Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2017/00484

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт байрлах, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх *******02*******443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******т холбогдох,

“Баривчлах байрны төлбөр 65150 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь 2017 оны 04 сарын 05-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160 дугаар шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 61000 төгрөг, 2017 оны 04 сарын 04-ний өдрийн эрүүлжүүлэх байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******гийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 04 сарын 05-ны өдөр шүүхээс 10 хоногийн баривчлах шийтгэл авсан. Уг хугацааны баривчлах байрны төлбөр 65150 төгрөгийг 2017 оны 07 сарын 01-ний дотор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Хариуцагч Б.******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2017 оны 04 сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 сарын 14-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаагаар баривчлагдан Цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160 дугаар шийтгэвэр, 156 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.******* нь баривчлах байрны төлбөр 61000 төгрөг, 2017 оны 04 сарын 04-ний өдрийн эрүүлжүүлэх байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч Цагдаагийн газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Б.******* нь баривчлах байрны төлбөр 61000 төгрөг, 2017 оны 04 сарын 04-ний өдрийн эрүүлжүүлэх байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр 65150 төгрөгийг хариуцагч ******* овогт *******гийн ******* бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

                                                                                                

 

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА