| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00337/и |
| Дугаар | 138/ШШ2017/00492 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2017/00492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******ын 1*******-13 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн Уянгын хүсэлттэй “тэй хамтын амьдаралтай байсан болохоо тогтоолгох тухай” иргэний хэргийг 2017 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1981 онд төрсөн. Би 2007 онд тэй танилцсан. нь Улаанбаатар хотод оршин суудаг хаягтай байсан. Тэгээд бид хоёр хамтран амьдрахаар болж 2008 оноос эхлэн цуг Дорнод аймагт манайд амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулаагүй. 201******* оны 01 сарын 17-нд нөхөр маань өвчний улмаас нас барсан. Нас барах хүртэл бид хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Бид хоёр хамт амьдрахдаа миний дагавар охин болох Энхцацралыг төрснөөс хойш хамт амьдарсан. Хамт амьдарч байхдаа 2010 оны 01 сарын 30-ны өдөр охин Энх-Орчлонг төрүүлсэн. Энэ охин маань талийгаач Амгаланхүүгийн хүүхэд мөн. Бид хоёрыг 2008-201******* он хүртэл хамт амьдарч байсныг манай аав *******, ээж Туул, ах, дүү нар бүгд мэднэ. Амгаланхүүгийн найз болох , миний найз нар сайн мэднэ. Эдгээр хүмүүс бүгд Дорнод аймагт амьдарч байгаа. Хамт амьдарч байх үедээ бид авахуулсан зураг байдаггүй юм байна. Хүүхдүүд маань ч гэр бүл болон хамт амьдарч байсныг гэрчилнэ. Охин Энх-Орчлон аавыгаа сайн мэднэ. Нөхрийн ах, дүү нар Улаанбаатар хотод амьдардаг. Ээж нь сэтгэцийн өвчтэй, амьдрал тун ядуу боломжгүй хүмүүс юм. Одоо хаана байдагыг мэдэхгүй. Би гэрлэлтээ батлуулаагүй, охиноо аавынх нь нэрээр овоглон гэрчилгээ аваагүй тул тэжээгчээ алдсан тэтгэмж олдохгүй байна. Харин шүүхээр хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгож тэтгэмж авах боломжтой гэсэн тул шүүхэд хандаж хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй учир нь Амгаланхүү нь байнга архи ууна, хэдэн сараар ууж байгаад ирнэ. Тэгээд бид хоёр ийм амьдралтай байгаад удчихжээ. Иймд миний хүсэлтийг хүлээн авч , Ц.******* нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үүгэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Уянгын нэхэмжлэлтэй “тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *******ийн ******* нь талийгаач Туяацэцэгийн Амгаланхүүтэй 2008 оноос 201******* оны 01 сарын 17-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, багийн засаг даргын тодорхойлолт, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч Ж.*******, Ж.Энхбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар батлагдаж байна.
Иймээс нэхэмжлэгч Ц.******* нь тэй 2008 оноос эхлэн 201******* оны 01 сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.1*******-т зааснаар нэхэмжлэгч *******ийн Уянгыг Туяацэцэгийн Амгаланхүүтэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА