Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2017/00493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

       Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ЖЛ*******5091109 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй “Тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохоо, Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг 2017 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг *******ын ******* гэдэг, 19*******5 оны 09 сарын 11-нд Дорнод аймгийн ******* сумын нутагт төрсөн. Би тэтгэврийн материалаа бүрдүүлэх гэсэн чинь миний ажилд орсон тушаал *******ын ******* гэж иргэний үнэмлэхийн нэрээр бичигдсэн бөгөөд халагдсан тушаалд *******ын Долгор гэж гэрийн нэрээр нэрийг маань буруу бичсэн тул төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэй зөрүүтэй байна. Иймээс дээрх бичиг баримтыг үндэслэн Дорнод аймгийн ******* сумын “Галуут” нэгдлийн 1992 оны 02 сарын 01-ний өдрийн 04 дүгээр тушаал дээрх “Д.Долгор” гэсэн нэрийг маань “*******ын *******” намайг мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн 1981 оны 0******* сарын 1*******-наас 1992 оны 02 сарын 01-ны өдөр хүртэл тус нэгдлийн 3-р бригадад малчин, саальчнаар ажиллаад сумын захиргааны мэдэлд шилжсэн юм. Энэ хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн тул ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь 1992 оны 02 сарын 01-ний өдрийн Дорнод аймгийн ******* сумын “Галуут” нэгдлийн ерөнхий хорооны даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 04 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, мөн ******* сумын “Галуут” нэгдлийн 3-р бригадад 1981 оны 0******* сарын 1*******-наас 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл малчин, сальчнаар ажиллаж байснаа тогтоолгохыг тус тус хүсч шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Д.*******ыг 1992 оны 02 сарын 01-ний өдрийн Дорнод аймгийн ******* сумын “Галуут” нэгдлийн ерөнхий хорооны даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 04 тоот тушаалд түүнийг нэрийг “Д.*******” гэхийг “Д.Долгор” гэж зөрүүтэй бичсэн болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээ болон лавлагаа, гэрч Б.Хандсүрэнгийн мэдүүлэг, бусад холбогдох бичиг баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******ыг 1992 оны 02 сарын 01-ний өдрийн Дорнод аймгийн ******* сумын “Галуут” нэгдлийн ерөнхий хорооны даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 04 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 1981 оны 0******* сарын 1*******-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын “Галуут” нэгдлийн 3-р бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д.Цэпэлмаагийн мэдүүлэг, ******* сумын “Галуут” нэгдлийн даргын 1981 оны 0******* сарын 1*******-ны өдрийн “Илгээлтийн эздийг томилох тухай” №104 тушаал, 1982 оны 11 сарын 30-ны өдрийн “Нярай хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмж олгох тухай” №285 тушаал, 198******* оны 12 сарын 1*******-ны өдрийн “Нярай хүүхэд төрүүлсэн малчин, саальчин эхчүүдэд тэтгэмж олгох тухай” №2*******2 тушаал, 1987 оны 07 сарын 20-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” №132 тушаал, 1988 оны 07 сарын 20-ны “Нярай хүүхэд төрүүлсэн малчин, саальчин эхчүүдэд тэтгэмж олгох тухай” №91 тушаал, ******* сумын “Галуут” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 02 сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” №04 тушаалууд, цалингийн түүвэр зэрэг бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Иймээс нэхэмжлэгч Д.*******ыг 1992 оны 02 сарын 01-ний өдрийн Дорнод аймгийн ******* сумын “Галуут” нэгдлийн ерөнхий хорооны даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 04 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг, мөн 1981 оны 0******* сарын 1*******-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Галуут” нэгдлийн 3-р бригадад малчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Д.*******ыг 1992 оны 02 сарын 01-ний өдрийн Дорнод аймгийн ******* сумын “Галуут” нэгдлийн ерөнхий хорооны даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 04 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ыг 1981 оны 0******* сарын 1*******-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Галуут” нэгдлийн 3-р бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА