбөрийг урьдчилж өгөөч” гэж Хаан банкны 5675432380 тоот дансаар 620.000 төгрөгийг Ц.Э-ийн 5034458502 тоот данснаас бэлэн бусаар,

2017 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Их Монгол хорооллын гадна 700.000 төгрөгийг бэлнээр,

2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын Хөх хот гэсэн нэртэй рестораны гадна 1.620.000 төгрөгийг бэлнээр,

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гаранд Плаза Их дэлгүүрийн гадна 1.620.000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлэн авч нийт 34.702.650 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.Э-ийн: “...2017 оны 3 дугаар сард би фэйсбүүкээр “Дэлгэрэх хотхоны 2 өрөө байрыг бартераар зарна” гэсэн зарын дагуу А- гэгч залуутай холбогдсон. Ингээд 2017 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 80-3 дугаар байрны 21 тоот байрыг очиж үзсэн. Тэгээд А- гэгчээс тухайн байрыг авахаар болж 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр орон сууц зээлээр худалдан авах гэрээг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хану” төвийн 2 дугаар давхарт байрлах “Содон Маркетинг” гэсэн А- гэгчийн оффист очиж хийн, урьдчилгаа мөнгө болох 24.982.650 төгрөгийг бэлнээр А- гэгчид өгсөн. Ингээд тухайн байрыг хүлээж авсан. Тухайн үед Дэлгэрэх хотхоны байранд А-тай очин байрны 21 тоот түлхүүрийг хүлээлгэж өгнө, гарын үсэг зуруулж байхад хажууд нь байсан, ингээд А- нь тухайн хүнээс түлхүүрийг авчхаад надад тухайн байрны түлхүүрийг хүлээлгэж өгөөд бид салсан. Ингээд би хуваарийн дагуу А- гэгчид бэлнээр нийт 5.560.000 төгрөгийг өгсөн. Харин 4.160.000 төгрөгийг дансаар өгч байсан. А- бид нарын хувьд сар сард нь байрны үлдэгдэл төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцож хуваарийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Гранд Плаза их дэлгүүр дээр очин 1.620.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2017 оны 5 дугаар сарын 05-нд төрийн банкны 383000034689 гэсэн Содон маркетинг ХХК-ний данс руу 1.620.000 төгрөгийг дансаар, 2017 оны 6 дугаар сарын 05-нд төрийн банкны 383000034689 гэсэн Содон маркетинг ХХК-ний данс руу 1.620.000 төгрөгийг дансаар, 2017 оны 6 дугаар сарын 15-нд А- нь над руу залгаж 7 дугаар сарын төлбөрийг урьдчилж өгөөч гээд хаан банкны 5675432380 гэсэн дансны дугаарыг өгч би тухайн данс руу 620.000 төгрөгийг өөрийн 5034458502 гэсэн данснаас шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 23-нд А- нь над руу залгаж хөдөө ажил явдалтай байна бололцоогоороо мөнгө шилжүүл гээд хаан банкны 5019389136 гэсэн дансны дугаарыг өгч би тухайн данс руу 300.000 төгрөгийг өөрийн 5034458502 гэсэн данснаас шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сард А- нь над руу залгаж манай ХУД-н 26 дугаар хороо, Их Монгол хорооллын гадаа ирж 700.000 төгрөгийг бэлнээр авсан. 2017 оны 7 дугаар сарын Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Хөх хот гэсэн нэртэй рестораны гадаа уулзаж 1.620.000 төгрөгийг 8 дугаар сарын төлбөр гэж аваад надад баримт аа 8 дугаар сарын 05-ны өдрөөр бичиж өгсөн. 2017 оны 8 дугаар сарын эхээр Гранд Плаза Их дэлгүүр дээр уулзаж 9 дүгээр сарын төлбөрийг бэлнээр урьдчилж 1.620.000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд надаас А- нь нийт 34.702.650 төгрөгийг авсан. ...Уг мөнгөнөөс надад эргүүлж өгсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүл /хх-н 20-22, 126/, гэрч Ө.О-гийн: “...2017 оны 02 дугаар сарын сүүлээр манай Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮП” ХХК-ний байранд Ж.А- гэгч нь манай байгууллагад ирж манай “ЮП” ХХК-ний орон сууцны борлуулалтын зар сурталчилгааг хийж өгнө гэж удаа дараа ирж надтай уулзсан. Тэгээд тухайн үед А- нь надад манай фэйсбүүк пэйж хаяганы лайк болон хандалтыг нэмэгдүүлнэ гэсэн. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ж.А- гэгч нь надтай манай Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮП” ХХК-ний оффист манай “ЮП” ХХК-ний Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны 80-3 дугаар байрны 21 тоот байрыг Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан тухайн байрыг манай байгууллага Ж.А-д хүлээлгэн өгсөн. Ингээд Ж.А- нь тухайн байрны төлбөрийг хуваарийн дагуу 3 жилийн дотор буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон. Тэгээд тухайн гэрээг хийснээс хойш Ж.А- нь манай байгууллагад ямар нэг төлөлт хийгээгүй. Э гэгчид худалдсан байсан. Миний хувьд Ж.А- гэгчтэй ямар нэг харилцаа холбоо байхгүй. Ж.А- нь манай байгууллагад зар сурталчилгаа хийж өгье гэж ирээд бид анх танилцаж байсан. А- гэгчийн талаар сайн мэдэхгүй. Э нь тухайн үед Ж.А-аас манай “ЮП” ХХК-ний байрыг авсан хүн” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, гэрч Г.Х-ын: “...2017 оны 3 дугаар сард би өөрийн эмээ Мияасүрэн болон Э нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 80-3-21 тоот байрыг очиж үзсэн. Ингээд тухайн байрны хүнээс байрыг авахаар болж Э тусдаа машинаар харин А- гэгч нь мөн адил тусдаа машинаар яваад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын удирдах газрын хойно байрладаг нэг оффисын байранд ирсэн. Ингээд манай эмээ Мияасүрэн, Э хоёр дотогш орсон. Харин би өөрийн машинаа байршуулаад дотогш ороход Э эгч гэрээ хийж, манай эмээ Мияасүрэн мөнгийг Э эгчид тоол өгөөд А- гэгчид өгсөн. Тэгээд гэрээ хийж бид явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31/, гэрч С.М-гийн: “...2017 оны 3 дугаар сард би өөрийн зээ Э-д байр авч өгөхөөр болж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 80-3 дугаар байрны 21 тоот байрыг өөрийн зээ охин Х-, Э, Э-, Аззаяа нарын хамт очиж үзсэн. Ингээд урьдчилгаа мөнгө болох 24.982.650 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын удирдах газрын хойно байрлах нэг газар очиж нэг залууд өгсөн. Тухайн хүний нэрийг би санахгүй байна. Тухайн үед мөнгө өгөхдөө би Этэй хамт тэр газар руу орж өгсөн. Э тухайн хүнтэй гэрээ хийж 24.982.650 төгрөгийг өгөхдөө би өгснөөс өөр зүйл байхгүй. Одоо би сайн санахгүй байна. Тухайн үед Э гэрээ хийж би мөнгийг нь өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 32/, гэрч Х.Э-ын: “...Тухайн үед А- гэгч нь Алтан-Од буудлын тооцоог хийгээгүй байсан санагдаж байна. Тухайн үед А- нь байраа зарсан хүнээс мөнгө авах ёстой гээд миний дансыг ашиглаж мөнгө аваад Алтан-Од зочид буудлын тооцоог хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 34/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.А- нь шүүх хуралдаанд анхнаасаа залилах гэмт хэрэг хийгээгүй гэж мэдүүлж байх боловч мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хууль сануулж өгсөн хохирогч Ц.Э-ийн мэдүүлэг, гэрч Ө.О-гийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогч Ц.Э-т байр худалдана гэж залилсан нь хангалттай нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.А- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 80-3 дугаар байрны 21 тоот 50.47 мкв орон сууцыг ЮП ХХК-ийн захирал Ө.О-гээс орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хүлээн авахаас өмнө уг байрыг худалдах зарыг байршуулан, 3 жилийн хугацаанд төлбөрийг нь төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан буюу тухайн байр өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжээгүй байхад бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ц.Э-т худалдсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Ж.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.А- нь ЮП ХХК-тай гэрээ байгуулсан атлаа нь хохирогч Ц.Э-т тухайн байрыг зарж, нийт 34.702.650 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчид нийт 34.702.650 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь тухайн хохирлыг нөхөн төлөөгүй тул 34.702.650 төгрөгийг шүүгдэгч Ж.А-аас гаргуулж хохирогч Ц.Э-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.А-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан буюу дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид ...хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” гэж заажээ.

Шүүгдэгч Ж.А- нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Ц.Э-ээс нийт 34.702.650 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 03 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.А-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-аас 34.702.650 төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-т олгосугай.

5. Шүүгдэгч Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР