| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00156/И |
| Дугаар | 138/ШШ2017/00471 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2017/00471
| 20******* оны 04 сарын 24 өдөр | Дугаар 138/ШШ20*******/00471 | Дорнод аймаг |
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороололын *******4-12 тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани /Цаашид ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны тоотод оршин суух, ЖЭ731452 регистрийн дугаартай, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал ажилтай, овогт ийн д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 243*******0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 20******* оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК-ийн захирал Ө. нь манай компанитай Дорнод аймгийн ******* сумын *******-р багийн төвд барих худалдааны төвтэй 32 айлын орон сууцны барилгын зураг төсөл зохиолгох, уг барилгын угсралтын ажилд зохиогчийн хяналт тавиурлахаар 2014 оны 04 сарын *******-нд №11/13, №01/14 дугаартай гэрээг 4**************14000 төгрөгийн дүнтэй байгуулсан болно. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж зураг төслийг зохион боловсруулж зохих хяналтаар баталгаажуулж хүлээлгэн өгч хяналт тавьсан. Захиалагч тал гэрээний үүргээс 22554000 төгрөгийг төлсөн боловч 243*******0000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй тул шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна. Ийд ХХК-ийн захирал Ө.гээс гэрээний үүрэгт 243*******0000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулж Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 243*******0000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг үүсгэсэн болохыг талууд тэмдэглэн дурьдаж энэ хэрэг маргааны талаар зохигчдын төлөөлөгч нар бид доорхи байдлаар эвлэрэн хэлэлцэв. Үүнд:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 243*******0000 төгрөг гаргуулах нэхэмжилснийг хариуцагч ХХК нь бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа энэхүү эвлэрлийн гэрээгээр илэрхийлэв.
2. Хариуцагч ХХК нь энэ гэрээний 1-д заасан төлбөрийн 5000000 төгрөгийг 20******* оны 0******* сард, 5000000 төгрөгийг 20******* оны 07 сард, үлдэгдэл 143*******0000 төгрөгийг энэ гэрээг байгуулснаас хойш ******* сар дотор багтаан нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцов.
3. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулан Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шүүгчийн захирамжаар батламжлуулахаар тохиров.
4. Урьдчилан шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар шийдвэрлүүлэхээр тохиров гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХКомпани нь хариуцагч ХХКомпаниас Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 243*******0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэргийг хэлэлцүүлэх захирамж гаргасны дараа буюу шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч ******* ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага 243*******0000 төгрөгийг хариуцагч ХХКомпани нь 20******* оны 0******* сард 5000000 төгрөгийг, 20******* оны 07 сард 5000000 төгрөгийг, үлдэгдэл 143*******0000 төгрөгийг энэ гэрээг байгуулснаас хойш ******* сар дотор багтаан нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан зохигчид эвлэрсэн нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид нь эвлэрлийн гэрээгээр төлбөр төлөх талаар тохиолцсон байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага 243*******0000 төгрөгийг хариуцагч ХХКомпани нь төлөхийг зөвшөөрч төлбөрөө 20******* оны 0******* сард 5000000 төгрөгийг, 20******* оны 07 сард 5000000 төгрөгийг, үлдэгдэл 143*******0000 төгрөгийг энэ гэрээг байгуулснаас хойш ******* сар дотор багтаан төлөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27*******750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч ХХКомпаниас 27*******750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ХХКомпани сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА